Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

МИНИЙ ИРЭЭДҮЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Монгол улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой” болон “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “ICT-90-EXPO” үзэсгэлэн худалдааг уламжлал болгон 6 дахь жилдээ зохион байгуулахтай холбогдуулан 2011 оны 4 сарын 6-ний өдрөөс 5 сарын 13-ны өдөр хүртэл "МИНИЙ ИРЭЭДҮЙ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ" сэдэвт гар зургийн уралдааныг дунд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.

Нэг. Зорилго:
Энэхүү уралдааны зорилго нь хүүхдүүд мэдээллийн технологийн ирээдүйг хэрхэн төсөөлж, мөрөөдөж байгааг олон нийтэд таниулах юм.

Хоёр. Уриа:
Монголын ирээдүй мэдээллийн технологи

Гурав. Насны ангилал:
Оролцогч нь дараах насны ангиллын дагуу бүтээлээ ирүүлнэ.
* 16-18 нас,
* 11-15 нас,
* 6-10 нас,
* 3-5 нас.

Дөрөв. Уралдааныг дүгнэх:
- Бүтээлийг 2011 оны 5 сарын 13 хүртэл хүлээж авна.
- 5 сарын 13-наас 19-ний хооронд хамтран зохион байгуулж байгаа болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 12 бүтээлийг сонгон шалгаруулна.
- “ICT-90-EXPO” үзэсгэлэн худалдааны үеээр уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулна.

Тав. Шагнал:
Шагналын сан 1 000 000 төгрөг

* 16-18 нас
1-р байр : НЭГ - 120.000 төгрөг
2-р байр : НЭГ - 100,000 төгрөг
3-р байр : НЭГ - 80,000 төгрөг

* 11-15 нас
1-р байр : НЭГ - 120.000 төгрөг
2-р байр : НЭГ - 100,000 төгрөг
3-р байр : НЭГ - 80,000 төгрөг

* 6-10 нас
1-р байр : НЭГ - 80.000 төгрөг
2-р байр : НЭГ - 70,000 төгрөг
3-р байр : НЭГ - 50,000 төгрөг

* 3-5 нас
1-р байр : НЭГ - 80.000 төгрөг
2-р байр : НЭГ - 70,000 төгрөг
3-р байр : НЭГ - 50,000 төгрөг
Дэмжигч хувь хүн, байгууллагууд өөрсдийн нэрэмжит шагналаа өгч болно.

Зургаа. Бүтээл хүлээн авах:
Хаана: МТҮП-ын 103 тоот.
Бүтээл авч эхлэх хугацаа: 2011 оны 4 сарын 6
Бүтээл авч дуусах хугацаа: 2011 оны 5 сарын 13

Найм. Хүлээн авах материал
1. Хувийн мэдээлэл:
- Овог нэр:
- Багшийн нэр:
- Анги :
- Сургууль : №
- Сум, дүүрэг
- Хот, аймаг
- Харилцах утас

2. Бүтээл (Гар зураг)

Хамтран зохион байгуулагчид:

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Мэдээллийн технологийн үндэсний парк
Монголын залуу програмистуудын холбоо
“ICT-90-EXPO” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хороо

Ерөнхий ивээн тэтгэгч:
Мобиком Корпораци

Мэдээллийн ивээн тэтгэгчид:
Мэдээллийн технологийн нэгдсэн сайт http://likeit.mn
Бараа үйлчилгээний нэгдсэн сан http://dayar.mn/

Тодруулга, лавлагаа:
Утас: 88904006,88691822,91991350, 96662104, 88194210
Мэйл хаяг: baasandorj@itpark.mn, mypa_it@yahoo.com, batchuluun@itpark.mn
Вэб сайт: www.likeit.mn, www.itpark.mn

http://likeit.mn/news/id/1294

0 comments:

Post a Comment

www.automarket.mn