Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

“ЦЭВЭР ОРЧИН-ЗОХИСТОЙ ХӨГЖИЛ” төсөл



"Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо" ТББ нь 
СХДийн ЗДТГазартай хамтран хэрэгжүүлж буй 
ЦЭВЭР ОРЧИН-ЗОХИСТОЙ ХӨГЖИЛ” төсөл
Төслийн зорилго: СХД-ийн ЕБСийн дунд ба ахлах ангийн суралцагсдын дунд “Ахуйн хог хаягдын талаар тодорхой, үнэн зөв мэдлэг мэдээллийг сургалтаар дамжуулан олгож, хоггүй цэвэр орчинд амьдрах хүсэл эрмэлзэл, дадал, хэвшил олгож экологид ээлтэй, улс эх орны тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах ирээдүйн үнэ цэнэ бүхий иргэд болгон төлөвшүүлэх”-ээр СХД-ийн ЗДТГ, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудтай бүтээлчээр хамтран ажиллах зорилготой төсөл юм.
Хамрах хүрээ:
СХД-ийн төрийн өмчийн  ЕБ-ын 9, 12, 42, 62, 65, 67, 76, 104, 105, 106, 107-р сургуулийн  7,8,9 дүгээр ангийн 215 бүлгийн 7416 суралцагсад.

Хэрэгжүүлэх хугацаа:
·         Сургалт, хүмүүжлийн 1-р үе шат: 4,5,6-р сар
·         Идэвхижүүлэлт, ухуулга 2-р үе шат: 7,8,9-р сар
·         Үйл ажиллагаа, үр дүнгийн 3-р үе шат: 10,11,12-р сар
Гарах үр дүн:
Сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан өсвөр үе хүүхэд залуусын экологийн соёл, хүмүүжил дээшилж, хүрээлэн буй орчноо цэвэр байлгах, байгаль орчныг нөхөн сэргээх хүсэл эрмэлзэлтэй болж, тэднээр дамжуулан хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөө үзүүлж,  байгалийн тэнцвэр хадгалагдан, эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцөл бүрдэхэд ахиц гарна. Тухайлбал:
·         Сургууль тус бүрт “Эко-Хөгжил” сайн дурын үйл ажиллагаатай клуб байгуулагдаж, сургуулийн нийгмийн ажилтан, биологын багшийн хамтын шууд удирдлаган дор клубын тэргүүн, дэд тэргүүн удирдан “Эх орон-унаган байгаль-Эрдэнэт хүмүүнийг хүндлэн хайрлах амьдарч буй орчныхоо ан амьтан, ургамал, ус, ой мод зэрэг байгалийн баялаг, үзэсгэлэнт газар, өвөрмөц тогтоцыг танин мэдэх, нөөц баялгийг нь хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглахад суралцах, байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол олгох, орчин тойрондоо цэвэр байлгах талаар мэдлэг чадвараа дээшлүүлэх, экологийн ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх” үйл ажиллагаа явагдна.
·          “Цэвэр орчин-Зохистой Хөгжил” сэдэвт уялдаа холбоо бүхий 90 минутын 12 удаагын семинар, 4 удаагийн лекцын үр дүнд  сургалтанд хамрагдагсад хог хаягдал, орчны бохирдлын талаар мэдлэгтэй болж, цэвэр орчинд амьдрах хүсэл эрмэлзэлтэй хүрээлэн буй орчноо хамгаалах хүсэл эрмэлзэл, мэдлэгтэй болно. 
·          Сургалтын үе шатанд Даваа гараг бүрийн 14:00-15.30 цагийн хооронд 12 удаа явагдах нийт 24 цагийн семинарт төсөлд хамрагдаж байгаа 11 сургуулийн “Эко-Хөгжил” клубын тэргүүн, дэд тэргүүн 24 суралцагч, 24н багш, нийгмийн ажилтан хамрагдна. Семинарт СХДийн төрийн өмчийн 11 ЕБСийн “Эко-Хөгжил” клубын тэргүүн, дэд тэргүүн сурагч, багш, нийгмийн ажилтны хамтаар 4-н хүний бүрэлдэхүүнтэй сургалтанд тогтмол хамрагдаж улмаар өөрсдийн сургууль дээрээ 7,8,9 дүгээр ангиудын бүлэг тус бүрийн 2 ахлагч сурагч /эко-манлайлагч/аар дамжуулан сургалт зохион байгуулна.
·         Сургууль тус бүрт 100 ширхэг, 12 удаагийн семинарын агуулга бүхий төсөлд нийт 1100ширхэг сургалтын материал, гарын авлага тараах бөгөөд сургалтын үр дүнг тодорхойлохдоо 7,8,9 дүгээр ангийн суралцагч бүр “Цэвэр орчин-Саруул ирээдүй” сэдэвт гарын авлага бүтээж, бүтээлийн үзэсгэлэн, уралдаант ажил  зохион байгуулагдаж 7000 гариу хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн гарна.  
·         Зорилт 2-ыг хэрэгжүүлэх 2-р үе шат болох 7-9 дугаар сарын хооронд төсөлд хамрагдаж байгаа 11 сургуулийн нэг баг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй "Бидний ирээдүй-Цэвэр орчин"  жүжигчилсэн тоглолт, тэмцээн уралдаан явуулж, соёл урлагаар дамжуулан, өсвөр үе залуучууд, олон нийтийг цэвэр орчинд амьдрах хүсэл эрмэлзэлд уриалан дуудах үйл ажиллагаа явуулж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлагдна.  
·         www.shudarga.mn, www.nomadgreen.org, www.biznetwork,mn, вэб сайтууд,  http://ecomngl.blogspot.com/ ТББ-ын блог бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулж “ЦЭВЭР ОРЧИН-ЗОХИСТОЙ ХӨГЖИЛ” үйл ажиллагааны уриалга,  ухуулга сурталчилгаа, мэдээ мэдээллүүд тогтмол явагдаж иргэдийн ухамсарт нөлөөлж, цэвэр орчинд амьдрахад нь уриална.
·         “Ногоон эвсэл” ТББ-ын www.nomadgreen.org сайтын үйл ажиллагаатай уялдуулан байгаль орчны тулгамдсан асуудал, тэр дундаа хог хаягдлын тухай нийтлэлийн уралдааныг 6,7,8 дугаар саруудад зохион байгуулна.
·         Зорилт 3-ыг хэрэгжүүлэх 3-р үе шат болох 10-12 дугаар сард удаан задардаг, байгальд хортой хог хаягдал болох өрхийн хэрэгцээнд хэрэглэсэн гялгар уутыг 4-12р сар хүртэл 9 сарын турш цуглуулах "Цэвэр орчинд бидний оролцоо" аяны үр дүн,  гялгар уутан торны хэрэглээг орлуулах зорилготой "Миний уут" хөтөлбөр "Эко Уутаар гангаръя" загварын шоунд тус хөтөлбөрт шууд ба шууд бусаар хамрагдаж байгаа 7,8,9-р ангийн 215 бүлгийн нийт 7416 сурагч бүр эко тор буюу даавуун уутыг гэрийн нөхцөлд үйлдвэрлэн гялгар уутан торны хэрэглээ бууруулах үйл ажиллагаа явагдна.
·         Бүх нийтийн цэвэрлэгээ”-р сургууль бүр ойр орчмын нутаг дэвсгэрийн болон нийтийн эзэмшлийн зам, талбайг олон нийтийн идэвхи, аж ахуйн нэгж байгууллагауудын хамтын оролцоотой цэвэрлэж, бодит оролцоотой үйл ажиллагаа явагдна.
·         Уг төсөл хэрэгжсэнээр СХДийн төрийн өмчийн 11 ЕБС-ийн суурь боловсролд хамрагдаж байгаа 7,8,9-р ангийн 215 бүлгийн нийт 7416 суралцагч бүр сургалт, үйл ажиллагаа түүний үр дүнгээр “Цэвэр орчин-Саруул ирээдүй” сэдэвт гарын авлага бүтээж, хоггүй цэвэр орчинд амьдрах хүсэл эрмэлзэлтэй, хогыг ил задгай хаядаггүй, дахин ашиглагдах хогыг ангилж, амьдрал ахуй, үйлдвэрлэлд ашиглаж чаддаг, экологын соёл, хүмүүжил, дадал хэвшилтэй болох төдийгүй манлайлагч, хөгжүүлэгч сурагчдын нийгмийн идэвхи оролцоо, зохион байгуулах, хариуцлага хүлээх чадвар нэмэгдэж, тэднээр дамжуулан өсвөр үе, хүүхдийн өөрийн оролцоо дээшилж, экологид ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, улс эх орны тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг үнэ цэнэ бүхий иргэд болон бэлтгэгдэх төдийгүй олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр дамжин үйл ажиллагаа олон нийтэд түгэн дэлгэрч бусад бүс нутагт нэвтрэх боломж бүрдэх гэх мэт олон үр ашигтай үр дүнд хүрнэ.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn