Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

“Улаанбаатар хотын гэр хороололд интернетийн үйлчилгээ хүргэх төсөл” хэрэгжихээр боллоо

Өнөөдөр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хороололд интернетийн үйлчилгээ хүргэх төсөл”-ийн нээлт боллоо. Төсөлд тусгаснаар нийслэлийн Баянзүрх дүүргийн гэр хорооллын 4, 5, 9, 13, 14, 16, 17, 19, 22-р хорооны ард иргэд хамрагдаж, “Улуснет” ХХК нэг жил үнэ төлбөргүй интернет ашиглах боломж олгож байна. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг болон дээрх хороодын Засаг дарга нар, Баянзүрх дүүргийн иргэд оролцсон юм. Дэд бүтэц муутай гэр хорооллын орчин нөхцөлд интернетийн үйлчилгээг хүртээмжтэй мөн ижил тэгш хүртээх зорилгоор дээрх хороодод УИХ-ын эрхэм гишүүн Ч.Сайханбилэг өөрийн хөрөнгөөр 40 гаруй компьютерийг хүлээлгэн өгч ард иргэдэд үнэ төлбөргүйгээр интернет ашиглах нөхцлийг бүрдүүлж байна.
Түүнчлэн төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 1000 орчим өрх интернетэд гурван жил төлбөрийн хөнгөлөлттэй холбогдох боломжтой болсон нь орон сууцны айлуудын интернетийн төлбөртэй харьцуулахад 80-90 хувиар багасч байгаа юм.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn