Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Баянгол дүүргийн иргэдэд гэр олголоо


Өнөөдөр буюу зургадугаар сарын 10-ны баасан гарагт Баянгол дүүргийн 80 орчим иргэнд гэр олголоо. Амьдралын бололцоогүй иргэд удаа дараа дүүргийн Засаг даргад гэр олгох өргөдөл гаргаж хүсэлт тавьж байсан нь ийнхүү шийдэгдлээ. Энэ асуудлыг шийдэхэд УИХ-д Баянгол дүүргээс сонгогдсон гишүүн Ц.Мөнх-Оргил голлох үүрэг гүйцэтгэж улсын төсөвт төсөв хөрөнгийг нь суулгаж өгсөн юм байна.

Иргэд Ц.Мөнх-Оргил болон Засаг дарга Л.Амгалан нарт талархалж илэрхийлж байсан. Нийтдээ энэ он 169 иргэнд гэр олгох юм. Дараагийн ээлжийн иргэд тун удахгүй өргөө цагаан гэрээ хүлээн авах юм байна.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn