Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

“ИРГЭН БҮР 1 М.КВ ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ” аян

Сүүлийн жилүүдэд төвлөрсөн газруудын ногоон орчны тохижилтийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар ярьж хэлж шүүмжилж байгаа ч иргэд бид өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийхгүй байсаар тоос, шороо, хог, тортогондоо дарагдсан бүүдгэр саарал гудамж талбай Монгол улсын хаа сайгүй харагдах энгийн дүр төрх боллоо. Бид хөгжил дэвшил ярихаасаа илүүтэйгээр байгаль орчиндоо хэрхэн зүй зохистой амьдарч өөрсдийн оршин суугаа орчноо хэрхэн ногоон болгох талаар санаа тавих ёстойгоо хэдийн мартжээ. Эрс тэсийн орны иргэд бид богихон ч хамаагүй дэлгэрхэн болдог зуны улиралдаа ядаж ногоон зүлгэн дээр хөрвөөж, алаг цэцэгсээр нүдээ баясгаж, найган ганхах модны сүүдэртээ амран суух боломж бий. Энэ бол ямар ч хөгжил дэвшлээс илүү хүний сэтгэлийн баяр баясал, тайвшрал юм. Үүнийг зөвхөн бид өөрсдөө л бий болгох ёстой.
Монгол улсад амьдарч, үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бид эргэн тойрноо, өдөр бүр алхан өнгөрдөг гудамж талбайнхаа өнөөгийн дүр төрхийг дахин эргэн нэг хараарай. Тоос, шороо, тортог, хог энэ бол өнөөгийн бидний амьдран суугаа орчны бидний өөрсдөө бий болгосон нөхцөл байдлын үнэн дүр төрх. Гэвч үүнийг бид богино хугацаанд багахаан зардлаар өөрчилж ногоон орчныг бүрдүүлж чадах боломж байна. Үүнд ганц байгууллага , иргэд та бүхний чин сэтгэл, санаачилга, идэвх оролцоо л хэрэгтэй.
Үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлье уриан дор хэрэгжиж буй ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД БОЛОН ДЭМЖИГЧ НАРААС БАЙГАЛЬ ОРЧИНОО ХАМГААЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮССЭН ХҮН БҮРИЙГ 5.1-9.1-НЫГ ХҮРТЭЛ ДЭЛГЭР ЗУНЫ ХУГАЦААНД “ИРГЭН БҮР 1 М.КВ ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛАН ДУУДАЖ БАЙНА.
Монгол улсын хөдөлмөрийн насны иргэн бүр өөрийн амьдран суугаа газрын эргэн тойрондоо 1 м.кв талбайд, 1 м.кв –ын талбайн тарилтын зардал 8500₮ зарцуулан ОЛОН НАСТ НОГООН ЗҮЛЭГ тарьж, байнга усалж тордож ургуулж чадвал МОНГОЛ ОРНЫ 2 САЯ ХАВТГАЙ ДӨРВӨЛЖИН МЕТР КВАДРАТ ТАЛБАЙ БОГИНОХООН ХУГАЦААНД ногоон дэвсэг болж бид байгаль орчин, тэр дундаа өнөөгийн бидэнд нүүрлээд байгаа цөлжилтийн эсрэг үнэлж баршгүй их хувь нэмэр оруулна. Эх орныхоо ногоон хөгжлийн төлөө зарцуулах 8500₮ цаашид өөрсдийн маань үр хүүхдийн маань эрүүл мэндэд ирээдүйд үүнээс илүүтэйгээр хөрөнгө оруулалт хийх юм.
Албан байгууллага, хувь хүн, иргэд, БИД БҮГД өөрсдийнхөө үр хойчынхоо ногоон ирээдүйд хувь нэмрээ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН оруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ногоон орчныг бүрдүүлэх ёстой. Энэ бол та бидний эх орны иргэн болсны журамт үүрэг билээ.
ХЭРЭВ ТА ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТИЙН АЯНД НЭГДЭН ӨӨРСДИЙН ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭ ҮЛГЭРЛЭН ХАРУУЛАХЫГ ХҮСВЭЛ БИДЭНД 55 25 35 33 УТСААР ХАНДААРАЙ.
БИД ТА БҮХНИЙ ХИЙСЭН БҮТЭЭСЭН НОГООН ҮЙЛСИЙН ҮР ДҮНГ ХӨТӨЛБӨРИЙН НЭВТРҮҮЛГЭЭР ДАМЖУУЛАН БҮХ НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ БОЛНО.


Мэдээллийн эх сурвалж: www.organicmongol.mn
3a6dea4c86e9a585529a9f7f748a624a

0 comments:

Post a Comment

www.automarket.mn