Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Туул голын хөвөөнд чацарганы мод дэлбээлнэ

Хүн төрөлхтөн бид эд мөнгө, тэр дундаа алт эрдэнэс гэж дэндүү ихээр шунан тэмүүлэх болжээ. Гэвч цаг хугацаа хоног өдрүүд өнгөрөх тусам бид амьдралын хамгийн үнэтэй баялагаа алдсаар байгааг одоо анхаарах цаг нь болсон байна. Энэ юу гэвэл ус. Усыг бим чандмань эрдэнэ хэмээн хамаг амьтаныг ундаалагч хэмээн дээдэлдэг байсан бол одоо цагийн хэлнээ орчуулан цэнхэр алт хэмээн хайрлан хамгаалахыг хүсэж байна. Дэлхийн усны өдөр өчигдөр болж өнгөрлөө. Гэвч жилд ганцхан өдөр усаа хайрлах биш өдөр мөч бүрийг усаа хайрлан хамгаалахад зориулах нь чухал байна. иймд залуус бид чин сэтгэлээрээ нэгдлээ. Та ч гэсэн энэ ажилд оролцож болно. Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж, амьдарч байгаа 1 сая гаруй хүн амтай нийслэлийн мань ундны цэвэр усыг хангагч эх булаг болсон туул голоо хайрлан хамгаалах нь бидний ирээдүйнхээ эрүүл амьдралын төлөө хийх хөрөнгө оруулалтын хамгийн томоохон нь юм. Иймд 4 дэх засаг сэтгүүлчдийн клуб, Монголын эко зохистой хөгжлийн холбоо, Засагтханы ирээдүй залуучуудын холбоо, Байгаль орчин жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Бонакуа цэвэр ус, Нийслэлийн Улаанбаатар чуулга, нийтийн дууны уран бүтээлчид хамтран УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ тоглолтыг 2011 оны 3 сарын 31 ний өдөр 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Та тус тоглолтын тасалбарыг худалдан авсанаар туул голын хөвөөнд байгуулагдах чацарганы төгөлд хөрөнгө оруулалт хийх бөгөөд, таны нэр тус төгөлийн хүндэтгэлийн хананд байрших болно.

МУГЖ С.Батсүх
МУГЖ Ц.Төвшинтөгс
МУГЖ Н.Чулуунхүү
МУГЖ У.Далантай
МУГЖ С.Жавхлан
МУГЖ Э.Бүрнээбаяр
МУГЖ Х.Болормаа
МУГЖ С.Ганзориг
МУГЖ Б.Ганчимэг
МУСТА Г.Чинболор
МУСТА М.Бямбажав
МУСТА Л.Болдбаатар
МУСТА Б.Энхмэнд
МУСТА Л.Нарантуяа
МУСТА Б.Болбаатар
МУСТА М.Отгонгэрэл
МУСТА Б.Батболд
Дуучин Г.Батсүх
Дуучин А.Хосбаяр
Дуучин Э.Энх-Эрдэнэ
Дуучин Э.Чулуунчимэг
Дуучин Ноён Бондгор
Дуучин Н.Чинбаяр
Дуучин П.Идэржавхлан
Дуучин “VOICE” групп
Улсын заан Б.Соронзонболд
Аймгийн арслан С.Багахүү

Зохион байгуулагч:
Засагтханы ирээдүй залуучуудын холбоо
“4 дэх засаг” сэтгүүлчдийн клуб
“Байгаль орчинд залуучуудын оролцоо” ТББ
Нийслэлийн “Улаанбаатар” чуулга
Монголын Эко Зохистой Хөгжлийн холбоо

Ерөнхий ивээн тэтгэгч MCS Coca cola
Bonaqua цэвэр ус
Хөтөлбөрийг дэмжигч
БОАЖЯ
Усны газар
УСУГ
Баянгол дүүргийн 14 р хороо

Тоглолтын орлогооро туул голын хөвөөнд хийгдэх бодит ажлуудыг мэдээллийн ивээн тэтгэчид олон нйитэд мэдээлэх бөгөөд UBS, SBN, TV8, TV9, NBC, Боловсрол суваг телевиз, М21 энтертайнмент, бүх радио, Нийгмийн толь сонин, Ардчилал сонин, Өглөөний сонин, ТОP NEWS сэтгүүл, www.zasag.mn, www,asunews.mn, www,shudarga.mn, www.shuud.mn сайтууд мэдээллийн ивээн тэтгэчээр оролцож байна.

Байгалт орчны төлөө хийж буй ариун үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 99007716 96664446 дугаарын утсаар лавлаарай.
3ab8370acccac9ffca16997635b0555a

0 comments:

Post a Comment

www.automarket.mn