Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

ХАМТДАА ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ хүмүүнлэгийн аянд нэгдэцгээе!

Монгол улсад хүүхдийн асран хүмүүжүүлэх газар төрийн болон олон улсын байгууллагуудын санхүүжилттэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Хүүхэд ерөнхий боловсролыг заавал эзэмших үүргээ биелүүлэн эрүүл аюулгүй орчинд сурч боловсорч байгаа бөгөөд ахлах ангиа төгсөөд их дээд сургуульд элсэн орсноос эхлэн өөрийнхөө өмнө болон нийгэмд бие даах хариуцлага тулгардаг. 2005-2011 оны Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвүүдэд хийсэн судалгаагаар нийт өсвөр насныханы 90 орчим хувь нь хамаатан садан байхгүйн улмаас төвийн асрамжаас гарсан боловч албан бусаар тус байрандаа амьдарсаар байна. Асрамжийн газар буй хүүхдүүдэд чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэхийн дээр төрийн бус олон нийтийн байгууллагын идэвхи санаачлага дутагдаж байна. Хүүхэд гэдэг эх орны ирээдүй, тэднийг бага наснаас нь эхлэн асран хүмүүжүүлж насанд хүрэхийн цагт үр шимийг нь үзэж амьдралд хөл тавиулах энэхүү мөчид л нүдээ олсон дэмжлэг туслалцаа асар их хэрэг болдогийг харуулж байна. Асрамжийн газраас гарсан хүүхдүүдэд амьдрах орон байр, мэргэжлийн боловсрол эзэмших зайлшгүй шаардлагатай. Бид энэхүү асуудалд санаачлага гаргаж тэдгээр хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрж хайн түмэн олныхоо дэмжлэг туслалцаа хандивыг цуглуулан тухайн хүүхдүүдэд шаардлагатай орон байрыг барьж өгөх, мэргэжлийн боловсрол олгох сургалтанд хамруулах, ажлын байранд зуучлах зэрэг ажлуудыг төлөвлөн ажилдаа ороод байна. 

68ad6ed6221fde7d9d2b6c1aafa9b178

www.automarket.mn