Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

ХАЙРЫН ТИЙЗ – SINGLE PARTY 2011-04-30 nd

Хаврын нэгэн сайхан нартай дулаахан өглөө би нэг л жаргалтай нь аргагүй сэтгэл догдлоод эртлэн босч аялалдаа бэлтгэсэн цүнхээ авч Барилгачдын талбай дээр очсонсон. Тэнд олон сайхан охид залуус цугласан байлаа. Тэгээд бид бүгд автобусандаа сууцгааж амралтруугаа хөдөлсөн. Замдаа бид хоорондоо танилцан, залуус нэрийн хуудсаа солилцож, зарим нь утсан дээрээ нэр усаа тэмдэглэлцэж их л халуун дулаан уур амьсгалтай хөгжилдөн явцгаалаа. Залуусыг зохион байгуулагчид эрэгтэй эмэгтэйгээр нь суулгасан юм. Надтай суусан тэр бүсгүй одоо миний хайрт хань Ариунзаяа минь билээ. Ариунзаяагаа би анх хараад л дурласан. Тэгээд би шууд түүнд халамж тавьж автобусанд суухад нь цүнхийг нь барьж хамтдаа суух боломжийг өөртөө олгосон нь надад ёстой л аз болсон. Ариунзаяа нээлттэй, ухаалаг яриатай, их хөөрхөн инээмсэглэсэн бүсгүй байлаа. Бид хоёр замын турш хөгжилтэй зүйлс ярилцаж, зохион байгуулагчдын явуулж байсан тоглоомонд оролцож аз жаргалтай явсаар амралтын газартаа ирлээ. Бид амралтын газраа өдөржин тоглон наадаж оройн арга хэмжээндээ орлоо. Охид залуус маань их л сайхан дэгжин харагдаж байлаа. Залуучууд хослолоор гангарч, охид даашинзаар гялалзсан гайхам үдэш байсан. Хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулагчдын surprise арга хэмжээнүүд сайхан болж өндөрлөлөө. Тэр өдөр бараг бүх залуус өөрсдийн хостойгоо учирсан байлаа.
Тэр үдэш цагаан бүжгийн аяз эгшиглэж эхлэхэд миний сэтгэл огшиж Ариунзаяагаа хүлээн бие минь догдлон яаран сууж байлаа. Үнэхээр гайхам мөрөөдөл минь биелэх шиг Ариунзаяа надруу чиглэн мишээн ирж намайг бүжгэнд урьж бид хоёр хамгаас аз жаргалтайгаар бүжсэн юм. Тэр бүжгийн ая Sarah Connor - Just one last dance дуу байсан юм. Үнэхээр гайхалтай. Энэ дууг би үргэлж сонсож явдаг.
Амралтын газрын шинэ өглөө үлгэрийн мэт сайхан байлаа. Би өөрийгөө гангалан толины өмнө нүүр амаа засч, үсээ гелдээд сүрчигээ түрхэн яаран гарч өчигдөрийнхөө аз жаргалтай мөчөө Ариунзаяатайгаа хуваалцан өглөөний цайгаа уулаа.
Бид бүгд хос хосоороо хөтлөлцөн цэвэр агаарт аялалд гарцгаалаа. Бүгд л аз жаргалын гэрлийг цацраан дуулж хуурдан баясан байсансан. Тэр сайхан мөч нэгхэн өдөр байсан нь харамсалтай ч гэсэн би тэр аялалд очоод хайрттайгаа учирсандаа үргэлж баярлаж явдаг..........

ХАЙРЫН ТИЙЗ – SINGLE PARTY -нд зориулан бичив. Зохиогч Н.Учрал 2011 оны 04 сарын 04-ний өдөр 21:28 минут.Лавлах утас 88644845

04b1a32cc991ab8281f31dc758b26a06

0 comments:

Post a Comment

www.automarket.mn