Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Регистрийн дугаараар дансаа шүүлгэх боломжтой.

Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол улсын бүх иргэдэд эзэмшүүлэхээр түүхэн шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл өнөөдөр “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Монгол улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дуусгалаа.

Иргэд өөрсдийн нэр дээр данс байгаа эсэхээ 2011.04.07-ноос эхлэн WWW.SCHCD.MN сайтаар хандаж регистэрийн дугаараа шүүх боломжтой юм.


“Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК

Иргэд Таван толгой­гоос хувьцаа эзэмших нь тодорхой болсон. Гэхдээ иргэд хувьцаагаа яаж авах, данс хэрхэн нээлгэх, хаана хандах талаар тэр бүр мэдээлэлгүй байгаа. Тиймээс олон хүн мэдээ­лэлтэй болохоор Монго­лын хөрөнгийн биржийг зорих болжээ. Тэнд очсон олон хүн хувьцааны данс­тайгаа мэдэж байна. Өн­гийг нь мартах шахуу байсан цэнхэр тасалбар нь 20 жилийн дараа үнэт цаасны хадгаламж дахь данс гээчид мөнгө болоод орчихсон байж. Ийм баярт мэдээг ойрын өд­рүү­дэд олон хүн сонсчээ. Уншигч та ч үнэт цаасны данстай, дансандаа мөн­гөтэй байх юм билүү. Тий­мээс бид энэ талаар сур­валжлахаар Монголын хөрөнгийн бирж рүү оч­лоо. Нэгдүгээр давхарт нь иргэдийн урт дараалал үүсчээ. Хоёр, гурван эгнээ болж дугаарласан иргэд "Олон нийттэй харилцах алба" гэсэн хаягтай өрөөнд орж мэдээлэл авах зорилготой аж.

Тухайлбал, О.Сайхан­цэ­цэг "Таван толгойн хувьцаа авах данс нээлгэхээр ирсэн юм. Тэгсэн чинь цэнхэр та­салбарын лавлагааг гаргаж өгч байгаа гэнэ. Юмыг яаж мэдэх вэ, аль нэг компаниас ноогдол ашиг авах юм билүү. Элдэв баримт нэхэхгүй ре­гистрийн дугаараар шүүж байна гэнэ" гэв. Иргэдийн зарим нь шарлаж хуучирсан жижиг цаас барьсан нь их хувьчлалын үед аль нэг ком­панийн хувь эзэмшсэнийг батлах анхан шатны баримт аж. Тийм баримт, цэнхэр та­сал­бар эсвэл иргэний үнэм­лэхтэй гурвын аль нэг нь байхад л үнэт цаасны хадга­ламжийн данстай эсэхээ мэ­дэх боломжтой аж. Чингэлтэй дүүргийн иргэн С.Энэбиш "Монгол-Эд", "Говь", "Авто-Импекс" компаниудад хувь­цаа эзэмшдэг байснаа мэд­жээ. "Говь" компанийнхан ноогдол ашгаа өөрсдөө та­раа­­даг учраас тэрбээр 1999-2001 онд арав гаруй мянган төгрөг авсан байна. Харин нөгөө хоёр компанийн хувьд ноогдол ашиг өгөөгүй болох нь харилцагчийн дансны хуул­ганд тодорхой гарчээ. С.Энэбиш "Энэ хувьцаануу­даа Таван толгойн хувьцаа руу шилжүүлж болно гэж сонссон. Тэгж болдог эсэхийг мэдмээр байна. Энд хоёр өдөр дугаарлаж лавлагаа авлаа. Ямар ч байсан Таван толгойн хувьцаа байршуулах үнэт цаасны данстайгаа мэд­лээ" гэсэн юм.

Бид "Олон нийттэй харил­цах алба" гэсэн хаягтай өрөө рүү орлоо. Тэнд нэгэн үйлч­лүүлэгч ажилтанд иргэний үнэмлэхээ өгч шалгуулахдаа "Цэнхэр тасалбараараа НИК-ийн хувьцаа авч байсан са­нагдаж байна" гэсэн юм. Ажилтан түүний дансанд 75 мянган төгрөг байгааг хэлээд брокер дилерийн компанид хандахыг зөвлөж харилцаг­чийн дансны дэлгэрэнгүй хуулгыг нь гаргаж өглөө. Ингэхдээ хуулганы үнэ болох 200 төг­рөгийг хурааж авсан юм. Хуул­ганд тухайн иргэний харилцагч брокер дилерийн компанийн код, хаяг тодорхой байна. Мөн дансны дугаар, үнэт цаас авсан огноо, орло­го, зарлага, эцсийн үлдэгдэл зэргийг бичжээ.

ҮНЭТ ЦААСНЫ ДАНСТАЙ ЭСЭХЭЭ МЭДЭХИЙН ТУЛД ХААНА ХАНДАХ ВЭ

1991-1994 оны үед явагд­сан Их хувьчлалын үеэр цэнхэр тасалбар авсан иргэд тухайн үед харьяа пүүс (одоогийн брокер дилерийн компани)-д бүртгүүлж данс нээлгэсэн бол тэр хүн үнэт цаасны төвлөрсөн хадгалам­жид данстай гэсэн үг. Мөн хөрөнгийн зах зээлд арил­жаанд орох сонирхолтой, хувьцаа худалдаж авах хү­сэлтэй иргэд бол шинээр данс нээлгэж болно. Үнэт цаасны дансны талаархи мэдээллийг Үнэт цаасны төл­бөр тооцоо төвлөрсөн хадга­ламжийн төв (ҮЦТТТХТ) ха­риу­цан ажилладаг юм байна. Тус компанийн Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгалмаатай ярилцлаа.

-Танай байгууллага Мон­голын хөрөнгийн биржийн салбар биш юм уу. Ерөнхий­дөө лавлагаа гаргаж өгдөг гэж ойлгож болох уу?

-Монголын Хөрөнгийн Бирж үнэт цаасны арилжаа эрхэлдэг байгууллага. Харин манай компани бол үнэт цаас­ны арилжааны үр дүнд үүс­сэн төлбөр тооцоог хийж гүйцэтгэдэг төрийн өмчит компани юм. Та бүхэн мэдэж байгаа байх. Өмч хувьч­лал эхэлсэнтэй холбоо­той иргэн бүрт 7000 төгрө­гийн цэнхэр тасалбар тараасан. Цэнхэр тасалбартай холбоотой бүх мэдээлэл манай компанид байдаг. Өөрөөр хэлбэл, 1991 оноос хойших их хувьчлалд хамрагдсан иргэдийн хувь­цаа­ны бүртгэл бий. Шинээр данс нээлгэсэн хувьцаа эзэм­шигчдийн бүртгэл ч манайд бий. Үүнээс гадна Монголын хөрөнгийн биржид бүртгэл­тэй хувьцаат компанийн ног­дол ашгийг манай компаниар тараагддаг.

-Цэнхэр тасалбарын эзэн нь нас барчихсан бол хүүхдүүд нь танайхаас лав­лагаа авч ноогдол ашгийг нь авч болох уу?

-Хувьцаа эзэмшигч нас барчихсан бол өв зал­гамж­лал хийлгэдэг. Гэр бүлийнхэн нь хоорондоо ярилцаад зөв­шилцсөнөөр хэн нэгэн ги­шүүнд нь шилжүүлж болно. Гэхдээ өв хүлээж авч байгаа хүн заавал үнэт цаасны төв­лөрсөн хадгаламжид данстай байх ёстой. Данснаас дан­санд шилжүүлэг хийдэг бө­гөөд нас барсан хүнийхээ дансны хуулгыг манайхаас авсан байх ёстой.

-Талийгаачийнхаа ре­гист­рийн дугаарыг мэдэх­гүй бол яах вэ?

-2006 оноос хойш талий­гаач болсон бол нас барсны гэрчилгээг өгсөн байх ёстой. Түүнээс өмнө нас барсан бол Иргэний бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авна. Энэ баримтыг авчирч байж манай компаниас тухайн хүний данс­­ны хуулгыг авна. Ингээд холбогдох бүх баримтаа аваад нотариатын газар руу явна. Тэнд өв залгамжлах эрхийн гэрчилгээг хийж өгдөг ба бүрдүүлсэн бичиг барим­таа манайд авчраад өргө­дөл гаргаснаар өв залгамж­лал хийгддэг.

-Хувьцаагаа бусдад бэ­лэг­лэж болох уу?

-Болно. Манайхаас лав­ла­гаа авсны үндсэн дээр хэн нэгэнд хувьцаагаа тодорхой шимтгэл төлсний үндсэн дээр бэлэглэж болох ба мөн зээ­лийн барьцаанд тавьж болно.

-Цэнхэр тасалбараа бүрт­гүүлсэн компаниас хувь­цаагаа Таван толгойд шилжүүлнэ гэж ярих хүн байна. Ингэж болох уу?

-Болохгүй. Нэг хувьцааг нөгөө хувьцаагаар солино гэсэн ойлголт байхгүй.

-Цэнхэр тасалбар авсан хүн бүр үнэт цаасны хадга­ламжтай гэсэн үг үү?

-Цэнхэр тасалбарын ар талд тэмдэглэгээ хийлгэн тамга, тэмдэг гарын үсэг зуран баталгаажуулсан бол тэр хүн үнэт цаас эзэмшиж бай­гаа гэж ойлгож болох ба ма­най үнэт цаасны төвлөрсөн хадгалам­жид данстай гэсэн үг. Дансгүй бол хөрөнгийн зах зээлд мэр­гэжлийн үйл ажил­лагаа явуулж буй 47 брокер диле­рийн компаниас сон­гол­тоо хийгээд данс нээлгэж болно.

-Дансанд нь ноогдол ашиг байвал мөнгөө хаа­наас яаж авах юм бэ?

-Манайхаас гаргасан үнэт цаасны дансны хуулгыг үндэс­лэн брокер дилерийн компаниас ноогдол ашгийн мөнгийг авдаг. Ингэхийн тулд мөнгө хүссэн өргөдөл гарган өөрийн арилжааны банкин дахь дансаа бичнэ. Өргөдөл­дөө арилжааны банк, картын дансны дугаар болон данс эзэмшигчийн нэрийн хамт бичиж гарын үсгээ зурж дилерийн харьяа брокер дилерийн компанид өгөх ба тухайн компани нь манайд хүсэлт тавьсны үндсэн дээр манай компани нь тухайн иргэний банкин дахь данс руу мөнгийг нь шилжүүлнэ.

-Цэнхэр тасалбараар авсан хувьцаагаа зараагүй байхад зарсан гэх лавлагаа гараад байна гэж гомдол­лох хүмүүс байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Цэнхэр тасалбараар авсан хувьцаа нь зарагдсан тохиолдолд тухайн иргэн харилцагч брокер диле­рийн компани дээрээ очиж хэн гэдэг хүний зөвшөөрлөөр, ямар гарын үсгээр зарсан бэ гэдгийг шалгуулна. Хэрвээ тухайн хүний зөвшөөрөлгүй зарж, өөр данс руу шилжүүл­сэн бол буцааж дансандаа байршуулах эсвэл одоогийн ханшаар мөнгийг нь авах эрхтэй. Хэрвээ брокер диле­рийн компанитай учраа олох­гүй бол Санхүүгийн зохи­цуулах хорооны Үнэт цаасны газарт өргөдөл өгнө.

-Иргэд цэнхэр тасал­барынхаа хувьцааг хэзээ­нээс ингэж дугаарлаж шал­гуулж байгаа юм бэ?

-Манай Олон нийттэй харилцах алба 2008 онд байгуулагдсанаас хойш үнэт цаасны талаарх мэдээлэл зөвлөгөө өгч байгаа. Гэхдээ сүүлийн хоёр сар маш ачаа­лалтай ажиллаж байгаа бө­гөөд Эрдэнэс Таван Толгойн хувьцааны 10 хувийг иргэдэд олгохтой холбогдуулан үнэт цаасны хадгаламжид данс­тай эсэхээ мэдэхээр иргэд маань их дараалал үүсгэж байгаа. Долоо хоногт мянгаас дээш иргэд харилцагчдад зөвлөгөө өгөн үйлчилгээ үзүүлж байна. Энэ сарын 7-ноос эхлэн компанийн ца­хим хаягаараа үнэт цаасны төв­лөрсөн хадгаламжид данс­тай эсэхээ мэдэх талаар мэдээ­лэл өгч эхэлнэ.

-Ямар хаягаар хандаж яаж мэдээлэл авах вэ?

-Htpp://registra­tion.schcd.mn гэсэн хаягаар орж тухайн иргэн өөрийн регистрийн дугаарыг оруула­хад л төвлөрсөн хадгалам­жид данстай эсэх нь гарч ирэх юм. Хэрэв тухайн иргэн данс­тай бол харьяа брокер ди­лерийн компани дээрээ очин үйл­чилгээ авна уу гэсэн мэ­дээ­лэл гарах ба Дансгүй бол данс нээлгэхийг зөвлө­сөн зааварчилгаа гарна. Тий­мээс заавал манай ком­пани дээр ирэх шаардлагагүй гэв.

Тус компаниас иргэдэд зориулж мэдээлэл гаргасан байсныг хүргэж байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

0 comments:

Post a Comment

www.automarket.mn