Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд гэр авахад нь дэмжлэг үзүүлж нэг удаа мөнгөн тусламж олгоно.

Нэг удаагийн мөнгөн тусламжид хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

o Өрхийн тэргүүний иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
o Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын акт;
o Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
o Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхийн гишүүдийн ам бүлийн байдлын талаарх сум, хорооны Засаг даргын нарийвчилсан тодорхойлолт;
o Тусламж авахыг хүссэн өргөдөл.
• Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/ -д өгнө.
• Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.
• Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн10-25-ны өдрүүдэд олгоно.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn