Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

ПҮҮЗНИЙ ЛОМБАРД

Зүүн талын эхний пүүзийг 100, хоёр дахийг нь 160 мянган төгрөгөөр зарж байх жишээний. Эдгээр пүүзүүд одоо залуусын дунд ид моодонд ороод буй.

Америкийн мэргэжлийн сагсан бөм­бөгийн тамирчин, цагираг дээрээс довтлох тэмцээний гурван удаагийн аварга Робинсон. Тэрээр хажуугийн зураг дээрх эхний пүүзийг өмсөж залуусын дунд моод болгож чадсан юм.

Гар утас, алт, мөнгө, хивс, цахилгаан бараа гээд төрөл бүрийн зүйл­сийг барьцаалан төгрөг зээлдүүлдэг лом­бар­дууд манайд бий. Гэтэл пүүз­ний ломбардууд ажиллаад, өөрсдийн гэсэн үйлчлүү­лэгч­тэй болоод амжчихаж. Өмсч байсан пүүзээ яаж барьцаалан зээл авдаг байна аа гэж бодогдо­хоор. Бидэнд л сонин санаг­даж байгаа болохоос биш гад­ны за­рим оронд пүүз тү­рээсийн газар, ломбард зөн­дөө гэнэ. Түүгээр ч ба­рахгүй оргиналь шинэ пүүз­нээс илүү­тэй хуучин чанартайг нь өмсөхийг чу­халчилдаг хүмүүс ч гадаа­дад элбэг за­луус­тай орон ч байдаг байна. Пүүз бол зөвхөн спортынхны гутал биш, дэлхийн за­луусын хам­гийн дуртай, түгээмэл гоёо. 

Манай сонины сэтгүүлч Японы Нагояа хотод түр саат­жээ. Нагояагийн ху­далдааны төвөөр явж хув­цас хунар зардаг павильо­нуудаар нь сонирхож. Дэл­хийн шилдэг брэн­дийн ор­ги­наль пүүз­ний пави­льонд орвол бараг худал­дан авагч байхгүй байжээ. Гэ­тэл хажуугийн АНУ-гаас оруулж ирсэн гэх орги­наль, хуучин пүүзний дэл­гүүрт гоё ганган, дэгжин, энгийн хувцас­ласан гээд янзан бүрийн залуус дүү­рэн. Энэ дэлгүүр нэг ёсон­доо ко­мис­сынх. Дээрх хоёр дэл­гүүрийн пүүзний үнэ нь нэг их ялгаагүй, ойролцоо бай­саар байтал хуучныг нь шо­хоорхоод байсанд ихэд гайх­сан гэнэ лээ. Япон залууст америк хүн, америк бараа, америк эд, америк чанар бол хам­гийн хамгийн гэх тодот­голтойд нь тооцогддог бо­лоод тэгж америкчуудын өмсч бай­сан пүүзэнд хо­шуур­­сан байх. Япончууд Америк­чуудыг илүүтэй  шүт­­дэг нь нөлөөлсөн ч байж болох талтай л даа. Эсвэл америкийн сагсан бөм­бөгийн шилдэг оддын өмсч байсан пүүз тэр дэл­гүүрт худалдаалагддаг бай­­сан ч байж болох.

Харин манайдаа анх­дагч­дын нэг гэж нэрлэж болохоор пүүзний лом­бард, хуучин пүүзний най­маа эрхэлдэг "Zoom shop"-т очлоо. Өөрс­дийгөө Тэм­ка, Амраа гэж танил­цуул­сан хоёр залуу уг бизнесээ эхлүүлээд дөрвөн сар га­руй болж байгаа аж. Одоо­гоор нийслэлд "Наран­­туул" захын хажуу, 25 ду­гаар эмийн сан, нэгдүгээр хо­роол­лын 32 дугаар байр­­­ны дэргэд пүүзний ломбард үйл ажил­ла­гаа­гаа явуулж байна.

Эднийх аравдугаар хо­рооллын "Номин" дэл­гүү­рийн хоёрдугаар дав­харт байр­лана. Бусад пүүз­ний лом­бар­дуу­даас хүүгийн хэм­жээ нь бага. 30 хувийн хүүтэй зээл олго­дог. Бусад ломбард нь 40, 50 хувийн хүүтэй­гээр мөн­гө зээл­дүүл­­дэг юм байна.

Үйлчлүүлэгчдийн дий­лэн­хийг ахлах ангийн су­рагч, их, дээд сургуулийн оюутан, за­луус эзэлнэ. Мөн цөөн тооны эмэгтэй үйлчлүүлэгчтэй гэнэ.

Пүүзний элэгдэл, үйлд­вэрлэгдсэн он, брэн­дээс хамаарч 5-50 мянган төг­рөг хүртэл зээл олгоно.  Хэрэв тухайн пүүз нь ши­нэв­­­тэр, гамтай цэвэр­хэн өмссөн, брэндийнх байвал 80, 90 мянга хүртэл төг­рөгөөр ч үнэлдэг аж. Өдөр ирэх бүр үйлчлүү­лэгчдийн тоо нэмэг­дэж байгаа бө­гөөд ломбард болон дэл­гүү­рээр нь өдөрт хамгийн ихдээ 7-8 хүн үйлч­лүүлэх болсон гэлээ.

Амраа, Тэмка хоёр лом­бардны хажуугаар хуучин пүүзний наймаа хийнэ. За­рим залуус өмсөхөө бай­сан брэндийн пүүзээ даж­гүй үнээр энд зарчих­даг. Түүнийг нь хармаа нимгэн­тэй ч брэн­дийн пүүз хай­сан хэн нэгэн худал­даад авчихна. Бас гэ­рээ нь дуу­саад лом­бардны өмч бол­сон пүүзүүдээ ч ху­далд­чихна.

300-500 мянган төг­рө­гийн үнэтэй пүүзний хуу­чин нь энд 100-160 мянган төгрөгөөр зараг­даж байх жишээтэй.

Барьцаанд тавих пүү­зийг сайтар угааж, арчил­сан байх шаардлагатай юу гэвэл "Өө, тэгж нэг их шаардлага тавь­даггүй. Зү­гээр л авчихдаг. Барьцаа­гаа төлж авч чадаа­гүй то­хиолдолд манайх за­рах­даа угааж, цэвэрлэдэг" гэлээ.

Ломбард ажиллуулдаг за­луус өөрсдөө пүүзний ча­нарыг танихдаа гаргууд сайн учир ихэвчлэн ориг тэр дун­даа NBA-гийн шил­дэг оддын өмсдөг нэртэй брэндийн пүү­зүүдийг лом­барданд авах юм уу ху­далдан авдаг.

Ломбардныхаа талаар ерөөсөө сурталчилгаа хий­­­­гээгүй бөгөөд үйлч­лүүл­­­сэн  залуус л бусда­даа түгээсээр байгаад ма­найх "ол­ны та­нил" бо­лоод байгаа гэсэн юм.

Д.ГАНСАРУУЛ

0 comments:

Post a Comment

www.automarket.mn