Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Солонгос дахь Монголын жилийн нээлтэд хоёр улсын Ерөнхий сайд нар оролцлоо

Монгол Улс, БНСУ-ын хооронд  дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Солонгос дахь Монголын жилийн нээлтэд зориулсан Монголын сор болсон уран бүтээлчдийн  тоглолт гуравдугаар сарын 25-нд Солонгосын Үндэсний театрт боллоо. “Хөх тэнгэрийн орон” хэмээх Монголын урлагийн мастеруудын оролцсон хүндэтгэлийн тоглолтыг хоёр  улсын  Ерөнхий сайд  сайд  нар, танхимын зарим гишүүд гэр бүлийн хамт хүрэлцэн ирж сонирхсон нь эртний түүх, соёлын өргөн харилцаатай хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өглөө гэж тус театрт  цугласан монгол солонгос  иргэд ярьж байлаа.

Хүндэтгэлийн  тоглолтод Монгол Улсын Морин хуурын чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Драмын улсын эрдмийн  театрын уран бүтээлчдээс гадна рок  поп болон циркийн урлагийн нэр хүнд бүхий уран бүтээлчид оролцож, уран бүтээлийн дээжээсээ  сонордууллаа. Тоглолтод тус улсад амьдарч буй монголчуудаас гадна Сөүл  хотын иргэд хүрэлцэн ирсэн байлаа. ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн морин  хуур,  хөөмий, уртын дууныхаа гайхамшгийг уран бүтээлчид маань толилуулсан төдийгүй сонгодог болон орчин үеийн урлаг манай улсад хэрхэн хөгжиж байгааг болон монгол бүжгийн гайхамшгийг бүрэн дүүрэн харууллаа гэж тоглолт үзсэн үзэгчид сэтгэл хангалуун байлаа.

Монгол үндэсний урлаг болон урлагийн бүхий л төрөл жанрыг хамруулж чадсан “Хөх тэнгэрийн  орон” тоглолтыг сонирхсоноор Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө. Монгол Улс, БНСУ-ын харилцаа Сайн хөршийн,  найрамдал, хамтын ажиллагааны Түншлэлийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол,  хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжсөн харилцаагаа цаашид шинэ шатанд гарган хөгжүүлэх зорилтоо  тодорхойлсон Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай боллоо гэж талууд үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn