Бүтээлч ажиллана!
Агуулга он сараар
-
▼
2011
(84)
-
▼
March
(24)
- Хүүхэд бүрийн төлөө - ХАМТДАА
- ПҮҮЗНИЙ ЛОМБАРД
- “ЦЭВЭР ОРЧИН-ЗОХИСТОЙ ХӨГЖИЛ” төсөл
- Яагаад олон хүн аж жаргалтай бус байдаг вэ?
- ЭРГЭЖ ОЧНО ОО БИ ЭХ ОРОНДОО
- Далайд дусал нэмэр хүүхдийн номын аянд оролцож хүү...
- Цагдаагийн байгууллагын утасны жагсаалт
- Хүний Эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий Г...
- Солонгос дахь Монголын жилийн нээлтэд хоёр улсын Е...
- Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрх...
- Худал ярьж буйг илрүүлэх урлаг
- Нийтийн тээврийн үнэмлэх баталгаажуулах ажил Баянг...
- UBTwestival-2011 амжилттай болж өндөрлөлөө /Зохион...
- НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ...
- “Улаанбаатар хотын гэр хороололд интернетийн үйлчи...
- Олон Улсын Нэр хүнд бүхий сургуульд суралцуулна
- “Гуйя. Хамгийн сайн хүүхэд чинь байя, намайг битги...
- Туул голын хөвөөнд чацарганы мод дэлбээлнэ
- Цэнхэр алтаа хайрлая
- “БИДЭНД ОЙРХОН ИРЭЭДҮЙ” нийгмийн сэдэвт рекламны ф...
- UBTwestival 2011 Монголын жиргээчид хараагүй хүүхд...
- Та эдэлж чадахгүй байгаа эрхээ эдлэхийн тулд юу хи...
- Хүүхэд бүрийн төлөө хамтдаа
- Хүүхдийн хөгжил ба уламжлал шинэчлэл
-
▼
March
(24)
Бидний тухай
- Шийрэв
Бидэнтэй хамтар
Хүүхэд бүрийн төлөө - ХАМТДАА
http://www.youtube.com/watch?v=IyAZx71mlEI&feature=related Сайн байнауу . Хүүхэд бүрийн төлөө хамтдаа залуусын онлайн клуб нь 2010 оны 5 сард анх бизнетворк.мн сайтын хэсэг гишүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан бидний хойч үе болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө сайн дурын үйл ажиллагаа явуулах зорилготой клуб юм. Бидний ажил анх эх нялхсын төвд ээждээ зориулсан бидний төгөл арга хэмжээнд оролцсоноор эхэлж улмаар хүүхдийн баяраар Гэрэл төвийн хүүхэд багачуудыг баярлуулж Гэрэл, Эрдэм , Бадамлянхуа,Нийслэлийн хүүхэд асрах газарт эд материалын болон мөнгөн тусламжыг гишүүдийнхээ хүчээр бүрдүүлж хамтдаа хүлээлгэн өгсөн билээ.Оны сүүлээр шинэ жилээр баярлаж чаддаггүй 900 хүүхдийг баярлуулах зорилгоор хандивийн маскрад шоуг амжилттай зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд хамтдаа бэлгээ хүргэж өгч хамтдаа баярласан билээ.одоогийн байдлаар хийгдэж байгаа ажил бол 4 сарын 1 хүртэл компютeрийн сэлбэг цуглуулж угсран хараагүй хүүхдийн 116 р сургуульд 16 компютер бүхий кабинет байгуулж өгөх зорилт тавиaд байна.Та бүхэнд илүүдэл сэлбэг байгаа бол 4 сарын нэгний дотор 3 гал худалдааны төвийн 404 тоотод авчирж өгч энэхүү арга хэмжээнд оролцож болох юм.мөн 3 сарын 21 нээс хүүхдийн номын аян эхэлнэ.Энэхүү арга хэмжээ Солонгос улсад эхэлсэн явж байгаа. Энэнхүү арга хэмжээнээс цугларсан номыг хүүхдийн хорих анги, асрамжын төвүүд, алслагдсан гэр хорооллын хороодод болон зарим аймгуудад хэрэгжиж буй Хүүхдийн номын гэр төсөлд хандивлах юм. Хvvхдийн цангинасан инээдгvйгээр хvний хорвоог тєсєєлєхийн аргагvй. Тэр ч утгаараа хvн тєрєлхтєн хvvхдийн ирээдvйн сайн сайхны тєлєє хамаг анхаарлаа тєвлєрvvлдэг. Нэг vгээр хэлбэл тухайн улс vндэстэн оршин тогтнох эх vндэс нь хvvхэд гэсэн v...г.Хvvхдийн эсрэг хvчирхийлэл, vл хайхрах байдлыг хvн тєрєлхтний тvvхэн хєгжлийн явцад янз бvрээр тайлбарлаж ирсэн байдаг юм байна. Хvvхдийг эд хєрєнгєтэй адилтган vздэг байснаа хvvхэд бол бие даасан эрхтэй хvн гэж vздэг болох хvртэл тvvхийн урт хугацааны туршид хvvхдэд хандах хандлага єєрчлєгдсєєр ирсэн байх юм. Тухайлбал, соёл иргэншлийн хєгжлийн эхний vед хvvхдийг гэр бvлийн бvр тодруулбал эцгийн ємч хєрєнгє гэж vздэг байжээ. Хvvхдээр тахил єргєх, амьдрах чадвар муутай бол зориуд алах зэрэг хvvхдийн эсрэг vйлдэгддэг зан vйлийн тухай тvvхийн сурвалж бичигт ч тэмдэглэн vлдээсэн байдаг. Библид Абрахам єєрийн хvv Исаакаар бурханд тахил єргєх гэж байсан тухай єгvvлсэн байдаг. Мєн Хятад, Япон зэрэг оронд хєгжлийн бэрхшээлтэй юмуу эмэгтэй хvvхдийг хороох явдал байсныг тухайн vеийн ном зохиолоос уншиж болно. 1874 онд Нью-Иорк хотод асрагч эхийнхээ vргэлжийн зодуур тамлалаас болж биеэрээ дvvрэн шархтай болсон есєн настай охиныг хєршийг нь асардаг байсан залуу эмэгтэй илрvvлж, охиныг харгис эхийн хатуу гараас салгахын тулд "Ан амьтныг харгислалаас хамгаалах нийгэмлэг"-ээр дамжуулан хэргийг шийдвэрлvvлж єєр айлын асрамжинд єгсєн тvvх бий. Тухайн vед эцэг, эх нь хvvхдээ зодож, тамлан зовоосон хэргийг шийдвэрлэх боломжгvй байсан тул амьтныг хамгаалах хуулиар хэргийг шийдсэн хэрэг. Дараа жил нь буюу 1875 онд Нью-Йоркт "Хvvхдийг харгислалаас хамгаалах нийгэмлэг" байгуулагдаж хvvхэд хамгааллын асуудлыг гаргаж ирснээр дэлхийд хvvхэд хамгааллын хєдєлгєєн єрнєх эхийг тавьжээ. Монгол Улс дахь хvvхэд хамгааллын тvvхийн тухайд єнчин єрєєсєн хvvхдэд асрамж тогтоох нь Монголын ард тvмний дунд vеэс уламжлалтай агаад Монголын нууц товчооны 114, 119, 11,35, 138 дугаар зvйлvvдэд Мэргэдийн Хvчv, Тайчуудын Хєхєчv, Татарын Шихихутаг, Жvрхэний Борохул нарыг багадаа єнчирч vлдэхэд Єvлэн эх асрамжлан хєлийг нь дєрєєнд, гарыг нь ганзаганд хvргэсэн тухай дурдсан байдаг. 1924 оны анхдугаар Vндсэн хуулиар ард тvмний vр хvvхдийг эрэгтэй, эмэгтэй, яс, vндэс, шашин шvтлэг, хєрєнгє чинээгээр ялгаварлахгvй vнэ тєлбєргvй сурах эрхтэй болохыг тунхаглан сурах боловсрол эзэмших явдлыг хууль эрхийн баталгаатай болгожээ. Мєн энэ онд "Єнчин ядуусыг асрах газар" байгуулагдсан нь Монгол Улсад асрамж халамжийн vйлчилгээ хєгжих эх суурийг тавьсан байна. 1990-ээд оны эхээр хvvхэд гэр бvлдээ, гэр бvлийн орчинд амьдрах эрх зєрчигдєж байгааг харуулсан нийгмийн сєрєг vзэгдэл нь Улаанбаатар хотын гудамжинд тэнэмэл хvvхдvд олноор vзэгдэх болсон явдал юм. Тvvнчлэн 1996 онд Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдсан бєлгєє. Гэвч ардчилсан Монгол Улс хvvхэдгvйгээр капитализмыг цогцлоохоор шийдсэн бололтой аяглах болсоор удлаа. Хэдийгээр тєр засаг болон томчууд хvvхдийн тєлєє хэмээн хоолой мэдэн амны зоргоороо уриа лоозон дэвшvvлэн сvржигнэдэг ч амьдрал дээр балчир жаалууд эрхээ хамгаалж хэл ам хийж чадах юм биш гэсэн мэт дээрэлхсээр єнєєдрийг хvрлээ. Хvн болох багаасаа, хvлэг болох унаганаасаа гэдэг vгийг ор тас мартаж орхиж, томчууд. Саяхан нэгэн тєрийн бус байгууллага судалгаа хийжээ. Тодруулбал Хєдєлмєр халамж vйлчилгээний газраас 18 хvртэлх насны бvтэн єнчин хvvхдэд олгодог таван зуун мянган тєгрєг эзэндээ хvрч байгаа эсэх талаар... Уг нь эл мєнгийг тухайн иргэн 18 нас хvрсэн тохиолдолд єгдєг бєгєєд тухайн хvvхдийг гэр оронтой болгох vvднээс дэмжиж єгдєг аж. Гэвч єнєє цагт бодит амьдрал дээр тэр мєнгє нь гэр авахад хvрэлцдэггvй учраас ихэвчлэн єєр зvйлд зарцуулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Анх 2008 оны гуравдугаар сараас эхлэн олгох болсон уг мєнгийг одоогоор 6000 гаруй иргэнд олгосон байна. Харамсалтай нь Монгол тєрийн халамж болох уг мєнгийг авсан єнчин иргэдийн 45 хувь нь уг мєнгєє идэж уугаад дууссан гэх ба зарим нэг нь хувцас хунар гэхчлэн єдєр тутмын хэрэглээндээ зарцуулсан байдаг бол vлдэж буй хувь нь намайг халамжлан хvмvvжvvлэгч авсан, юунд зарцуулсныг нь мэдэхгvй гэж хариулжээ. Сvvлийн vед гэр орноосоо дайжин, орц, траншейнаар хоноглож, тэнэмэл нэр авсан жаалууд цєєрлєє. Асрамж халамжийн газруудад очсон байх хэмээн ярьцгаах болж. Миний л санаж буйгаар намайг 10 жилийн сурагч байхад 10-аад настай гvйж явсан хvv саяхан нэлээд ноцтой гэмт хэрэгт холбогдоод ял сонсож байхыг харсан. Хэдийгээр тэдгээр хvvхдvvдийн тоо багассан гэдэг ч тэнэмэл хvvхдvvдийн асуудал хєндєгдсєєр л байна. Тэднийг нийгэмшvvлэх ажлын хvрээнд Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам vндэсний хэмжээний арга хэмжээ авч, салбар дундын ажлын хэсэг байгуулсан санагдана. Одоогоос хоёр гурван жилийн ємнє шvv дээ. Тус ажлын хvрээнд байнгын бvртгэлтэй, гэр орноосоо дайжсан 100 гаруй хvvхдийг баталгаатай орон байр, эрvvл мэндийн шинжилгээ эмчилгээнд хамруулж, бичиг баримттай болгосноор єнєєдєр тэнэмэл хvvхдvvд харагдах нь цєєрсєн гэж буй ч vнэн хэрэгтээ хvний наймааны золиос болсон байх магадлал єндєр байдаг юм билээ. Хэдэн жилийн ємнє Швейцарьт бvлэглэн хулгай хийдэг Монгол хvvхдvvд баригдсан. Тэдгээр жаалууд хэрхэн ямар замаар тэнд очсон нь єнєєг хvртэл тодорхойгvй бєгєєд єдгєє эх орондоо ирсэн эсэх нь ч бас л тодорхойгvй байгаа юм. Тоолж барамгvй олон иргэнтэй аятай тєр засгийнхан нь тэдгээр хvvхдvvдийн эрхийг хамгаалах, эх орондоо авчрах талаар дорвитой алхам хийсэн гэж би л лав дуулаагvй. Тєрийн бус байгууллагынхны мэдэгдснээр тэдгээр жаалуудыг талийгаач Энхбатыг авчирсан шиг арга замаар хил давуулсан байх магадлалтай бєгєєд баригдсан зургаан жаал" бид арвуулаа байсан. Бусад нь хаа байгааг мэдэхгvй. Биднийг хар теньтэй машинд суулган супермаркетийн ємнє буулгаад хулгай хийгээд гарч ирэхэд тосч аван буцааж суулгаад нэг газар аваачаад тvгжчихдэг байсан. Ямар улсад ирснээ ч мэдээгvй. Гэхдээ сайхан хувцас ємсч, сайн хоол иддэг байсан. Vнэ хvрэх зvйл хулгайлж чадвал паркад аваачиж тоглуулна гэж амласан ч амжсангvй" хэмээн мэдvvлсэн байсан юмдаг. Тvvгээр ч барахгvй тэдний нэг "Бидний хулгайлсан бараа бvтээгдэхvvнийг Монгол руу аваачиж зардаг байсан. Утсаар ярьж байхыг нь сонссон" гэж хэлсэн байснаас vзэхэд насанд хvрэгчид балчир жаалуудаар хулгай хийлгэчихээд энд авчирч та бидэнд тоймгvй єндєр vнээр зардаг байсан болж таараад байгаа юм. За ямартаа ч холбогдох олон байгууллагаар орж, тэр хvvхдvvдийн хувь заяа хэрхсэн талаар лавлахад тоймтой хариулт хэлэх газар олдоогvйг нуугаад яахав. Аборт хэмээх сайн дурын сонголт хэмээгддэг аюул Монгол хvн болж тєрєх гэж зvтгэсэн хэдэн мянган нярайг замаас нь буцааж бас хэдэн бvсгvйн ээж болох эрхийг насан туршид нь хасч орхидгийг та мэдэх vv. Судалгаанаас харахад манай улсын єсвєр насны охидын 25 хувь, ээж болох насны бvсгvйчvvдийн 75 хувь нь энэ хорвоод хvн болох гэж тэмvvлсэн vрсээ хэвлийд нь байхад устгуулахаар эмнэлэг барааддаг гэсэн. Амьдрал хэцvv байгаа нь vнэн. Хаа сайгvй дутуугийн зовлон ноёрхож буйг мэднэ. Гэвч ирэх л гэж тэмvvлсэн балчир vрсийн амийг таслагчид ямар ч ял зэм vvрдэггvй. Эх нь хvссэн учраас хэмээдэг ч тоолдог хэдэд нь болоод сарын дараа энэ орчлонд дуугаа хадаах гэж буй ургийг ч "алж" орхидог нь гашуун vнэн. Дєрєвдvгээр ангид сурдаг хоёр жаал хvv хамтдаа vхэхээр шийджээ. Хойд аавдаа байнга зодуулж доромжлуулдаг байсан жаахан хvv гэрийнхээ паарнаас єєрийгєє боож амиа хорлов. Ханьдаа хаягдсан эх долоон настай хvvгээ дагуулаад чинээлэг айлын хаяа бараадаж vнээг нь сааж єгч ам хєдєлгєх тєдий амь зууж байхад нь баян айлын балмад залуу єєдєсхєн тэр амьтныг хэрцгийгээр зодож хєнєєчихєєд жалганд аваачаад булчихсан гэнэ. Ганцхан сарын дараа сургуульд орно хэмээн хєєрч ээжээсээ цvнх авч єгєхийг гуйж байсан хvvгийн сvнс хэрцгий залуугийн гарыг цусаараа мялаагаад буцахдаа энэ орчлонд, энэ томчуудад ямар их гомдсон бол... Саяхан нийслэлд газар олдохгvй байгаагаас баригдаж чадахгvй байгаа барилга байгууламжуудын талаар мэдээлэл хийж байна. Хамгийн эмгэнэлтэй нь сургууль, цэцэрлэгvvд л барилга барих газар олдохгvй байгаа аж. Гоёмсог сайхан орд харш хотоор нэг сvндэрлэвч хvvхдийн тоглоомын талбай нvдний гэм. Байсныг нь нураагаад баар, ресторан, дэлгvvр хоршоо барьчихсан атлаа хvvхдэд зориулсан зvйл хийх гэхээр алга дарам газар олдохгvй болчихдог нь єнєєгийн ардчилсан Монгол Улсын vнэн тєрх. Сайд ноёд єєрсдєдєє тэрбум тэрбумаар нь тєсєвлєн арабын шейх мэт тансагладаг ч эрээн бараантай нийгмийн цоорхой тасархай бvхнээр будаа шиг гоожиж хаягдаж хоцорсон хvvхдvvдийг vл тооно. Хvмvvс ээ, хvvхэд уйлж байна, хvн биш цэрэг гэдэг шиг хvн биш хvvхэд гэж хєндий хvйтэн авирлахад чинь гоморхон бушуухан том болчихоод томчуудаас хариугаа авна даа хэмээн бухимдан орондоо уйлж байна. 10-аадхан настай жаалхvv том болоод шоронгийн дарга болно гэхэд нь тэгээд юу хийх вэ гэж асуутал єєдєєс тоглоомын талбайг минь булаасан сахалтай ахыг шоронд хийнэ гэж хариулж байна, цаана чинь... Эр єсч эсгий сунадаг энэ хорвоогийн жамыг мартсан томчуудад гадуурхагдсандаа гоморхсон Монголын хvvхдvvд эрхээ хамгаалан Сvхийн талбайд жагсахаас ємнє эрх биш жаахан ухаарахсан даа, томчууд аа. Та бүхэн бидний ирээдүй болсон хүүхэд бүрийн сайн сайхны төлөө бидэнтэй нэгдэхийг хүсвэл доорхи хуудсыг like хийнэ үү . http://www.facebook.com/pages/%D0%A5%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D0%B4-%D0%B1%D2%...
ПҮҮЗНИЙ ЛОМБАРД
Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин, цагираг дээрээс довтлох тэмцээний гурван удаагийн аварга Робинсон. Тэрээр хажуугийн зураг дээрх эхний пүүзийг өмсөж залуусын дунд моод болгож чадсан юм.
Гар утас, алт, мөнгө, хивс, цахилгаан бараа гээд төрөл бүрийн зүйлсийг барьцаалан төгрөг зээлдүүлдэг ломбардууд манайд бий. Гэтэл пүүзний ломбардууд ажиллаад, өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болоод амжчихаж. Өмсч байсан пүүзээ яаж барьцаалан зээл авдаг байна аа гэж бодогдохоор. Бидэнд л сонин санагдаж байгаа болохоос биш гадны зарим оронд пүүз түрээсийн газар, ломбард зөндөө гэнэ. Түүгээр ч барахгүй оргиналь шинэ пүүзнээс илүүтэй хуучин чанартайг нь өмсөхийг чухалчилдаг хүмүүс ч гадаадад элбэг залуустай орон ч байдаг байна. Пүүз бол зөвхөн спортынхны гутал биш, дэлхийн залуусын хамгийн дуртай, түгээмэл гоёо. Манай сонины сэтгүүлч Японы Нагояа хотод түр саатжээ. Нагояагийн худалдааны төвөөр явж хувцас хунар зардаг павильонуудаар нь сонирхож. Дэлхийн шилдэг брэндийн оргиналь пүүзний павильонд орвол бараг худалдан авагч байхгүй байжээ. Гэтэл хажуугийн АНУ-гаас оруулж ирсэн гэх оргиналь, хуучин пүүзний дэлгүүрт гоё ганган, дэгжин, энгийн хувцасласан гээд янзан бүрийн залуус дүүрэн. Энэ дэлгүүр нэг ёсондоо комиссынх. Дээрх хоёр дэлгүүрийн пүүзний үнэ нь нэг их ялгаагүй, ойролцоо байсаар байтал хуучныг нь шохоорхоод байсанд ихэд гайхсан гэнэ лээ. Япон залууст америк хүн, америк бараа, америк эд, америк чанар бол хамгийн хамгийн гэх тодотголтойд нь тооцогддог болоод тэгж америкчуудын өмсч байсан пүүзэнд хошуурсан байх. Япончууд Америкчуудыг илүүтэй шүтдэг нь нөлөөлсөн ч байж болох талтай л даа. Эсвэл америкийн сагсан бөмбөгийн шилдэг оддын өмсч байсан пүүз тэр дэлгүүрт худалдаалагддаг байсан ч байж болох. Харин манайдаа анхдагчдын нэг гэж нэрлэж болохоор пүүзний ломбард, хуучин пүүзний наймаа эрхэлдэг "Zoom shop"-т очлоо. Өөрсдийгөө Тэмка, Амраа гэж танилцуулсан хоёр залуу уг бизнесээ эхлүүлээд дөрвөн сар гаруй болж байгаа аж. Одоогоор нийслэлд "Нарантуул" захын хажуу, 25 дугаар эмийн сан, нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны дэргэд пүүзний ломбард үйл ажиллагаагаа явуулж байна. Эднийх аравдугаар хорооллын "Номин" дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлана. Бусад пүүзний ломбардуудаас хүүгийн хэмжээ нь бага. 30 хувийн хүүтэй зээл олгодог. Бусад ломбард нь 40, 50 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдүүлдэг юм байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнхийг ахлах ангийн сурагч, их, дээд сургуулийн оюутан, залуус эзэлнэ. Мөн цөөн тооны эмэгтэй үйлчлүүлэгчтэй гэнэ. Пүүзний элэгдэл, үйлдвэрлэгдсэн он, брэндээс хамаарч 5-50 мянган төгрөг хүртэл зээл олгоно. Хэрэв тухайн пүүз нь шинэвтэр, гамтай цэвэрхэн өмссөн, брэндийнх байвал 80, 90 мянга хүртэл төгрөгөөр ч үнэлдэг аж. Өдөр ирэх бүр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд ломбард болон дэлгүүрээр нь өдөрт хамгийн ихдээ 7-8 хүн үйлчлүүлэх болсон гэлээ. Амраа, Тэмка хоёр ломбардны хажуугаар хуучин пүүзний наймаа хийнэ. Зарим залуус өмсөхөө байсан брэндийн пүүзээ дажгүй үнээр энд зарчихдаг. Түүнийг нь хармаа нимгэнтэй ч брэндийн пүүз хайсан хэн нэгэн худалдаад авчихна. Бас гэрээ нь дуусаад ломбардны өмч болсон пүүзүүдээ ч худалдчихна. 300-500 мянган төгрөгийн үнэтэй пүүзний хуучин нь энд 100-160 мянган төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Барьцаанд тавих пүүзийг сайтар угааж, арчилсан байх шаардлагатай юу гэвэл "Өө, тэгж нэг их шаардлага тавьдаггүй. Зүгээр л авчихдаг. Барьцаагаа төлж авч чадаагүй тохиолдолд манайх зарахдаа угааж, цэвэрлэдэг" гэлээ. Ломбард ажиллуулдаг залуус өөрсдөө пүүзний чанарыг танихдаа гаргууд сайн учир ихэвчлэн ориг тэр дундаа NBA-гийн шилдэг оддын өмсдөг нэртэй брэндийн пүүзүүдийг ломбарданд авах юм уу худалдан авдаг. Ломбардныхаа талаар ерөөсөө сурталчилгаа хийгээгүй бөгөөд үйлчлүүлсэн залуус л бусдадаа түгээсээр байгаад манайх "олны танил" болоод байгаа гэсэн юм.Д.ГАНСАРУУЛ
“ЦЭВЭР ОРЧИН-ЗОХИСТОЙ ХӨГЖИЛ” төсөл
Яагаад олон хүн аж жаргалтай бус байдаг вэ?
Бидний эргэн тойронд олон хүн тайван бус, бухимдсан, сэтгэл дундуур, айж болгоомжилсон, шийдвэр гаргаж чадахгүй эргэлзсэн байдалтай байгаа нь ажиглагддаг. Үүнд ажилгүйдэл, ядуурал зэрэг эдийн засгийн хүндрэл, агаарын бохирдол (ялангуяа Улаанбаатарын өвлийн утаа), машин тэрэгний түгжрээ зэрэг орчны таагүй байдал нөлөөлдөг нь мэдээж. Гэвч амьдралын нэлээд хүнд нөхцөлтэй боловч өөдрөг сэтгэл, баяр баясгалантай, тайван амгалан хүмүүс бас байдаг. Тэд яагаад цөхрөлгүй, өөдрөг сэтгэл, баяр баясгалантай байдаг юм бол? Нөгөөтэйгүүр баян чинээлэг, боловсролтой олон насанд хүрэгчид яагаад аж жаргалтай бус байдаг вэ?
Энэ асуултад Австралийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач Стеве Биддульф (Steve Biddulph) “Аз жаргалтай хүүхдийн нууц” номондоо “Олон хүн аз жаргалтай бус байхад программчлагдсан байдаг. Аз жаргалгүй байхыг томчууд тэдэнд хүүхэд байхад нь (зориуд бусаар) зааж сургадаг. Тэгээд хүүхэд тэр байдал-рольдоо насан туршдаа итгэн амьдралын төгсгөл хүртэл түүнтэйгээ хамт явдаг” (1) гэж хариулжээ.
Бид яаж нөлөөлдөг вэ?
“Ээ залхуу минь”, “Чи ёстой хар амиа бодогч юмаа”, “Тэнэг юмуу чи”, “Амгалан тайван байлгаж болохгүй байна уу”, “Замаа хардаггүй юмуу?”, “Чи ч Нямаагийн ижил болох нь дээ” (тэрээр шоронд байгаа) “Уур хүргээд чи ч муу хүүхэд юм даа”, “Алив наад хутгаа өг, гар хөлөө зүсэх нь үү?” гэх мэт үгс айлуудад сонсогдож байдаг. Ийм үгс сонссон хүүхэд өөрийгөө зөвхөн “Би муу байж”, "Би буруу юм хийсэн байна" гэж бодоод өнгөрдөггүй, харин энэ нь тэдний сэтгэл санаа, ухамсарт ховсдох адилаар нөлөөлдөг нь Стеве Биддульфийн удирдсан судалгаагаар тогтоогджээ. Ийм үгс хэдийчинээ олон давтан хэрэглэгдэх тохиолдолд хүүхдэд төдийчинээ ойр танил сонсдоно. Ингээд хүүхэд түүнд итгэж үнэмшдэг болж, "дутуугийн мэдрэмж”-ийг авна. Стресстэй ээж, аавын амнаас зориуд бусаар гарсан үгс ийнхүү үр удамд нь ул мөрөө үлдээдэг ажээ.
Аз жаргалтай байхад суралцаж болдог
Аз жаргалтай насанд хүрэгчид бол багаасаа аятай мэдрэмжүүдийг авч, олон сайхан, тааламжтай үйл явдлын нөлөөлөл дор өсч бойжсон байдаг байна. Үүнд материаллаг орчин нөхцөл гэхээсээ сэтгэл санааны тааламжтай мөчүүд илүү нөлөөлдөг ажээ. Ээжийн “Миний охин хаана байна?” гээд энхрийлсэн үнсэлт, аавынх нь “Мундаг хүү шүү” гэсэн магтаал, багшийн “Бүү гудайгаарай” гэх зоригжуулалт гэх мэт. Тэгэхээр ээж, аав нар хүүхдийг аз жаргалтай болгоход сургах, тэдэнд туслах боломжтой. Хүүхэд бол дээд зэргийн мэдрэмж, авьяас чадвартай, нарийн ажиглагчид байдаг. Хүүхдийг ухаалаг өөдрөг байх, сэтгэлийн тэнхээтэй болох, өөрөөр хэлбэл аз жаргалтай нэгэн болон өсөж хөгжихөд ээж, аав нар юуны өмнө дараах зүйлсийг анхаарна.
• Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай байх
• Өөрөө өөдрөг байх
• Хүүхдээ тоож, үгийг нь сонсох, эрэлт хэрэгцээнд нь мэдрэмжтэй хандах
• Хүүхдээ үнэлж байгаагаа мэдрүүлэх
• Хүүхдээ зоригжуулж, магтаж байх
• Чөлөөт цагаа хүүхэдтэйгээ үр дүнтэйгээр өнгөрүүлэх (ном уншиж өгөх, хүүхэдтэйгээ тоглох, мал, амьтан, ургамал арчлах гэх мэт)
• Гэр орныхаа ажлыг хамтран амжуулах
• Найз нөхөдтэй болох, тэдэнтэй хамт байх боломж олгох, гадаа тоглуулах
Бага насны хүүхдийг аз жаргалтай байлгах практик аргууд (“Хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд”), мөн хүүхэд маань ер нь аз жаргалтай байж чаддаг болов уу гэдгийг тогтоох тест (“Та хүүхдээ хэр аз жаргалтай байдгийг мэдэх үү?”)-ийг та манай сайтын дараах линкүүдээр орж үзээрэй.
http://www.davalgaa.mn/index.php?option=com_content&view=article&id=509:2010-05-31-08-26-11&catid=48:2009-11-27-02-07-23&Itemid=305
Ном зүй:
Das Geheimnis gluecklicher Kinder, Steve Biddulph, Beust Verlag, Muenchen, 2000, s.12
ЭРГЭЖ ОЧНО ОО БИ ЭХ ОРОНДОО
Яруу найрагч Банзрагчийн Энхтуяа
Намтрын товчоон
Нэр: Банзрагчийн Энхтүяа нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн.
1984 он Улаанбаатар хотын Багшийн сургууль төгссөн
1995 онд Улсын багшийн их сургуулийг зохиолч, сэтгүүлч, багш, утга зохиолын судлаач мэргэжлээр төгссөн. Хэл шинжлэлийн ухааны магистр, сэтгүүл зүйн докторант.
1984-1991 он хүртэл Улаанбаатар хотын болон Хөтөлийн дунд сургуульд багш
1991-1995 Улсын багшын их сургууль төгссөн
1995-2001 Засгийн газрын мэдээ, Үнэн зэрэг сонинуудад сурвалжлагч, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан
2001 оноос Швед улсад ирж ажилж амьдарч байна
Уран бүтээлийн товчоон
1. Далай ээж драмын жүжиг 1991
2.Тавилан уран сайхны кино 1993
3. “Цөн түрэх аялгуу” яруу найргийн ном 1995
4. “Эгшиглэнт зул сар” яруу найргийн ном 2000
5. “Эх орондоо илгээх шүлгүүд” яруу найргийн ном 2008
зэрэг бүтээлээ туурвиж уншигч үзэгчдийн хүртээл болгосон.
...1980 -аад оны сүүл үеийн яруу найргийн зонхилох төлөөлөгчдийн нэг, энэ салбарт дуурсгах нэртэй, дугуйлсан хантай яруу найрагч Банзрагчийн Энхтүяатай уулзаж ярилцлаа.
Б.Энхтүяа нь Данзан Равжаагийн нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн болон дэд байрын шагналт шилдэг уран бүтээлчдэд олгодог ”Од” , Монголын үндэсний чөлөөт зохиолчдийн холбооны шагнал тус тус хүртсэн олны танил яруу найрагч юм.
А.Д-Танаас олон жилийин өмнө нэгэн сонины сурвалжлагч - Та хүсэл сэтгэлийнхээ Хаан нь байх дуртай юу? Боол нь байх дуртай юу? гэсэн асуултанд та хариулахдаа - Би боол нь ч биш хаан нь ч биш Хатан нь байх дуртай гэж хариулсанийг тань би мартдаггуй юм. Та ер нь ягаад тийм хариу өгсөн юм бэ?
Б.Э- Аливаа юмний зүй тогтол харицангуйн дунд оршдог. Бид хэдийигээр туйлширдаг гэсэн ч харьцангуйн онолоос халина гэдэг хэцүү. Тийм болохоор би хүсэл мөрөөдлийнхөө боол нь байх дургүй, байгаа ч үгүй. Бас хамаагүй их туйлширч хүрч чадахгүй юмныха эзэн нь юмуу хаан нь болно гэж тэмүүлдэг ч үгүй. Харин хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж зорьж, түүндээ хүрэх дуртай. Тэр зориж хүрсэн тэмүүлэл хусэл мөрөөдлийнхөө би жинхэнэ байх ёстой газраа л эзэн нь болдог. Тэгээд л би хүсэл мөрөөдлийнхөө боол нь ч биш, хаан нь ч биш хатан нь байх дуртай гэж хариулсан юм.
А.Д-Энэ танийхаар бол нөгөө харьцангуйн онол үйлчилж байна гэсэн үг үү?
Б.Э-Яг тийм.
А.Д-Та Шведэд ирээд олон жил болжээ. Энэ хугацаанд та зорьсон зорилготоо хүрч чадсан уу?
Б.Э- За энэ бол бас л харьцангуй ойлголт юмаа. Хуний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй. Зарим нэг зорьсон зүйлдээ бараг хүрсэн боловч бас амжаагүй үлдсэн амжуулахаар хичээж байгаа зүйл нилээд бий.
А.Д -Та яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
Б.Э - Нэг ёсондоо өөрийгөө цуглуулж нэгтгэх тал дээр л ажиллаж байна даа.(инээв)
А.Д -Энэ чинь юу гэсэн үг вэ?
Б.Э - Шүлэг гэдэг бол миний хувьд миний сэтгэл, дотоод гадаад ертөнц, амьдгал агаaр ус минь юм. Тэгээд ч би шилдэг шүлгүүдийин түүврээ бэлтгэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр өмнөх миний шүлгийн түүврүүд тус тусдаа бие даасан дан шинэ шүлгүүдээс бүтсэн номнууд байлаа. Энэ нь тухайн цаг үе, нийгэм улс төрийн байдал бас шүлэгчийн сэтгэлийн хувисал зэрэг нөлөөлсөн өөр өөрийн өнгө аястай. Гэтэл одоо миний хэвлүүлэх гэж байгаа ном бол бүх шүлгийн түүврээсээ шилдгийг нь сонгож бас одоо бичиж буй шинэ шүлгээсээ хамтатган оруулах юм. Ингээд бодоход миний сэтгэлийн нэгтгэл гэсэн үг юмуу даа. Түүнийгээ л өөрийгөө цуглуулах гэж хэлж байгаа юм.
А.Д - Та ер нь их л завгүй хүн юмаа. Тантай уулзах боломж их муу юм. Танийг ажлийнхаа хажуугаар орчуулагч хийдэг бас уран бүтээлээ амжуулдаг тэгээд ч зогсохгуй бас сургуульд багшилж байгаа гэж сонссон. Энэ бүгдийг яаж амжуулаад байна вэ?
Б.Э - За хүн ер нь хүсэл зорилгынхоо төлөө бүгдийг л амжуулах болно шүү дээ. Би харин ч Шведэд ирээд яг өөрийгөө олж авахад цаг хугацаа их алдсан гэж боддог. Шинэ газар, шинэ орчин, танихгүй хүмүүс, өвдөж зовох гээд ер нь юуг хэлж барах вэ дээ. Миний ирж байх үед юун одоогийнх шиг ажлын гэрээгээр оршин суух эрх авах нь бүү хэл олигтойхон ганц швед-монгол толь бичиг ч байхгүй, тэр ч бүү хэл бараг Монгол гэдгийг мэдэх хүмүүс ч цөөхөн байлаа шүү дээ. Ийм шинэ орчинд хөлөө олтол их цаг алддаг юм билээ. Энэ үед миний шүлгүүд л надад юунаас ч илүү хань болж эх орон, элгэн саднаа санасан сэтгэлийг зөөлрүүлж байлаа. Яг учраа олоод ирэхийн цагт энэ нийгэмд чинь бас өөрийн мэргэжил, боловсролоороо ажиллах зайлшгүй шаардлага гарч ирсний улмаас л өөрийнхөө чадах бүх л салбаруудад өөрөө өөрийгөө сориж явна. Тийм болохоор цаг завгүй л явах юм. Хэдийгээр би ямар ч завгүй байсан ч гэсэн Монголчууддаа орчуулга хийгээд , сургуулийн танхимд хүүхдүүдийн шуугианд бужигнаад гарахдаа харин ч эерэг энэрги авчихсан эрч хүчтэй болчихсоноо мэдэрдэг.
Шүлгийн тухайд бол энэ огт ондоо асуудал. Шүлэг бол миний онгодоор орж ирдэг. Ажлаа хийж байсан ч , нийтийн унаанд явсан ч гэнэт л онгодоор дамжин орж ирэхэд алдалгүй бичиж авах нь чухал байдаг. Уран бүтээлээ би хийж болох бололцоотой бүх л агшинд амжуулахийг оролддог. Гэвч би өөрийнхөө шүлгүүдэд тийм ч их цаг зав гаргаж амжихгүй л юм. Ер нь утга зохиолийн салбарт өөрийнхөө зүгээс хийе гэж бодож төлөвлөсөн юм их бий.
А.Д -Та олон Монголчуудтай уулзаж ярилцдаг хүний хувид энд шинээр ирж буй Монголчууддаа хэлье гэсэн юм байдаг л байх...
Б.Э - Mиний ажигласнаар Монголчууд бид цаг барьж сурах хэрэгтэй. Ж нь: Өдөрт 5 хүн эмчид үзүүлэх цагтай байлаа гэхэд багаар бодоход 3 нь хоцорч ирнэ. Үүнээс болж эмч үзлэгээ хойшлуулж бас өвчтөн маани төлбөр төлөхөд ч хүрч мэднэ. Үүнээс болж өвчтөн эмчлүүлүх цагаа алдаж улмаар эмчилгээ нь хойшлогдож байгаа гэдгээ ойлгох ёстой. Ер нь цаг барьж сураагүйгээс болж олон юманд хүндрэл гардгийг бид анзаарах хэрэгтэй. Энэ бол бидний өөрсдөөс л шалтгаалах зүйл шүү дээ.
Бас нэг зүйл хэлмээр байна. Шинэ орчин шинэ газар хөлөө олж, эдийн засгаа өөд татах гэж ирсэн манай залуучууд өдөр шөнөгүй урт цагаар ажилласнаас болж ядаргаанд орж түүнээс шалтгаалаад янз бүрийн өвчин тусах хандлага их байна. Тийм болохоор өөрөө өөрсддөө цаг зав гаргаж ажил амралтаа зөв зохицуулж явах хэрэгтэй. Бид эрүүл эрч хүчтэй байж л бүр илүү ихийг амжуулна гэдгийг мартаж болохгүй. Бас зөвхөн ажиллахаас гадна сурч боловсрох олон зам байгаа гэдгийг олж харах хэрэгтэй.
Мөн түүнчлэн хэдийгээр бид хүний газар байгаа ч гэсэн өөрийн эх хэл соёлоосоо хөндийрч болохгүй. Сүүлийн үед монголчууд олон ирэхийн хирээр хүүхдүүд олширч бас шинээр ч хүүхдүүд энд төрж байна. Тэдэнд Эх хэлийг нь мэргэжлийн хэмжээнд анхнаас нь зөв зааж сургах шаардлагатай байна. Энэ тал дээр Швед дэх Монголын элчин сайдын яам, Швед дэх Монголчуудын холбоо болон мэргэжлийн хүмүүс хамтарч ажиллана гэж найдаж байна.
А.Д -Таны яруу найргийн багш хэн бэ?
Б.Э - Амьддаа бие биеэ хайрлахын агуу их ухаарлыг бидэнд үлдээсэн Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар, Надад урмаар ургаж төлжихийн увидас хайрласан Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав нар билээ. Би найргийн энэ хоёр том уулсын гэгээнд, яруу найргийн цэцэрлэгт өөрийн гэх салаа мөчрөө ургуулсан юм.
А.Д - Сүүлчийн асуултыг танд үлдээе.
Б.Э - Швед дэх Монголчуудын холбооноос эрхлэн явуулж байгаа энэхүү цуврал ярилцлаганд намайг урьж оруулсан та бүхэнд их баярлалаа. Танай холбооны хамт олон болон нийт монголчууддаа эрж яваа хавар цагийн сайн сайхныг хүсэж “Эргэж очноо би эх орондоо” шүлгээрээ мэндийн цэнхэр хадгаа өргөн баръя.
ЭРГЭЖ ОЧНО ОО БИ ЭХ ОРОНДОО
Энхэр сэвлэгийг минь талын салхи нь илбэн таалсан
Эхний мөрөө газар шороонд нь тамгалж үлдээсэн
Ээжий минь сүүний цацал бүхэн уул усанд нь шингэсэн
Эх орон монголоо санан санасаар эргэж би очно оо
Зүдэрч жаргасан цагийн ямар ч үед
Зүгээр суулгүй өөрийн гэсэн мөрөө үлдээсэн
Зүрхний хайртай эх орон монголоо
Зүүдлэн зүүдэлсээр би эргэж очно оо
Аньсганд торсон нулимсаа цээжин цаанаа нууж
Алс холын газраас баяр гунигаа тээсээр
Алтан алтан аялгуугаар шүлгийг минь хуурдаж хөглөсөн
Амин хайрын монголдоо яаран яарсаар эргэж бид очно оо
Наран гэрэлт хорвоогийн цэнхэр тунгалаг өдрүүдэд
Найдаж очих эх орон минь Монгол
Намайг бас чамайг төрүүлсэн эх орноосоо
Намрын шувуу шиг одовч хаврын шувуу шиг эргэж бид очно оо
Төрсөн өссөн эх орон гэдэг
Төгөлдөр орчлонгийн эхлэл юм
Аз хийморийг маани бадрааж байдаг
Алтан сүлдтэй өргөө минь юм
Хайртай дотно бүхэн минь мартсан ч байг хамаагүй
Харийн газар байхад минь санаагүй ч байг яахав
Ямар ч үнээр солишгүй хайрын минь галыг бадраасан
Яруухан гэгээхэн Монголдоо яаран яарсаар би эргэж очно оо
А.Д -Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны уран бүтээлд болон цаашдын ажил болон амьдралд тань аз жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Ярилцсан А.Дэлгэрцэцэг
Стокхолм хот, Швед
2011-03-11
Далайд дусал нэмэр хүүхдийн номын аянд оролцож хүүхдийн ном хандивалцгаая
Монголын Нийгмийн эмзэг хэсэг болсон,хүнд нөхцөлд амьдарч буй амьдралын баталгаа багатай болон Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж байгаа. Хорих ангид хоригдож буй Хүүхдүүдэд сурч боловсрох Оюуны хөгжилд нь тус нэмэр болох үүднээс Солонгос улсад ажиллаж,амьдарч,сурч буй Монгол улсын иргэд маань Хүүхдийн номын аян өрнүүлж байна. Та бухэн хүүхдийн төлөө сэтгэлээр нэг ч гэсэн номоо бидэнд илгээнэ үү!!!
Монголд хүлээн авах газар: Баянгол дүүргийн 14-р хороо
Баянгол дүүргийн 14 р хороо 6 р бичил хороололын арктай автобусны буудлын чанх урд байрлаж байгаа. Асууж лавлах зүйл байвал мөн хамтарч ажиллахыг хүсвэл над руу зурвас явуулах буюу 96580011 дугаарын утсаар холбогдох боломжтой.Хороо ажлын өдрүүдэд 9 өөс 18 цагийн хооронд ажиллана.13 аас 14 цагт цайны цаг байдаг.
Баруун 4 зам 11 р сургуулийн эсрэг талд байрлах транскапиталын 2 давхарт байрлах Extratour олон улсын боловсролын төв
харилцах утас: 0097696580011
Солонгост
харилцах утас: 01063203853
www.mglcharity.com http://www.mglclub.com/4243831 http://biznetwork.mn/network/topic/show/26628/page/1
Номыг 5 сарын 2-ныг дуустал хүлээн авна.
Цагдаагийн байгууллагын утасны жагсаалт
Цагдаагийн ерөнхий газар
Говь-Алтай аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэс -
Электрон шуудан: altai_police@yahoo.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.