Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

2011 онд дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд

Өнгөрсөн онд Баянгол дүүрэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 22,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Зам завсарын томоохон ажлууд орж ирсэн нь ийнхүү тус дүүрэгт урьд өмнө байгаагүй том тоотой хөрөнгө оруулалтын ажил хийгдэхэд нөлөөлөх үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Өнгөрсөн оны нийт бүтээн байгуулалтын ажлуудын 45 хувь дэд бүтцийн салбарт, боловсролын салбарт  17.8 хувь, эрүүл мэнд нийгмийн салбарт 6.8 хувь, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд 30.4 хувиар тус тус зарцуулагдсан байна.
Нийслэлийн Засаг даргаас 2010 онд дүүргийн Засаг даргад 2,690,0 сая төгрөгний эрх шилжиж ирсэн нь орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлж, гүйцэтгэж буй ажлуудад иргэд олон түмний  хяналтыг сайжруулсан чухал ажил болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын дүнд дүүрийн 5-н хороо цогцолбор байртай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдсэн.
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2011 оныг “Амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарлаж байгаа нь Монгол улсын Засгийн газар болон Нийслэлээс тавьсан зорилттой уялдуулан улмаар иргэн хүний амьдрал, өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагаа явуулна гэдгээ гол зорилтоо болгож байгаа хэрэг юм. Тус дүүрэг 185 мянган хүн ам, 47 мянган айл өрхтэй. Энэ  өнөр айлд энэ жил нийт 55,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Улс, нийслэл, дүүргийн энэ их хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөрсөн дээр зөв буулгаж, ажлын чанартай гүйцэтгэлд хяналт тавьж, эзэнжүүлэх нь чухал болохыг дүүргийн Засаг дарга Л.Амгалан онцолж байсан. Мөн тэрбээр орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг сануулж энэ бүх ажлын эцсийн үр дүнд айл өрх бүрийн амьдрал, амьдрах орчин нь сайжирч, тохижилт сайтай, хөгжиж буй дүүрэг болох учиртайг хэлж байсан юм.  Баянгол дүүрэг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр “Амьдрах орчноо сайжруулах жил”-ийн нээлтээ хийж, хөрөнгө оруулалтын ажлын задаргааг олон нийтэд танилцуулан Дүүргийн Засаг даргын дэргэдэх харьяа хэлтэс болон  20 хороодын ИНХ-ын дарга, засаг дарга нарын саналыг авч хэлэлцүүлэг хийлээ.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn