Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Та эдэлж чадахгүй байгаа эрхээ эдлэхийн тулд юу хийх вэ?

Өнөөдөр 2011 оны 03 р сарын 16 ны өдөр. Энэ өдөр  Мастер клубын залуус цуглаж улс орны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар болон улс орныхоо хөгжилд оруулах залуусын хувь нэмэр оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм .Энэхүү хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн чухал асуудлуудыг та бүхний сонорт хүргэхээр бэлтгэлээ.

                   1. Гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал

Манай улс хөрсөн дээрээ асар их баялагтай мөртлөө иргэдийн санхүүгийн байдал сайжрахгүй ядууралын түвшин буурахгүй байсаар байна. Монгол улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс байгаа явдал нь гэрбүл хөгжихөд ихээхэн саад бэрхшээл болж байна.Өнөөдөр гэр бүлийн харилцаанд итгэл сэтгэл бус мөнгө голлох байр суурийг эзлэж байгаа учир мөнгөний гачигдалд орсны улмаас гэр бүл салах, залуус архинд донтох  болон нийгмийн бусал сөрөг үзэгдлүүд нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид онцолсоор байна.Гэр бүл салалт болон нйигмйин бусал сөрөг шалтгааны ихэнхи хувь нь нь архинаас үүдэлтэй байдаг ажээ.Тэгвэл архидан согтуурах түүнд донтох шалтгааны дийлэнх хувь нь тухайн  хүний эдийн засгийн боломж буурснаас сэтгэл санаа нь тогтворгүй болсноос үүдэн  бий болдог байна.

Санхүүгийн хувьд иргэд нь биеэ даасан орнуудад гэр бүл салалт маш бага хувьтай байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

 Мөн түүнчлэн төр засгийн бодлого хууль эрх зүйн орчин нөхцөл тааруу байгаа зэрэг нь гэр бүл хөгжихөд ихээхэн хүндрэлтэй байдлыг үүсгэж байгаа билээ

Тэгэхээр энэхүү гажуудлыг арилгахын тулд та юу хийх вэ?

             2. Монгол улсын томоохон компаниуд гадагшаа бүтээгдэхүүнээ гаргамаар  байна

 

Манай улсын томоохон компаниуд гадагшаа чиглэсэн бодлого байхгүй зөвхөн дотоодын жижиг зах зээлийг булаацалдан байсаар хэдэн жилийг үдлээ.Гадаадын компаниудын хөгжиж ирсэн туршлагыг харвал улсаас зориуд бодлого явуулан компаниудаа гадны зах зээл рүү оруулж байсан байгаа юм. Ингэснээр тухайн компани үндэстэн дамнасан том том корпораци болтлоо хөгжиж чаджээ.Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд маш хүндрэлтэй байдаг. Яагаад гэхээр зах зээл дээр байгаа мөнгөний ихэнхи хувь нь цөөн хэдэн томоохон компаниудын дунд эргэлдээд байдаг учир жижиг дунд үйлдвэрүүд байнга бэлэн мөнгөний гачигдалд орж орж байдаг юм байна.

Энэхүү зүйлийг бодит ажил болгохын тулд та юу хийх вэ?

                   3. Ашигт малтмал хөгжлийн гарц

Монгол улсын газар нутаг байгалын баялаг нь ард түмний өмч мөн гэж Монгол улсын хуулинд заасан байдаг. Гэтэл цөөн хэсэг хүмүүс бидний өмчийг дураараа захиран зарцуулж дундаас нь үлэмж их хэмжээний ашиг олж бидэнд болохоор өчүүхэн бага хэсгийг элдэв чамин зүйлээр халхавч хийн хишиг хувь чин шүү гэж   цаасан малгай өмсүүлж доромжилсоор байгаа билээ.

 Ашигт малтмалаараа хөгжсөн дэлхийн улсуудыг харж байхад олборлож байгаа түүхий эдээ өнгө биш түүхий эд гэж харж түүнийг боловсруулан үйлдвэрлэл явуулж хөгжиж ирсэн байгаа . Гэтэл манай улсын хувьд түүхий эдээ Голланд өвчин буюу мөнгө хэмээн харж  богино хугацаанд түүхийгээр нь хямд үнээр гаргах сонирхол давамгайлж байгаа билээ.ингэсэн улс орнууд хөгжлийн маш буурай түвшинд очдог гэдгийгн бид зарим орны туршлагаас хангалттай харсан билээ .Гэвч бид үүний эсрэг юу ч хйиж чадахгүй байна. Яагаад гэвэл Монголын ард түмнийг унтаа байдалд байлгах , улс төрийн түвшинд нөлөө үзүүлэх ,иргэдийн тархийг угаах зорилго бүхий асар хүчтэй баг комманд гадныханы санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж Монголчуудын тархийг угааж байна.

Төмрийн хүдрэн дээр жишээ аваад үзэхэд өнөөдөр 1 тонн хүдэр 61 ам доллараар урагшаа гарч байгаа. Тэгвэл 1 тонн хүдрээр 1 машин хангалттай хийж хүрэлцдэг гэнэ.Өнгөрсөн жил Монгол улсын хилээр 1 сая 800 тонн хүдэр 1 тонн нь 61 доллараар урд хөрш рүү гарч одсон байна.Эндээс бид 800000 орчим автомашин үйлдвэрлэх боломжоо алдаж байгаа юм гэж Монголд хамгийн анхны троллейбусыг зохион бүтээж хийсэн автын туршлагатай инженер Мастер бүлгийн гишүүн Жамц ах халаглан ярьж байна лээ.

Монгол улс баялгаа түүхийгээр биш боловсруулаад эцсийн бүтээглэхүүн болгон гадны зах зээлд гаргавал асар хурдан хугацаанд эдийн засаг хөл дээрээ босох боломжтой талаар судлаачид хэлсээр байгаа билээ. Үүн дээр нь төр засгийн зөв бодлого зөв менежмент бас дутагдаж байна. Гэвч төр засгийн эрхэмүүд бидний эзэмших ёстой баялгыг маш хямдхан үнээр гадныханд найр тавин өгч өөрсдөө дундаас нь ашиг олж хөлжсөөр байна.

Та газрын баялаг эзэмших эрхээ эдлэхийн тулд тулд юу хийх вэ?

                        4. Төгсгөл

Хэрвээ бид газрын баялгаа зөв зохистой ашиглаж түүнийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадны орнуудад экспортлон үйлдвэрлэгч орон болж чадах юм бол бидний өмнө тулгамдаад байгаа олон бэрхшээлтэй асуудлууд цэгцлэгдэн Монгол улс хөгжлийн зөв гольдролдоо орох нь тодорхой байна. Иймд залуус бид эв нэгдэлтэй байж энэхүү асуудлыг шийдэх гарцыг хамтдаа хайж олон ухаалгаар шийдвэрлэж чадвал монгол орон хөгжинө .Хэрэв тэгж чадахгүй аваас аль нэг улсын хараат колони болохоос өөр зам байхгүй болно .Энэ бол гарцаагүй үнэн үг шүү. Та өөрөө дотроо бодоод үзээрэй.

Эрхэм залуу та энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийх вэ ? Саналаа хуваалцаарай 

 

 

 

0 comments:

Post a Comment

www.automarket.mn