Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Нийтийн тээврийн үнэмлэх баталгаажуулах ажил Баянгол дүүргээс эхэлж байна.

Бүрдүүлэх материалын хувьд:  Ахмад настан: 1.  Иргэний үнэмлэх     2.  “2008” үнэмлэх   3. Наалтын үнэ 100 төгрөг 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн: 1.  Иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр     2. “2009” үнэмлэх    3. Наалтын үнэ 100 төгрөг

Баянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдрөөс буюу 3-р сарын 21-ний Даваа гаригаас 3-р сарын 25-ны Баасан гариг дуустал Баянгол дүүргийнхээ Тамгын газар дээр хүрэлцэн очиж нийтийн тээврээр зорчих үнэмлэхээ баталгаажуулах ажилд хамрагдана уу.   

 Нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  “2009” үнэмлэхийг баталгаажуулахажлын хэсгийн дүүргүүд дээр ажиллах хуваарь 

   Ажлын хэсгийн ажиллах   
Дүүрэг             Сар өдөр
1. Баянгол 3-р сарын 21,22,23,24,25
2. Сонгинохайрхан 3-р сарын 28-аас 4-р сарын 1 дуустал
3. Баянзүрх 4-р сарын 4,5,6,7,8
4.  Сүхбаатар 4-р сарын 11,12,13,14
5.  Чингэлтэй 4-р сарын 15,18,19,20
6.  Хан-Уул 4-р сарын 21,22,25,26

 

7.  Налайх , Багануур, Багахангай 4-р сарын 26,27,28

 

 Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлт цахим картын системд шилжих хүртэлх хугацаанд эрх бүхий иргэдийг тусгай наалт нааж баталгаажуулсан үнэмлэхээр нийтийн тээврийн их багтаамжийн автобус, троллейбусаар зорчуулах бөгөөд энэ хугацаанд үнэмлэхний одоогийн батлагдсан загварыг өөрчлөхгүй болно. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд саадгүй тээвэрлэх үүрэгтэй. 

0 comments:

Post a Comment

www.automarket.mn