Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Иргэн таны төлөө мэдээлэл сурталчилгааны өдөрлөг зохион явуулах тухай

Баянгол дүүргийн олон нийтийн байцаагч нар санаачлан жил бүрийн 5-р сард мэдээлэл сурталчилгааны өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай билээ.Энэ удаагийн өдөрлөг нь “Дэлхийн гэр бүлийн өдөр”ийн 9 жил,”Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний 6 жил,”Хүүхэд бүрийн төлөө хамтдаа “ залуучуудын онлайн клубын 1 жилийн ой, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”,”Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” үндэсний хөтөлбөрийн ажлын хүрээнд 2011-05-14 ний өдөр Өргөө кино театрын гадна талбайд зохион байгуулагдах юм.
Энэхүү өдөрлагийн үеэр төрийн болон төрийн бус байгууллага,аж ахуйн нэгжүүд иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах,хууль зүйн зөвлөгөө өгөх,иргэдийг ажлын байранд зуучлах,иргэдийн санал хүсэлтийг  хүлээн авахын зэрэгцээ урлаг соёлын арга хэмжээ , хөгжөөнт тэмцээнүүд гэх мэт олон төрлийн арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөөд байна.
Энэ удаагийн өдөрлөгийг БГД-н 14-р хороо,Хүүхэд бүрийн төлөө хамтдаа клуб, Мастер клубынхэн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.
Иймд бидний зохион байгуулж буй ажлыг дэмжин хамтарч оролцохыг урьж байна.
  
БГД-н 14-р хорооны хөдөлмөр халамжын мэргэжилтэн Ж.Байгалмаа
Хөгжлийн нийгмийн ажилтан  Б.Саруултуяа
Олон нийтийн байцаагч Ц.Шийрэв
Хүүхэд бүрийн төлөө хамтдаа клуб, Мастер клуб
Лавлах утас:98706388 bgd_14khoroo@yahoo.com
www.bgd-14.blogspot.com  http://biznetwork.mn/event/show/1226

0 comments:

Post a Comment

www.automarket.mn