Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Харааны бэрхшээлтэй дүү нартаа тусалцгаая

Сайн байна уу.Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хүргээд нэгэн асуудлыг таны анхааралд хүргэх гэсэн юм.Манай хүүхэд бүрийн төлөө хамтдаа залуусын сайн дурын клуб хүүхэд багачуудад чиглэсэн олон төрлийн ажлыг зохион байгуулсаар ирсэн билээ.Бид ээлжит ажлаараа харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 р сургуулийн хүүхдүүдэд компьютерийн дэлгэц дээрх текстэн мэдээллийг уншиж өгдөг программыг суулгасан компьютерийн мини кабинетийг байгуулж өгөхөөр зориг шулуудан ажиллаж байгаа билээ. Программ маань бэлэн ч танхим байгуулах хэмжээний компьютер,, интернет, сандал, ширээ гээд бас бус зүйлс шаардлагатай байгааг дуулгаж, санаачилгыг маань дэмжиж хамтарч ажиллахыг хүсч байна.
Бяцхан жаалуудад бурхнаас оноосон дутууг нь нөхөх сэтгэл зүрх, халуун дулаан сэтгэлийг та бид тэдэнд мэдрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Орчин тойрноо хараарай, сэтгэл зүрх, хүсэл мөрөөдөл рүүгээ өнгийгөөд үзээрэй. Тэдэнд болон хараагүй хүүхдүүдэд маань хэрэгтэй олон зүйлс байгаагаас та бидний хийх үйлс тэдгээр хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд жигүүр ургуулан, итгэл найдвар, хүсэл мөрөөдөлд нь бага ч гэсэн тусална гэдэгт итгэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 98780990 дугаарын утаснаас авна уу

1 comments:

Anonymous said...

Sain uu, zaluus aa,
haraanii berhsheeltei huuhduuded tuslah saihan ajil sanaachlan heregjuulj buid chin setgeliin talarhal irlehiilye.
bi dell markiin 1 shirheg huuhcin bolovch buren ajillagatai, bas gaigui huchin chadlatai computer uguh bodoltoi baigaa ba ta buhen holboo barih hayg, alban haygaa ugch tusalna uu. deerh utasnii dugaar buruu baigaa tul zalruulga hiine uu.
HUndetgesen
Gerelchimeg

Post a Comment

www.automarket.mn