Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Баянгол дүүрэг тохижилтын нээлтээ хийлээ


Нийслэлийн Баянгол дүүрэг энэ оны тохижилтын ажлын нээлтээ хийлээ. өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Өргөө кино театрын өмнө талбай дээр иргэд, оюутан залуус, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл цуглан энэ 2011 онд дүүрэгт хийгдэх тохижилт бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Мөн энэ өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатай Баянгол дүүргийн хэмжээнд хаврын их цэвэрлэгээ явагдах юм. Дүүргийн Тамгын газраас иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудыг их цэвэрлэгээнд идэвхитэй оролцож цэвэр эрүүл орчинд амьдрахыг уриалж байна.
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2011 оныг “Амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарлаж байгаа нь Монгол улсын Засгийн газар болон Нийслэлээс тавьсан зорилттой уялдуулан улмаар иргэн хүний амьдрал, өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагаа явуулна гэдгээ гол зорилтоо болгож байгаа хэрэг юм. Тус дүүрэг 185 мянган хүн ам, 47 мянган айл өрхтэй.
Энэ өнөр айлд энэ жил нийт 55,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Улс, нийслэл, дүүргийн энэ их хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөрсөн дээр зөв буулгаж, ажлын чанартай гүйцэтгэлд хяналт тавьж, эзэнжүүлэх нь чухал болохыг дүүргийн Засаг дарга Л.Амгалан онцолж байсан. 2011 онд дүүрэгт шинээр зохион байгуулагдсан 21,22,23-р хороодын цогцолбор байрны ажил эхэлнэ. Чингүнжав, Магсаржавын гудамжны тохижилтын ажлууд. Усан бассейн бүхий спорт цогцолбор, мөн 3-р эмнэлгийн өргөтгөл, 100 ортой эрүүл мэндийн нэгдлийн барилга зэрэг томоосон төслүүд хэрэгжих юм.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn