Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС 2010 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС
 2010 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН


2011. 01.10

 Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх сурталчлах чиглэлээр нэгдсэн төлөвлөгөө гарган, нийслэлийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн   хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй хамтран зохион байгууллаа.

 

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2010 онд – Замын цагдаагийн шөнийн эргүүлийн тасгийн материаллаг баазыг бэхжүүлж, замын хөдөлгөөний осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын түгжрэлийг бууруулах, Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвхтэй санал, санаачлага, үйл ажиллагааг дэмжих, Архидан согтуурахтай хийх тэмцлийг хүчтэй болгох, архины хор хөнөөлийг иргэдэд сурталчлах, архигүй орчныг төлөвшүүлэх, Дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаа.
 Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон дэд зөвлөл тус бүрийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Дүүргүүдийн салбар зөвлөлийг тухай бүр арга зүйн удирдлагаар хангаж,  нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулж байна.
  Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь дүүрэг, хороо бүр дэх салбар нэгжээрээ дамжуулан иргэдийнхээ төлөө ажиллаж, төрийн бус байгууллагуудтай хамтран гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгоход чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэн зохион байгуулж ажилласан нь тодорхой үр дүнд хүрлээ. 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа олон нийтийг идэвхижүүлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, нийтийг хамарсан сургалт, семинар, өдөрлөг зохион байгуулахад голчлон  анхаарлаа чиглүүлэн ажиллав.
Түүх соёлын дурсгалт зүйлсийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг боловсронгуй болгох зорилгоор дээрх чиглэлд хяналт тавих үүрэг бүхий л шинжлэх ухааны яам, Гаалийн ерөнхий газар,  Цагдаагийн ерөнхий газар,  Хил хамгаалах ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус 14 байгууллагын 60 гаруй албан тушаалтан, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон онол практикийн бага хурлыг  2010 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Бага хурлын үр дүнд  дээрх чиглэлээр ажилладаг байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чиглэлээр “Зөвлөмж” гаргасныг илтгэлүүдийн хамт нэгтгэн эмхэтгэл гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн.
Мөн Нийслэлийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хар тамхи, мансуурал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөлөөс хамтран   “ Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэнд тавих хяналт” сэдвээр хууль хяналтын байгууллагуудын уулзалт, ярилцлагыг 2010 оны 4 дүгээр сарын      27-ны өдөр  зохион байгууллаа. Тус уулзалт, ярилцлагад Хууль зүйн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар , Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрүүгийн цагдаагийн газар, Дотоодын цэргийн штаб, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийгмийн хэв журам хамгаалах газар зэрэг 10 байгууллагын 40 гаруй төлөөлөгчид оролцов. Уулзалт, ярилцлага дээр тавигдсан 9 илтгэлийг эмхэтгэн гарын авлага бэлтгэн холбогдох байгууллага, алтан тушаалтнуудад хүргүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилав.
“Гэмт явдалтай шинжлэх ухааны үндэслэлтэй тэмцэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэргэжлийн 40 гаруй албан тушаалтнуудыг оролцуулан зохион байгуулж зөвлөгөөн дээр тавигдсан 11 илтгэлийг нэгтгэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зарим асуудлууд”  эмхэтгэлийг 3000 ш хэвлүүлэн холбогдох байгууллага, албан тушаалтнуудын ажлын хэрэгцээнд хүргүүлэв.
Нийслэл дүүргүүдийн хэсгийн байцаагч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нарыг гэмт хэрэг илрүүлэх арга, тактик, харилцан мэдээ, мэдээлэл солилцох, багаар ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэхэд “Албадын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулав.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх нь” зөвлөгөөнийг Хүүхэд залуучуудын соёлын ордонд зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд 9 дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ГХУСАЗЗ-ийн гишүүд, хороодын хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч зэрэг 650 хүнийг оролцуулан гарын авлага тараасан.
Нийслэлийн ГХУСАЗЗ, нийслэл, дүүргийн цагдаагийн ажилтнууд хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 700 хүнийг оролцуулсан “Гэмт хэргээс урьдчилсэн сэргийлэх ажилд шинжлэх ухаан, техникийн ололтыг нэвтрүүлэх нь” сургалт зөвлөлгөөнийг 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Энэ уулзалт ярилцлагаар нийслэлийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд техникийн урьдчилан сэргийлэх ажлын эзлэх хэмжээ, нөлөөллийн түвшин ямар байгааг судалж, дүгнэлт өгөх, өөрийн онцлогт тохирсон цаашид нэвтрүүлэх боломжтой техник хэрэгсэл, дэвшилтэд технологийг олон нийтэд сурталчилж таниуллаа.
Тус Зөвлөлөөс Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, “Мансуурлын эсрэг үндэсний төв” ТББ-тай хамтран “Нийслэлийн өсвөр үе, залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодисын хэрэглээ, ойлголтын талаарх тандалт судалгааны тайлан эмхэтгэн хэвлүүлж олны хүртээл болгосон.
 Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үүсч байгуулагдсаны 45 жилийг ойг нийслэлд тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг Зөвлөлийн даргаар батлуулан түүний дагуу ойн арга хэмжээг нийслэл, дүүрэг тус бүр зохион байгуулав. Ойн баярыг хурлыг 2010 оны 11 сарын 10-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулж тус хуралд дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Нямдорж, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Т.Билэгт, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Нямдаваа нар үг хэлж, илтгэл тавин цаашид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар чиглэл өгөв.

Хоёр. Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс
            урьдчилан сэргийлэх ажлын талаар
 
Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй насанд хүрээгүй хүмүүсийг нийгэмшүүлэх тэднийг дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байх талаар “Хүүхэд хөгжил хамгааллыг ивээх сан” төрийн бус байгууллагатай хамтран Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн харъяат нийт 9 хүүхдийг арьсан урлал, тогооч, компьютерийн мэргэжил олгох дамжаанд хамруулсан.  Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч нарын хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй насанд хүрээгүй хүмүүсийн хяналтын хувийн хэргийн баяжилт, хэрхэн хяналт тавьж байгаа, нийгэмшүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ерөнхий тусгай арга хэмжээний үр дүн явц байдлыг 8 удаа танилцав.
Тус зөвлөлөөс “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран Насанд хүрээгүй хүмүүст архи, тамхи худалдахыг хориглосон зурагт хуудас хэвлүүлж 2000 ширхгийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хүргүүлэн сургуулийн орчимд архи согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулдаг цэг, дэлгүүр, үйлчилгээний газруудад байрлуулсан.
Нийслэлийн цагдаагийн газартай хамтран зарим нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал: Тэнэмэл амьдралтай хүүхдийг олж тогтоож бүртгэл судалгаанд хамруулах, тэднийг дулаан байраар хангах эмнэлэгийн анхан шатны үзлэгт хамруулах зэрэг нийгмийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтарч “Тэнэмэл” нэгдсэн арга хэмжээг дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хүчээр зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд гудамж талбайд тэнүүчлэн амьдарч байсан 78 хүүхдийг олж тогтоон бүртгэл судалгаанд авч ар гэр асран хамгаалагчид нь 12, харьяа дүүргийн засаг дарга нарт 9 хүүхдийг тус тус хүлээлгэн өгч очих газаргүй, олон жил тэнүүчлэн амьдарч байгаа 14 хүүхдийг амьдрах ухаан сургалтын төвд, 43 хүүхдийг Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төвд тус тус байрлуулсан.
Нийслэлийн дүүргүүдэд ерөнхий боловсролын сургуулийн орчимд гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч нарыг мэргэжлийн удирдлагаар ханган “Сургууль” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан ажилласан. Арга хэмжээ явуулах хугацаанд сургуулийн орчимд гэмт хэрэг үйлдэгдээгүй бөгөөд энэхүү арга хэмжээг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр эргүүлийн чиглэлийг хичээл орох, тарах цагуудад гаргаж байх талаар үүрэг хүргүүлэн биелэлтийг нь тооцон ажилласан.
Насанд хүрээгүй хүмүүсийг согтуурал, мансуурал, тэнүүчлэл, гуйланчлал, болон биеэ үнэлэхэд татан оруулсан үйлдлийг илрүүлэх, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, эрх ашиг нь зөрчигдсөн хүүхдийг нийгмийн халамжинд хамруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Хүүхэд хамгаалал”  нэгдсэн арга хэмжээг зохион явуулсан.  Цахим тоглоомонд донтсон хүүхдийг илрүүлэх чиглэлээр судалгаа, санал асуулга явуулж 40 хүүхдийг бүртгэл судалгаанд авч, 35 хүүхдийг  эцэг эх асран хамгаалагчид нь, хүүхдийн төлөө төвийн ажилтнуудад 5 хүүхдийг тус тус хүлээлгэн өгч ажилласан
“Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын “Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах хөтөлбөр”-т хүсэлт гарган Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийтийн харилцааны хэлтсээс хамтран хүүхдэд тулгамдаж байгаа асуудал, түүний шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, нийтэд таниулах, харилцан мэдээлэл солилцох чиглэлээр практик ажилтнууд, оюутан, сурагчдын дунд “Хүүхдийн эрх-Тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлийн уралдааныг 2010 оны 04-р сарын 30-наас 06-р сарын 03 хооронд зохион байгууллан байр эзлүүлэн урамшуулж, шагналт байр эзэлсэн 10 илтгэлийг товхимол болгон 500 ширхэгийг хэвлүүлэн тараасан.
Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөл, сөрөг үр дагаварыг хүүхэд залууст сурталчлах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах ажлын хүрээнд хүүхдийн уран бүтээлээр дагнан ажилладаг X-Art продакшинд захиалга өгч “Цэвдэг ертөнц” драмын жүжгийг бүтээлгэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1500 хүүхдэд үзүүлсэн. Уг жүжгийг 2011 онд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзүүлхээр бэлтгээд байна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Өсвөрийн цагдаагийн бүлэг”-ийн анхдугаар уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд Өсвөрийн цагдаагийн бүлэгийн үйл ажиллагааны дүрэмийг шинэчлэн боловсруулж нийт гишүүдэд танилцуулж дүүргүүдийн өсвөрийн цагдаагийн бүлэгийн үзүүлэх тоглолт болон “Цагдаагийн тангараг” уран сайхны киног үзүүлсэн. Арга хэмжээнд нийт төвийн  6 дүүрэг, алслагдсан 2 дүүргээс нийт 800 орчим гишүүд оролцсон.
Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн ахлах байцаагч нарт үүрэг чиглэл өгч нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн цагдаагийн бүлэг”-ийн сурагчдын дунд “Шонхорууд” тэмцээнийг зохион байгуулсан.
Хүнд нөхцөлд амьдарч, хөдөлмөрлөж байгаагаа насанд хүрээгүй хүмүүсийн эрхийн асуудал хэрхэн зөрчигдөж байгааг харуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн “Наран”-гийн хогийн цэг дээр хог түүн амьдарч байгаа хүүхдүүдийн талаар ТВ-8 телевизийн “Яагаад” нэвтрүүлэгтэй хамтран 40 минутын нэвтрүүлэг бэлтгэж гаргасан.
Зуны зуслангуудад амарч байгаа хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа эсэх талаар, гол усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ТМ телевизийн “Чанар” нэвтрүүлэгт, хараа хяналтгүй хүүхдийн талаар болон биеэ үнэлэгч охид, хүүхдийн хүмүүжлийн талаар Шинэ монгол телевизийн “Ярилцъя” нэвтрүүлэгт тус тус оролцсон.
ТМ телевизтэй хамтран “Хар цагаан” нэвтрүүлгээр нийгэмд тулгамдаад байгаа биеэ үнэлэлт, насанд хүрээгүй хүмүүсийн бэлгийн мөлжлөгийн асуудал хууль эрх зүйн орчны талаар Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газрын холбогдох ажилтнуудыг оролцуулсан нэвтрүүлэг бэлтгэн нийтийн хүртээл болгосон.
Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаг үеийн нөхцөл байдлыг мэдээлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн бага хурал 2, телевизийн шууд ярилцлаганд 5, нэвтрүүлэгт 11, мэдээнд давхардсан тоогоор 86, хэвлэлд 31, радиод 12 удаа тус тус яриа сэрэмжлүүлэг өгсөн.

Гурав. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс
          урьдчилан  сэргийлэх ажлын талаар

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хамрах хүрээг өргөжүүлэх  зорилгоор олон талт арга хэмжээ зохион  байгуулж байна.
Тус дэд зөвлөлөөс 2010 онд зам тээврийн хэрэг, ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог багасгах, учирсан хохирлын хэмжээг багасгах зорилт тавин ажилласан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журмын  эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван  ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, ослын улмаас иргэдэд учрах хор хохирлыг багасгах зорилгоор  нийслэлийн хэмжээнд  “Шинэ жил”, “Цагаан сар”, “Үдшийн Улаанбаатар”, “Согтуу”,” “Дугуй”, ”Орон нутаг-Замын хөдөлгөөний аюулгүй байдал”,”Зогс шугам”.”Замын хөдөлгөөний соёл-2010”,”Хөдөлгөөний сахилга” сэдэвт нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүд зохион байгуулж  зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хамрах хүрээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 2010 оны 1 улиралд  Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, СӨХ-ны Дээд зөвлөл, Нийслэлийн автозамын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэг, Хөдөлгөөний аюулгүй байдал сан, Замын цагдаагийн газрын төлөөлөгчид хамтарсан  уулзалт, Монгол улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан “Авто тээвэр- 85”  нэгдсэн өдөрлөгийг 2010 оны 6 дугаар сарын 12-нд   Сүхбаатарын талбайд зохион байгуулж үр дүнг тооцлоо.
“Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё” аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн  Ирээдүй” цогцолборын 1 дүгээр дунд сургуулийн өсвөрийн зохицуулагч бүлгийн хүүхдүүдтэй хамтран  ажиллаж  “Бамбарууш цагдаа”-г  тус  дүүргийн   17 сургуулиар аялуулж,   “Замын хөдөлгөөн” дэвтэр аялуулан сурагчдын санал хүсэлтийг бичүүлж,   сурагчдад “Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох” ”Явган зорчигчийн үүрэг”,”Замын хөдөлгөөний цагаан толгой” зэрэг   сэдвээр   нийслэлийн 70 гаруй сургуулийн ахлах, дунд, бага ангийн 16  гаруй  мянган   сурагчдад  хичээл зааж гарын авлагаар  хангав.
Нийслэлийн дүүргүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдтэй хамтран ерөнхий боловсролын 50 гаруй  сургуулиудын нийгмийн ажилтан, багш нарыг  “Шар цацруулагч хантааз”, “Зогс хүүхэд” тэмдэг бүхий дохиураар хангаж, гудамж замд хэрхэн ажиллах талаар зөвөлгөө өгч   сурагчдын хичээл  эхлэх, тарах үеэр  сургуулиудын орчмын авто замууд дээр замын хөдөлгөөн зохицуулах, хүүхдийг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулав.  
Нийслэлийн ерөнхий боловсролын  80 гаруй  сургуулийн нийгмийн ажилтан, багш нарт “Ногоон гэрэл-цагаан шугам-2010”  тэмцээний удирдамжийг хүргүүлж, тэмцээний   бэлтгэл  ажлыг  хэрхэн хангах талаар сургалт явуулж 2010 оны 9-р сард нийслэлийн 6 дүүргийн тэмцээнийг, 10-р сард нийслэлийн шигшээ тэмцээнийг  Монголын хүүхдийн төлөө газар, МУЗН, Нийслэлийн боловсролын газар,  Нийслэлийн хүүхдийн төлөө газарт хамтран  2010 оны 10-р сарын 16-нд АСА циркэд зохион байгуулав. Тэмцээнд нийслэлийн 6 дүүргээс шалгарсан 6 баг оролцсоноос Баянзүрх, Баянгол, Хан-уул дүүргийн  “Жавхаа”,”Студент полиций”,”Хурд” багууд эхний 3 байрыг эзэлж 4 байгууллагын нэрэмжит шагналыг хүртлээ.
 “Хүүхэд өсвөр үеийг ивээх төв”- тэй хамтран  нийслэлийн ерөнхий  боловсролын 34, 5, 3, 76  сургуулийн   1-5 ангийн  бие даан хөдөлгөөнд оролцох дадал, чадвар суугаагүй  4000 сурагчдыг замын хөдөлгөөнд осол, аюулгүй оролцуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор  сурагчийн  цүнхний гадуур хийдэг фосфортой уутыг тараан өгч  замын хөдөлгөөнд оролцуулах ажлыг зохион байгуулж   байна.
 Зам тээврийн хэрэг, ослын улмаас үүсэх хохирлыг бууруулах  зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын алба хаагчдад замын хөдөлгөөний дүрмийн системтэй мэдлэг олгох,  замын хөдөлгөөнд оролцогчдын эрх үүрэг, замын цагдаагийн албанаас  зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Зэвсэгт хүчний 0164-р анги, Хилийн цэргийн 0154-р анги, Хилийн цэргийн удирдах газар,  20 гаруй  байгууллага, аж ахуй нэгжийн  1000 гаруй алба хаагч, жолооч нарт   сургалтыг   хөтөлбөрийн дагуу зохион байгуулав. 
“Сахилгагүй жолооч” сэдэвт ажлын хүрээнд замын хөдөлгөөнд оролцох үедээ захиргааны зөрчил гаргаж, өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрдөггүй, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлдэггүй  харилцааны  доголдолтой 300 гаруй  жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийг хураан авч бүртгэл хөтлөн 7 хоногийн Мягмар, Пүрэв гаригуудад ХУД-ийн ЗЦТасгийн сургалтын танхимд  сургалтанд  хамруулан, замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авч мэдлэгийн түвшин тогтоож, зөрчил гаргахын  хор уршгийн талаар тайлбарлаж ”Харуусал” богино хэмжээний кино үзүүлэн, жолооч нараас дүрмийн шалгалт  авч дүнг танилцуулав.
2010 онд  нийслэлийн  хэмжээнд тээврийн хэрэгсэл эзэмшигч авто аж ахуй бүхий  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд замын хөдөлгөөний дүрмийн сургалт, ухуулга яриа 841  удаа зохион байгуулж гарын авлага, санамж, зөвлөмжөөр хангав.   
            Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, албаны үйл ажиллагааны мэдээллийн шуурхай байдлыг хангах, мэдээ, мэдээллийг жигд оновчтой, цаг үеийн шаардлагыг хангасан байлгах зорилгоор хэвлэл мэдээллийн  байгууллагуудтай онлайн  хэлбэрээр мэдээлэл солилцож байгаа нь үр дүнгээ өгч байна.
“Хөдөлгөөний аюулгүй байдал” /ХАБ сан/, Замын хөдөлгөөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг, түүний дэргэдэх  “Авто радио 96,3”, ““Traffic” студи  зэрэг төрийн бус байгууллагатай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах,  замын хөдөлгөөний дүрмийг хэвшүүлэх ажлыг зохион байгуулж  байгууллагын албан ёсны сайтуудаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй тайлагнаж тэдний санал хүсэлтийг судлан цаашид зохион байгуулах ажлын чиглэлийг тогтоов.
2010 оны 9-р сарын 8 –наас эхлэн “Замын хөдөлгөөний хяналтын  удирдлагын төвөөс  Авто радио” 96,3 FM –ээр  дамжуулан мэдээлэл өгөх ажлыг  зохион байгуулж  байна. Замын хөдөлгөөний хяналтын удирдлагын төвтэй хамтран нийслэлийн 15 аж ахуйн нэгж байгууллагын 500 жолооч нарт  хуваарийн дагуу  хотын замын хөдөлгөөний хяналтын үйл ажиллагаатай танилцуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Нийслэлийн  төвийн 6 дүүргүүд дэх ЗЦТ-ууд болон замын цагдаагийн хүлээлгийн танхимд, “Авто радио” 96.3 радио, www.stop.mn сайтаар дамжуулан “Өдөр бүр нээлттэй өдөр”-ийг долоо хоногийн турш зохион байгуулж иргэдийг  санал хүсэлтийг хүлээн авч ажиллаа.
           Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, Замын хөдөлгөөний дүрмийг иргэд, жолооч нарт ойлгомжтойгоор тайлбарлах, сурталчлах зорилгоор тодорхой хөтөлбөр гарган  TV-9 телевизийн “Дүрмэндээ”,  “Авто радио” 96.3 Fm –ийн “Радио тест” нэвтрүүлгүүдээр   дамжуулан иргэд,  олон нийтэд   замын хөдөлгөөний  дүрмийн мэдлэг олгох,  сургалтыг явуулж  байна.
 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг”-тэй хамтран “Авто радио 96.3” богино долгионы радио “Авто” сонин”-оор дамжуулан  иргэдэд мэдээллийг шуурхай хүргэж “Авто радио FM 96.3” –тай хамтран “Дагаад дуулаарай”,”Жип лото”,”Зочны цаг” нэвтрүүлгүүдийг ОНХТасгийн байцаагч нар хөтлөн явуулж,   “Радио тест” нэвтрүүлгийг өдөр бүр  явуулж  Замын хөдөлгөөний дүрмийг сайн мэддэг  нэвтрүүлгийн ялагч  220 хүнд хамтран ажилладаг байгууллагын  шагналаар  урамшуулав.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг сурталчлах, гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын шалтгаан нөхцөл, хохирол, хүүхдийг замын хөдөлгөөний осол, хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний сахилга, дэг журам, соёлыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд радиогоор 2105 удаа, телевизээр 1436 удаа тус тус  нэвтрүүлэг,  мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг сурталчилгаа явуулж, төвийн болон орон нутгийн  сонин, хэвлэл, интернетээр  1436 материал нийтэлж ,лекц ярианы сэдэв 111 боловсруулан,  5  төрлийн зурагт самбар, 37 төрлийн плакат,  55 төрлийн санамж   бүгд 30  гаруйг   хэвлүүлэн  тарааж мэдээлэл, сурталчилгаанд ашиглав. 

Дөрөв. Архидан согтуурах явдалтай тэмцэх
 ажлын талаар

“Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй болон шинээр хүсэлт гаргасан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад   9 ажлын хэсэг  2010 оны 04 дүгээр сарын  12-ноос 05 дугаар сарын 10-ны хооронд аттестатчилал явуулж Нийслэлийн хэмжээнд 2402 аж ахуйн нэгж, байгууллагыг хамрууллаа. Мөн “Хэрэгжилт-1, “Хэрэгжилт-2”, “Хяналт” “Шалгалт” , “Баар” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг  зохион явуулж зөрчил, дутагдлыг арилгуулсан. Архи согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй 3206, тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 461 дэлгүүр худалдааны төв, архи согтууруулах ундаа, хоолоор үйлчилдэг 2100, нийт 5816 газруудад хяналт шалгалт хийж 2477 зөрчил илрүүлэн арга хэмжээ авсан.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гарсан тогтоолуудын хэрэгжилтийг хангах хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 345 дугаар Захирамжийн дагуу архи, согтууруулах ундаагаар үйлчлэн байнга зөрчил гаргадаг 65 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
        Оюуны өмчийн газартай хамтран хууль бус сурталчилгааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг тавьж Хууль зүйн үндэсний төвтэй хамтран “Хууль бус сурталчилгааг зогсоохтой холбогдсон зөвлөмж” боловсруулан дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд хүргүүлэн ажиллаа. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч томоохон компани, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ сурталчилгааны арга хэлбэрийг өөрчилж загвар өмсөгчид болон урлаг соёлын зүтгэлтнүүд, түүнчлэн төрийн алба хаагчийн хувцас нэр томьёог ашиглах болсонд дүгнэлт хийж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллав.
Архидан согтуурах явдалтай тэмцэх дэд зөвлөл болон Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс   нийслэлийн  6  дүүргийн  үйлдвэр,  үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, стандарт хэмжил зүйн төвийн ажилтнууд, цагдаагийн хэлтсийн согтуурал, мансуурлаас урьдчилан сэргийлэх ахлах байцаагч нарын дунд ярилцлага зохион байгуулж 2010 онд  Нийслэлийн захирагчийн ажлын албанаас   согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн шийдвэрлэлтийн байдал, баримтлах бодлого, чиглэл, цагдаагийн байгууллагаас архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх талаар баримталж байгаа бодлого чиглэл, Архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийсэн.
Мөн дэд зөвлөлөөс Эрүүлжүүлэх байранд ажиллаж байгаа алба хаагчдын ажлын хариуцлага, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдний мэргэжлийн ур  чадварыг ахиулахад анхаарч Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 10 эрүүлжүүлэхэд ажиллаж буй эмч нарын мэргэжлийн ур чадвар,  ерөнхий түвшинг тогтоох шалгалтыг зохион байгуулж нийт 24 эмчийг хамруулсан. Эрүүлжүүлэх байрны алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх зорилгоор нийт 5 удаа сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор  356 алба хаагчийг хамруулав

2010 оны эхний 12 сарын байдлаар Нийслэлийн цагдаагийн байгууллагын  бүртгэл судалгаанд авагдсан 801 архаг архичин байгаагаас гэр оронгүй 153, архинд донтох өвчтэй 573 хүнээс  гэр оронгүй 65, удаа дараа эрүүлжүүлэгдэж  баривчлах шийтгэл эдэлсэн 171  хүн байгаа бөгөөд нийгмийн хэв журам байнга зөрчиж удаа дараа эрүүлжүүлэгдсэн 568 хүнийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Мааньт дахь “Согтуурах, мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх” газарт  хуяглан хүргэх ажлыг зохион байгуулж ажиллаа.
Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд  нэгдсэн , хэсэгчилсэн, гэнэтийн гэсэн байдлаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажилласан бөгөөд төв аппаратын хэлтэс, албадын алба хаагчдыг нийтлэг үүргийн дагуу хяналт шалгалтын ажилд татан оролцуулж 6 дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс нутаг дэвсгэрийнхээ  байгууллага, аж ахуйн нэгжид хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа, хяналт шалгалтын ажлын  үр  дүнг дээшлүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаа.  Хяналт шалгалт тогтмолжиж, илэрсэн зөрчил  нэг бүрт хариуцлага оногдуулах, дүүргийн цагдаагийн хэлтсүүдийг архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр тогтмол үүрэг чиглэл өгч биелэлтийг тооцож ажилласны үр дүнд эхний 12 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2,6-0.2 хүртэл хувь, холбогдогч   20,68 хувь   тус тус буураад байна    
  Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр баар, цэнгээний газруудтай холбоотой мэдээлэл, шүүмжлэлийн мөрөөр дараах арга хэмжээг авч ажиллаа.  “Нарантуул”, “Хархорин”, Барс” захуудад хямд үнээр архи зарж борлогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр  тодорхой ажил зохион  байгуулж иргэдийн гар дээрх хуурамч архинуудыг илрүүлэн хураан авч шалгаж байна.
Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажилд төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагуудыг татан оролцуулах, тэдний хүч туслалцааг авах зорилгоор “Монгол өрх” сэтгэл заслын холбоо, АА нийгэмлэг буюу “Цагаан толбо” төрийн бус байгууллагатай хамтран “Архины хор уршиг, согтууруулах ундаа хүний сэтгэц,зан үйлд хэрхэн нөлөөлөх вэ” сэдэвт сургалтыг 870 оюутан, сурагчдын дунд зохион байгуулж, “Архидан согтуурахаас урьдчилан сэргийлье” 500 ширхэг санамж,сэрэмжлүүлэг, 50 ширхэг зурагт хуудсыг тараасан.
 Мөн “Архидалтын эсрэг үндэсний итгэл их хөдөлгөөн”-өөс Сүхбаатарын талбайд зохион байгуулсан “Архидалтын эсрэг Монгол хүн бүр нэгдэцгээе” арга хэмжээнд хамтран оролцож нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудал, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажилд байгууллага, иргэн бүрийн хамтран ажиллаж үр дүнд хүрэх чиглэлээр  хэвлэлийн бага хуралд оролцож мэдээлэл хийв.
Жил бүрийн 8 дугаар сарын 8-ний өдөр буюу “Аавуудын өдөр”-ийг  тохиолдуулан Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах, баривчлах төвд  захиргааны журмаар баривчлагдсан 130 хүнд хүндэтгэл үзүулэх, ухааруулах зорилгоор “Гэр бүлийн нээлттэй өдөрлөг”ийг Монголын  Эрэгтэйчүүдийн  холбоотой хамтран зохион байгуулж нийт 310 хүнийг хамрууллаа.
Архидалт, Мансуурлын эсрэг ассоциацтай хамтран “Дулааны цахилгаан   станц-3” ХХК-ний ажилчдад архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архины хор холбогдлын талаар мэдээлэл хийж нийт 300 ажилтан, ажилчдыг хамруулсан.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран тус дүүргийн хэсгийн байцаагч, цагдаа, хэв журмын алба хаагчдад “Нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудал”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт”, “Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт зохион явуулах нь” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж нийт 54 алба хаагчийг хамруулав.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас  зохион байгуулсан “Нийслэлийн хэмжээнд  архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлье” салбар хороодын уулзалт зөвлөгөөнд дэд зөвлөлийн гишүүн   М.Насанжаргал “Нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэхэд хороодын хэсгийн байцаагч, өрхийн эмчийн хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгээр хороодын өрхийн эмч нар  хариуцсан айл өрхийн хүмүүсээс архинд донтох өвчтэй хүмүүсийг эрт илрүүлэх, хяналт тавих, улмаар хорооны хэсгийн байцаагчтай хамтран архинд донтох өвчтэй хүмүүст мэргэжлийн эмчээр сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлэх,  сайн дурын эмчилгээнд хамруулах гэр бүлийн гишүүдийн туслалцааг авах зэргээр хамтын ажиллагааг сайжруулж ажилласнаар архинд  донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх  боломж байгаа талаар  анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн.
      Цагдаагийн байгууллагын бүртгэл судалгаанд авагдсан архаг архичин, архинд донтох өвчтөй , удаа дараа эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн  бүртгэл судалгааг хэсгийн байцаагч, өрхийн эмчийн хяналтанд бүрэн авч   архидан согтуурахаас урьдчилан сэргийлэхэд хэсгийн байцаагч, өрхийн эмчийн хамтын ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж бичиж дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хүргүүллээ.
Оюутан, сурагчдаас архидан согтуурах явдал  өсөх хандлагатай болж 2010 оны эхний 10 сард их, дээд сургуулиудын оюутнуудаас 885 оюутан эрүүлжүүлэгдснийг бууруулах зорилгоор Монголын оюутны холбоотой хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн 5, хувийн хэвшлийн 6  нийт 11 их , дээд сургуулийн 500 оюутнаас санал асуулга авч нэгтгэв.
“Хүн байхын учир” аяны хүрээнд нийслэлийн их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын оюутан, сурагчдад архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчилах, байгаль орчноо хамгаалах, тэдэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлийн сургалтыг төрийн бус байгууллага болон ахмад хуульч С.Жавзмаатай хамтран зохион байгууллаа. Мөн тус сургалтыг  нийслэлийн дүүргүүдийн онцгой байдлын газрын албан хаагчдын дунд зохион байгуулсан. 
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчин ажиллаж байгаа баар цэнгээний газруудын талаарх мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтуудыг хийж хариуцлага тооцож ажиллагаа тогтмолжоод байна Тухайлбал:  “Нийгмийн толь”, “Өглөөний сонин” “Ардчилал” сонинд  гарсан  6 удаагийн нийтлэлийн дагуу албаны шалгалтыг хийсэн.
Тайлангийн хугацаанд архидан согтуурах, түүний хор уршиг, урьдчилан сэргийлэх талаар телевизээр 32, радиогоор 19, хэвлэлээр 14 удаагийн мэдээлэл, ярилцлага, сэрэмжлүүлэг өгч ажилласан.

Тав. Хулгайн болон мал хулгайлах гэмт хэрэгтэй
 тэмцэх ажлын талаар

Барьцаалдан зээлүүлэх газар, авто засварын газруудын шинэчилсэн судалгааг гаргах, холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагын хэрэгжилт, хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн замаар олдсон эд зүйлийг зээлийн барьцаа, авто засварын газаруудад өгөх явдлыг илрүүлэн, таслан зогсоох зорилоор “Ломбард, Авто засварын газар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав. Шалгалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 492 барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар, иргэн аж ахуйн нэгжийн 239 авто засварын газар зэрэг нийт 731 обьектыг  хамруулж 123 зөрчил илрүүлэн зохих арга хэмжээ авсан.
Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гэмт халдлагаас хамгаалах чиглэлээр хяналтын камер, дохиоллын системд холбогдох, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн хүч оролцоотойгоор нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбай, гудамж, хорооллыг гэрэлтүүлэхийн ач холбогдол, арга замын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг өргөнөөр зохион байгуулан ажиллаж байна.
Халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, гэмт этгээдүүдийг судалгаанд авах зорилгоор  “Нарантуул” худалдааны төв болон иргэд ихээр цугладаг газруудад хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласнаар арга хэмжээ явагдсан тухайн обьект дээр халаасны хулгайн гэмт хэрэг 85 хувиар буурсан дүн гарсан байна.
 УИХ-ын байнгын хорооны 2010 оны 02 дугаар тогтоолоор Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэгт нийслэлийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, үр дүнг танилцуулж зарим хүнсний зах, дүүргүүдийн ажилтай танилцуулсан.
 Нийслэлийн хэмжээнд орон нутгаас тээвэрлэгдэн орж ирж байгаа мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх 4 товчоонд мал эмнэлэг, байгаль орчны хяналтын 28 улсын байцаагч байнгын хяналт, шалгалт хийж 39230 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалж хийж, мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй болон махны чанрын байдал, тээвэрлэлттэй холбоотой 1250 зөрчил илрүүлж хариуцлага тооцсон.
Төрийн болон төрийн бус байгууллагуудын санаачлагаар зохион байгуулагдсан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт бүсчилсэн зөвлөгөөн нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгонд зохион байгуулагдсан ба түүнээс гарсан санал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан ажиллаа. Бүсчилсэн зөвлөгөөнөөс гарсан мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор малчдын өөрсдын санаачлагаар байгуулаагдаж буй иргэдийн бүлэг холбоодыг дэмжих тэдэнтэй хамтран ажиллаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, малын хулгайн гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл солилцох ажлыг сайжруулах талаар хил залгаа Төв, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн Малын хулгайн тасагтай хамтран ажиллаж байна.
Мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тухай бүр авч ажиллаа. Үүнд “сар шинэ” арга хэмжээг зохион байгуулснаар чанрын шаардлага хангаагүй 939 кг мах, махан бүтээгдэхүүнийг илрүүлсэн. Мөн эрхийн бичиг, гарал үүслийн тодорхойлолт, ариун цэврийн бичиггүй гэмт хэргийн замаар олдсон байж болох мах махан бүтээгдэхүүн, арьс шир, нэхий тээвэрлэж явсан 288 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авахуулсан.
Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг 250 аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулснаар илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь засуулж, 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож чанрын шаардлага хангаагүй 1206 кг мах махан бүтээгдэхүүнийг устгуулахаар мэргэжлийн холбогдох байгууллагад шилжүүлсэн.
Дэд зөвлөлийн гишүүд “Зах зээлийн судалгаа, тандалт хийх” ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллан мах бэлтгэх, мах боловсруулах үйлдвэр, худалдааны төвийн үйл ажиллагаанд үзлэг тандалт хийж мах бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, үнэ ханш, эрэлттэй нийлүүлэлтэнд зах зээлийн судалгаа хийсэн.
Орон нутгаас орж ирж байгаа мод, модон материал, ногоон бүсэд хамтарсан 250 удаагийн шалгалт хийж 190 зөрчил илрүүлэн хариуцлага тооцсон.
Малын хулгайн гэмт хэргийг илрүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохируулан тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаа.

Зургаа. Хар тамхи мансуурал, зохион байгуулалттай гэмт
               хэрэгтэй тэмцэх ажлын талаар

БНХАУ-д  биеэ үнэлж байгаа Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн тоог гаргах, судалгаа хийх, хүн худалдах гэмт хэргийн хохирогч нарыг эх оронд нь буцаан ирүүлэх талаар хамтран ажиллах  санал боловсруулан   Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төвд,  Гадаад Хэргийн Яаманд тус тус хүргүүлэн ажиллаж байна.

Хүн худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран сэрэмжлүүлэг, сурталчилгааг / шторк/ UBS телевиз,  Авторадио 96,3” FM радио зэрэг мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. 
  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, ашиглах, сервис үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудыг Эрдэс баялаг эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар,  Нийгмийн хэв журмыг хамгаалах газар, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагатай хамтран 2010.11.10-ны өдрөөс 26-ний  хооронд  шалгаж илэрсэн зөрчлийг  арилгуулах арга хэмжээ авч ажилласан байна.
Иргэний бүртгэл мэдээллийн төв болон Хилийн шалган нэвтрүүлэх албаны алба хаагчдад  бусдыг хил давуулан худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион явуулсан. Мөн “Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдээс ялгах нь”, “Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед шалгасан этгээдээс хар тамхи, мансууруулах бодис, илэрсэн тохиолдолд анхаарах асуудал” сэдэвт 8 цагийн сургалтыг хэв журмын 786 алба хаагчид зохион явуулав.
Нийслэлийн цагдаагийн газар, Наркологийн төвийн эмч нартай хамтран “Хар тамхи мансууруулах бодис, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний хоорондын ялгаа” сэдэвт 2 цагийн сургалтыг нийслэлийн дүүргүүдийн Хэв журмын тасгийн эрүүлжүүлэх байрны эмч цагдаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, наркологийн төвийн эмч нарт тус тус зохион явуулсан.
  Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах Нийгэмлэг, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвтэй хамтран “Мансууралгүй орчин-Эрүүл амьдрал” уриан дор Д.Сүхбаатарын талбайн урд мансууруулах бодис сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг сэрэмжлүүлэг бүхий самбар байрлуулж мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөт эм бэлдмэлийн хууль бус эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилав.
Архидан согтуурахтай тэмцэх дэд зөвлөлөөс “Хар тамхи, мансуурлаас  иргэдийг хамгаалах нийгэмлэг”-тэй хамтран Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн  200 гаруй  сурагчдад “ Хар тамхи, мансууруулах бодисын хор холбогдлоос урьдчилан сэргийлье” сэдэвт 2 цагийн сургалтыг зохион байгуулж 2009 онд Нийслэлийн цагдаагийн газрын захиалгаар “Х Арт” студитэй хамтран бүтээсэн “Цэвдэг ертөнц” жүжгийн зохиол, жүжигчидтэй уулзалт хийж хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөө хүний эрүүл мэнд, хойч ирээдүйд ямар хохирол үзүүлдэг талаар ярилцсан.
   Залуучуудын дунд хар тамхины хэрэглээ өсөн нэмэгдэх хандлагатай болж байгаад дүгнэлт хийж  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн төв, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран  дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн Согтуурал, мансуурлаас урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, эрүүлжүүлэх байрны дарга, эмч, алба хаагчдад “Хар тамхины хэрэглээний  өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”, “Хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүний ялгаа, ижил төстэй талууд”  сэдвээр видео хичээл зааж нийт 70 гаруй алба хаагчдыг хамрууллаа.
Саун массажийн газарт массажист нэрээр биеэ үнэлэх болон тэднийг биеэ үнэлэхэд орон байраар хангаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор  өмнө мөрдөгдөж байсан MNS 51462003 стандартыг өөрчлөх төслийг шинэчлэн боловсруулж Стандартчлал Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлөөр хэлэлцүүлснээр тус зөвлөлийн 2010 оны 35 тоот тогтоолоор сауны үйл ажиллагаанд шинээр  мөрдөгдөх MNS 51462010 стандарт батлагдан гарсан. 
Саун массажийн газар, караоке, зочид буудал, бааруудад бусдыг биеэ үнэлэхэд татан оруулж, биеэ үнэлэхийг зохион байгуулж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цохилт “ нэгдсэн арга хэмжээг 2010 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугааар сарын 10-ны хооронд зохион байгуулж үр дүнг тооцон ажилласан байна.
 Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Төмөр Замын  цагдаагийн хэлтэс болон  Хөдөлгөөнт Эргүүлийн Газрын нийт 936  алба хаагчдад зохион байгуулалттай гэмт хэргийн талаарх сургалтыг  тус тус зохион   явуулсан байна
Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр анхан шатны шинжилгээний техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдах төсөв, төслийг боловсруулан саналаа Эрүүл Мэндийн Яам, Гаалийн Ерөнхий Газар зэрэг байгууллагад  хүргүүлээд  байна.

Долоо. Бусад ажлын талаар

 УИХ-ын 2002 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.
 Авилгалтай тэмцэх газартай хамтран Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгч, ажлын алба болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ажлын албаны ажилтнуудыг оролцуулсан сургалтыг 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулж авлигын тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх болон хөрөнгө орлогын мэдүүлэгийг хэрхэн үнэ зөв гаргах талаар мэдээлэл өгсөн.
2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол улсын Засгийн газар, Авлигатай тэмцэх газар, Азийн сангаас хамтран нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын түвшинд “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт” сэдэвт сургалт, семинарыг “Нүхт” цогцолборт зохион байгуулсан. Семинарт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар оролцсон.  Нийслэлийн ГХУСАЗЗ-өөс тус семинарт тавигдсан илтгэл болон бусад материалуудаар гарын авлага бэлтгэн   нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад хүргүүлэхээр бэлтгэж байна.
Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газраас Хөдөлгөөнт болон явган эргүүлийн чиглэлүүдийг нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, хүн амын суурьшилт, замын хөдөлгөөний нягтрал, дуудлага, мэдээлэл, ажлын ачаалал, бүлэг, бөөгнөрөл үүсдэг эмзэг цэгийн байршилт зэргийн судалсны үндсэн дээр эргүүлийн цэгүүдийг өөрчлөн ажиллуулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, дэг журам сахиулах, урьдчилан сэргийлэхэд ахиц гаран ажиллаа.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Нийслэл хотод химийн хорт болон аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулдаг 52 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зөрчил, дутагдал илэрсэн 7 аж ахуйн нэгжид хариуцлага тооцон 9 аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас шатахуун түгээх станцуудад үзлэг, шалгалт явуулж, ил савтай 3 шатахуун түгээх станцад технологийн шинэчлэлт хийлгэн суурин шатахуун түгээх станц болгосон. Зохих зөвшөөрөлгүй баригдсан болон улсын комиссоор байнгын ашиглалтанд өгөөгүй шатахууны агуулах, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоох талаар 9 аж ахуйн нэгжид албан шаардлага өгч шалгалтанд хамрагдсан обьект, тэнд ажиллагсадад их хэмжээний бэлэн мөнгөтэй харьцах болон аливаа хэрэг зөрчил, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажилласан.


Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
 ажлыг зохицуулах зөвлөл

0 comments:

Post a Comment

www.automarket.mn