Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

“БИДЭНД ОЙРХОН ИРЭЭДҮЙ” нийгмийн сэдэвт рекламны фестиваль

ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХ СЭДЭВ

- БИ ДЭЛХИЙН ХҮН -
Монгол хүн дэлхийн иргэн

- МИНИЙ МӨРӨӨДӨЛ -
Бид өнөөдөр маш их мөрөөдөх нь амьдралыг сонирхолтой, зорилготой, өөдрөг болгоход чухал сэдэл нь болно

- ИРЭЭДҮЙ ӨЧИГДӨРӨӨС ЭХЭЛСЭН -
Ирээдүй өнөөдрөөс биш, өчигдөрөөс эхэлчихсэн шүү

- ХӨГЖЛИЙН ОРШИЛ БА ӨРНӨЛ -
Хөгжил түүний өрнөл гэдэг ойлголтонд боловсрол, мэргэжил, ажилтай байх, хариуцлагатай байх, ирээдүйн тухай ойлголтууд

- ҮНЭ ЦЭНЭ -
Материаллаг үнэлгээнээс ангижирч, хүмүүс хоорондын харилцааны үнэ цэнэ, итгэл, сэтгэлийн үнэ цэнийг ярилцъя… тодруулъя

- URBAN STYLE -
Хотын иргэншил, их нүүдэл, хотын соёл, хотын стиль

- СОЁЛЫН ДОВТОЛГОО -
Монгол орны хэмжээнд 2 дахь үеийн буюу орчин үеийн соёлын довтолгоо эхлэх болжээ

- ГЭРЭЛ -
Хонгилийн үзүүрт гэрэл харагдаж байна гэж бодож байтал…нар байлаа… одоо яах вэ?

- ЗУРГАА ДАХЬ МЭДРЭХҮЙ -
Дэлхий бүтээсэн бүтээлүүддээ онцгой нэгэн чадвар өгчээ… Харин тэр чадварыг хэрхэн зөв ашиглах вэ ? байгаль экологи...

- БОЛОМЖ -
Өнөөдөр бид боломжтой юм байна…


Фестивалийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанууд нь олон нийтэд чиглэгдсэн нийгмийн сайн сайхны төлөөх оюун санааны өөрчлөлт, нөлөөллийн үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй зохион байгуулах тул реклам бүтээгчид, сонирхогчид, сурагчид болон нийгмийн сэдэвт реклам захиалагч Төрийн болон Төрийн бус байгууллагууд, нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч, хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэд чөлөөтэй оролцох боломжтой. Ямар нэгэн төлбөр хураамжгүй болно.

Бүтээлээ ирүүлэх хаяг :
Реклам бүтээгчдийн холбооны байр : Сүхбаатар дүүрэг.
Хатан сүйх импексийн байр. 2-р давхар. 201 тоот
Харилцах утас : 330521, 96000904, 99095565, 91915141
Электрон хаяг : ad_festival_2011@yahoo.com
Вэб хаяг: www.adfestivalmongolia.net

0 comments:

Post a Comment

www.automarket.mn