Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

БГД-ийн 14-р хороо

БГД-ийн 14-р хороо link 

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргахаар боллоо. Нөөцийн махыг нийт 267 худалдааны цэгээр худалдаалах агаад 0,5 - 3 кг-аар жижиглэн савлаж худалдах юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан мах бэлтгэлийн компаниудтай тохиролцсоны дагуу нөөцийн махны 1 кг-ийн жижиглэнгийн үнийг хонины мах – 3000, үхрийн мах – 3500, ямааны мах – 2400 төгрөгөөр борлуулахаар тогтсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 138 дугаар тогтоолын дагуу 2011 онд нийслэлчүүдийн хэрэгцээнд 12 мянган тн мах бэлтгэхээр төлөвлөсөн. Өчигдрийн байдлаар мах бэлтгэлийн ажил 95 хувьтай байна. Нөөцийн махыг Мах маркет, Мах импекс, Мах экспорт, Тайж трейд, Баатарууд тэнгэр, Багахангай, Монгол мах экспо, Баруунмонгол, Соотон, Давшилт трейд, Саян –Уул, Эрдэнэт прогресс, Стандарт мах, Хүнс трейд зэрэг компаниуд бэлтгэжээ.
 

Хорооны танилцуулга

Хорооны танилцуулга

2011 онд дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд

Өнгөрсөн онд Баянгол дүүрэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 22,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Зам завсарын томоохон ажлууд орж ирсэн нь ийнхүү тус дүүрэгт урьд өмнө байгаагүй том тоотой хөрөнгө оруулалтын ажил хийгдэхэд нөлөөлөх үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Өнгөрсөн оны нийт бүтээн байгуулалтын ажлуудын 45 хувь дэд бүтцийн салбарт, боловсролын салбарт  17.8 хувь, эрүүл мэнд нийгмийн салбарт 6.8 хувь, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд 30.4 хувиар тус тус зарцуулагдсан байна.
Нийслэлийн Засаг даргаас 2010 онд дүүргийн Засаг даргад 2,690,0 сая төгрөгний эрх шилжиж ирсэн нь орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлж, гүйцэтгэж буй ажлуудад иргэд олон түмний  хяналтыг сайжруулсан чухал ажил болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын дүнд дүүрийн 5-н хороо цогцолбор байртай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдсэн.
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2011 оныг “Амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарлаж байгаа нь Монгол улсын Засгийн газар болон Нийслэлээс тавьсан зорилттой уялдуулан улмаар иргэн хүний амьдрал, өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагаа явуулна гэдгээ гол зорилтоо болгож байгаа хэрэг юм. Тус дүүрэг 185 мянган хүн ам, 47 мянган айл өрхтэй. Энэ  өнөр айлд энэ жил нийт 55,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Улс, нийслэл, дүүргийн энэ их хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөрсөн дээр зөв буулгаж, ажлын чанартай гүйцэтгэлд хяналт тавьж, эзэнжүүлэх нь чухал болохыг дүүргийн Засаг дарга Л.Амгалан онцолж байсан. Мөн тэрбээр орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг сануулж энэ бүх ажлын эцсийн үр дүнд айл өрх бүрийн амьдрал, амьдрах орчин нь сайжирч, тохижилт сайтай, хөгжиж буй дүүрэг болох учиртайг хэлж байсан юм.  Баянгол дүүрэг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр “Амьдрах орчноо сайжруулах жил”-ийн нээлтээ хийж, хөрөнгө оруулалтын ажлын задаргааг олон нийтэд танилцуулан Дүүргийн Засаг даргын дэргэдэх харьяа хэлтэс болон  20 хороодын ИНХ-ын дарга, засаг дарга нарын саналыг авч хэлэлцүүлэг хийлээ.

Зохион байгуулагч

2011 оны 05 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд 2011 оны ээлжит хаврын цэрэг татлага явагдана.
Зарлан авсан иргэд та бүхэн идэвхитэй оролцож цэрэг татлагын товчоогоор орж асуудлаа шийдвэрлүүлээрэй.
Асуух зүйл байвал 7012-0181 утсаар лавлана уу.

ХХҮХ-ийн мэрэгжилтэн

ХХҮХ-ийн мэрэгжилтэн

Нийгмийн ажилтан

Нийгмийн ажилтан

Сайн дурын ажилтнууд

Сайн дурын ажилтнууд

Төрийн бус байгууллагууд

Төрийн бус байгууллагууд

Мэдээ

Мэдээ

Иргэний бүртгэлийн мэдээлэл

Иргэний бүртгэлийн мэдээлэл

ИН Хурал

ИН Хурал

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдлаа.

 Шилжилт хөдөлгөөн, даяаршил гээд олон хүчин зүйлийн нөлөөгөөр манай улсын эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, шинэ төрлийн гэмт хэргүүд ихээр гарах болсон. Гэмт хэргийн гаралт, холбогдох хүний тоо ихсэхийн хэрээр хууль, хүчний байгууллагуудын харилцан уялдаатай ажиллагаа, урьдчилан сэргийлэх төрийн бодлого нэн чухал. Энэ хүрээнд улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өчигдөр хуралдав. Хурлыг ХЗДХЯ зохион байгуулж, хууль хүчний байгууллагууд, засгийн газрын агентлаг, яамуудын төлөөлөл оролцон, өнгөрсөн жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон тэмцэхэд ямар үйл ажиллагаа, бодлого хэрэгжүүлснээ тайлагналаа.
     Тодруулбал, хуралдаанд ХЗДХ-ийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дэд дарга, Зөвлөлийн орлогч дарга Б.Нямжав, Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Нямдаваа, УИХ-ын гишүүн, Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэгийн тэргүүн Д.Очирбат, НИТХ-ын дарга Т.Билэгт, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, НХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Улсын Ерөнхий прокурорын орлогч Ч.Мөнхбат нар оролцов. Мөн Ерөнхий аудиторын орлогч Б.Батбаяр, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-очир, ЗЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал, ТЕГ-ын дарга Р.Болд, ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн, ШШГЕГ-ын дарга М.Ганхүү, ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав, УМХЕГ-ын дарга Содхүү, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, ҮТЕГ-ын дэд дарга Батбаяр, Сангийн дэд сайд Ч.Ганхуягийг төлөөлөн н.Оргилболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярыг төлөөлөн Ж.Лувсандэмбэрэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарыг төлөөлөн н.Пүрэвдорж, Хүүхдийн төлөө газрын дарга М.Тогтохнямыг төлөөлөн н.Тэрбиш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Д.Батжаргалыг төлөөлөн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Гүнбилэг нар оролцон өнгөрсөн жилийн ажлын тайлангаа хэлэлцүүллээ.
     ХЗДХ-ийн сайд уг хуралдааныг даргалан, энэ жил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн “Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууын эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл” сэдэвт судалгааны ажлын тайлан илтгэлийг хэлэлцэн холбогдох шийдвэр гаргасан юм.

2010 онд юу хийв?

     Өнгөрөгч онд улсын хэмжээнд 550 мянган захиргааны зөрчил бүртгэгдсэн нь урьд оны мөн үеийнхээс 42.6 хувиар буурсан гэж хурлын үеэр мэдээллэв. Үүнээс захиргааны эрх зүйн зөрчилтэй 43 мянган иргэн, 21 албан тушаалтан, 466 аж ахуйн нэгж, байгууллагыг 28 сая төгрөгөөр торгож, 10 мянган хүнд баривчлах шийтгэл ноогдуулсан байна.  Гэмт хэргийн улмаас 1191 хүн нас барж, 7486 хүн гэмтжээ.
     ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэхэд өнгөрөгч онд архидан согтуурахтай хийх тэмцлийг бүх шатанд эрчимжүүлэх, шинэ төрлийн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлд судалгаа хийсэн гэв. Мөн сүүлийн үед улс орны хэмжээнд газар аваад буй мал, орон байр, авто техникийн хэрэгслийг хулгайлах болон зам тээврийн осол аваар, зөрчил, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, насанд хүрээгүйчүүдийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон ТББ-уудтай хамтран зохион байгуулсан аж.
     Нийслэлчүүдийн хувьд хамгийн ихээр зам тээврийн осол аваар, хэрэг зөрчилд өртөж хохирдог. Улсын хэмжээнд 2010 онд хэрэг, осол 8809 бүртгэгдсэний дотор осол 4863, хүн гэмтсэн осол 2314, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт 1632 гарч, хэргийн улмаас 320 хүн нас барж, 933 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Орон нутгийн  хувьд Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад 1,1-64,3  хувиар  буурсан ч Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-алтай, Дархан-уул, Дорноговь, Хэнтий, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар,  Увс, Ховд, аймгуудад  16,7 хувиас  2,1  дахин өссөн үзүүлэлттэй   байна.
     Харин өнгөрөгч оны хувьд нийслэлийн төв замуудад байнгын ажиллагаатай хяналтын камер байрлуулсанаар хэрэг зөрчлийн тоо харьцангуй багассан тал ажиглагддаг. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох, улмаар бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг гэмтээх явдал буурах хандлагагүй байна. Зөвхөн нэг жилийн дотор 19498 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас  эрх хасуулжээ. Харин энэ тухайд ЗЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэдийн зөвхөн дөрөвний нэгийг одоо ажиллаж буй бүрэлдэхүүнээрээ илрүүлэх боломжтой байна. Шөний эргүүлийн албан хаагчдыг гурван ээлжтэй болгож, Баасан гарагийн орой гэхэд ЗЦГ 50 хувийн бүрэлдэхүүнээ дайчлан ажилладаг ч мөн л хангалттай илрүүлж хүчрэхгүй байдаг.
     Харин гол болон төв замын уулзварууд дээр байрлуулсан камеруудын тусламжтайгаар жолоочийг зөрчил гарсан тохиолдол бүрт хариуцлага хүлээлгэж чаддаг болсон. Үүнээс үүдэн жолооч нар илүү ухамсартай замын хөдөлгөөнд оролцож эхэллээ. Гэхдээ камеруудыг илүү олон газарт, олон үйлдэлтэй, орчин үеийн шаардлагад нийцсэн болгоход улсаас хөрөнгө зарах шаардлагатай байна. Хэрэв хяналтын камерийг нийслэл болон Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад зуун хувь ашиглаж чадвал зам тээвэртэй холбоотой гэмт хэрэг эрс багасах боломжтой юм” гэв.
     Өнгөрсөн жилд ЗЦГ-аас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, ослын улмаас иргэдэд учрах хор хохирлыг багасгах зорилгоор төв, орон нутгийн хэмжээнд “Шинэ жил”, “Цагаан сар”, “Үдшийн Улаанбаатар”, “Согтуу”,” “Дугуй”,”Орон нутаг-Замын хөдөлгөөний аюулгүй байдал”,”Зогс шугам”.”Замын хөдөлгөөний соёл-2010”,”Хөдөлгөөний сахилга” сэдэвт нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүд зохион байгуулж, гудамж замд хийсэн хяналт, шалгалтаар нийт 74458 зөрчил илрүүлсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1784  зөрчлөөс  2316   тээврийн  хэрэгсэл журамлаж, 48526 хүнийг 230 сая төгрөгөөр торгож захиргааны  арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
     Гэхдээ хуралдаанд оролцогчдын зүгээс ЗЦГ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хэсэгхэн хугацаанд яваад өнгөрдөг учир үр дүн төдийлөн харагдахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байв. Тиймээс ирэх онд дээрх болон бусад арга хэмжээнүүдийг байнгын хэрэгжүүлдэг болох хэрэгтэй гэсэн санал дээр нэгдэж байв.  

2011 онд юу хийх вэ?

     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнгөрсөн жилийн тайлангийн үр дүнг харгалзан энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг мөн хуралдаанаар хэлэлцсэн юм. Ирэх онд Засгийн газрын агентлаг, хууль хүчний байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төсөлд тусгажээ. Тухайлбал, ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хүрээнд шинэ төрлийн буюу зохион байгуулалттай, хүч хэрэглэсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах; хулгайлах, замын хөдөлгөөний осол болон байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх; “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төр, хууль, хяналт болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дэмжлэгт тулгуурлах; насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах судалгаа, шинжилгээний ажлын үр нөлөөг дээшлүүлэх зэрэгт анхаарал хандуулж ажиллах аж.
     Харин ЗЦГ-ын зүгээс нийслэл хотын түгжрэлийг арилгахад дорвитой арга хэмжээ авах үүрэг авсан бол, хөдөлгөөний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд цагдаагийн албан хаагчдын орон тоо, хүн хүчийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
     Зам тээврийн гэмт хэргийн улмаас өсвөр насны хүүхдүүд гэмтэж, амь нас нь хохирох явдлыг бууруулах зорилгоор ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн мэдлэг эзэмшүүлэхэд онцгой анхаарах аж.
     Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.
     Орон нутгийн хувьд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  аймаг, сумдын санд дэмжлэг үзүүлж, малчдын бүлгийн  үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго тавьсан байна.
     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагаа, оролцоо чухал. Энэ хүрээнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах зорилгоор ”Сарын аян” зохион байгуулах, “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг”,  “Монголын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрхийн хамгаалалт” зэрэг сэдвээр судалгааны ажил хийх, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, батлан хамгаалах байгууллагуудад ажиллаж байгаа  болон хугацаант цэргийн алба  хаагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах; “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-тай хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэг” 1, 2 дугаар шатны сургалтыг нийслэлийн 6 дүүрэг, Өмнөговь аймгийн салбар зохицуулах зөвлөлийн гишүүдийг оролцуулан зохион байгуулах зэргээр төсөлд тус тус тусгажээ.
     Гэмт хэрэгтэй хууль, хяналтын аргаар, өөрөөр хэлбэл “хатуу гараар” тэмцэж ирсэн олон жилийн туршлага бий. Үр дүн бий ч хангалттай байж чаддаггүй.  Харин энэ жилээс хэрэгт холбогдож буй насанд хүрсэн иргэд болон хүүхдүүдтэй сэтгэлзүйн талаас түлхүү ажиллахаар төлөвлөж байгаа аж. Нэн тэргүүнд дахин гэмт үйлдүүлэхгүй байх болон улс орны хэмжээнд иргэн бүрт хуулийн мэдлэгийг хангалттай олгох, жигшүүлэх замаар энэ ажлыг хэрэгжүүлэх боломжтой. Сэтгэлзүйн талаас нь ажиллаж, ухамсар бүрэлдүүлэн, гэмт хэрэг, хорт зуршлаас хамгаалж ажиллах төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл нийгмийг түгшээгээд буй олон бараан сүүдрүүд замхрах юм.

Цагдаагийн тасаг

Нийслэлийн цагдаагийн газраас Баянгол дүүргийн 20 дугаар хорооны хэсгийн байцаагч нарт иж бүрэн 1 компьютер, нэг бүрийн тусгай хэрэгсэл гав, бороохой ширээ сандал олгон ажиллах нөхцөл болоцоог нь хангаж, амьдралын баталгаажих түвшингөөс доогуур орлоготой нэн ядуу 3н өрх, бүтэн өнчин буюу хүнд нөхцөлд амьдардаг 8 хүүхдэд тусламж үзүүллээ.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гэмт хэрэг зөрчил ихээхэн гарч байгаа тул баяр ёслолын өдрүүдэд Хөдөлгөөнт эргүүлийн газар болон Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллана.

ГХУСАЗ дэд зөвлөл

Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх
орон тооны бус зөвлөлийн гишүүд


Гишүүдийн нэрс
Албан тушаал
Утас


1.
Г.Баясгалан
ХЗДХЯ-ны ТНБД

264873
99113819

2.
Б.Өнөбаатар
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн
266575
92006575
91919488

3.
Н.Ганбаяр
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга
267697
92001100
99114250

4.
Б.Жаргалсайхан
Улсын ерөнхий прокурорын Хэрэг эрхлэх газрын дарга 
263739
99112590
98113778

5.
Б.Пүрэвням
Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч
326861
327491
99110309

6.
Ч.Отгонбаяр
Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч
354300
99113039

7.
Н.Мягмар
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
315735
96668877

8.
Г.Элбэгсайхан
ХЗДХЯ-ны ТЗУГ-ын дарга
261397
99114759

Цагдаагийн мэдээлэл

Нийслэлийн цагдаагийн байгууллагын 2010 оны тайлангийн хурал боллоо

Нийслэлийн цагдаагийн байгууллагын 2010 оны тайлангийн хурал, “Тэргүүний алба хаагч”, “Оны алдартан”-д шагнал гардуулах  ёслолын ажиллагааг 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр  Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны  “Тэргүүний алба хаагч”, “Оны алдартан”-аар дараахь алба хаагчид шалгарлаа. Үүнд:
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Эрүүгийн албаны алба хаагч”-аар
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Гөлгөөгийн Батжаргал
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Мөрдөн байцаах албаны алба хаагч”-аар
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн хороо мөрдөн байцаах 2 дугаар тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ганболдын Галбадрах
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Хэрэг бүртгэх албаны алба хаагч”-аар
Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Зундуйн Наранбаатар
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Хэв журмын албаны алба хаагч”-аар
Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Отгонбаатар Халиун
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Хэсгийн байцаагч”-аар
Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Эрдэнэчимэгийн Мөнхбат
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний ”Олон нийт, хэвлэл мэдээллийн албаны ажилтан”-аар
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ботроомын Гүнчин-Иш
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны ажилтан”-аар
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Баасанжаргалын Эрдэнэтуул
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Эргүүлийн офицер”-оор
Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Батжаргалын Дашбат
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Эргүүлийн цагдаа”-гаар
Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Бэх-Очирын Баярсүрэн
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Эрүүлжүүлэх байрны цагдаа”-аар
Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Занабаатарын Төрбилэг
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Жижүүрийн албаны ажилтан”-аар
Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэслэгч Дүгэрсүрэнгийн Батцэцэг
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Удирдах ажилтан”-аар
Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Далайхүүгийн Ядамдорж
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Захиргааны ажилтан”-аар
Нийслэлийн хөдөлгөөнт эрүүлийн газрын дотоод ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Гэндэнжамцын Батхуяг
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Цагдаа-жолооч”-оор
Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Цолмонгийн Мөнхбаяр
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Санхүү аж ахуйн ажилтан”-аар
Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Цогтоогийн Сэлэнгэ
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Холбоо мэдээллийн ажилтан”-аар
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах байцаагч, цагдаагийн ахмад Сосорын Болормаа
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны тэргүүний “Ахмад ажилтан”-аар
Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл цагдаагийн дэд хурандаа Дүгэрийн Нацаг
Нийслэлийн цагдаагийн газрын 2010 оны “Оны алдартан”-аар
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа

Хуулийн булан

Хуулийн булан

Хорооны зар

Хорооны зар

Бусад

Бусад

Мэдээ

мэдээ

Зар

Зар

Холбоо барих

Хаяг:баянгол дүүрэг 3-р хороолол 6 р бичил хороолол арктай автобусны буудлын чанх урд

Утас:976-70120181

и-мэйл:bgd_14khoroo@yahoo.com

Блогийн хаяг:
http://bgd-14.blogspot.com

www.automarket.mn