Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Өөрчлөлтийг өөрөөсөө-350

Дэлхийн уур амьсгалийн өөрчлөлтийн үндсэн асуудал болсон агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгарлыг “350” ppm түвшинд барихыг уриалсан арга хэмжээнд дэлхийн олон арван улс орнууд нэгдэн орсоор байна. Улам бүр дулаарсаар байгаа уур амьсгал, түүний ард түмнүүдэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулхын төлөө маш олон орны иргэд нэг өдөр нэгэн зэрэг дуу хоолойгоо гаргадаг нь энэхүү арга хэмжээний гол утга учир юм. Уг арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.350.org хаягаар орж үзэж болох бөгөөд энэ жилийн хувьд 9 сарын 24-ний өдөр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх уриалгыг дэлхийн өнцөг булан бүрээс нэгэн зэрэг гаргах юм.
http://www.facebook.com/groups/215025218550899/

Эх орны ирээдүй хойчийн төлөө

Саяхны нэгэн өдөр Увдист цэцэгсийн ертөнц бүлгийн гишүүд Улсын хүүхэд асрах төвд очиж багачуудтай уулзан унших ном болон өөрсдийн тарьсан цэцгүүдээ барьсан билээ.





Хамгийн гол нь өргөсөн хандивын үнэ мөнгө их багадаа бус улс орны маань бүтээн байгуулалтанд их үүрэг гүйцэтгэх ёстой бяцхан иргэд маань зөв төлөвшиж, бусдыг хайрлан хүндэтгэдэг, байгаль дэлхийгээ шүтдэг, хамгаалдаг болоосой гэсэн сэдхэлийн өглөг байлаа.
Энэ үйл ажиллагаанд маань зохиолч Х. Болор-Эрдэнэ хүүхдэд зориулан бичсэн Хишигт хэмээх номоо хандивласныг дурдах нь зүйтэй.
Мон­голын зохиолчдын эвлэлийн шагналт, утга зохиолын шилдэг бүтээ­лийн “Алтан-Өд”-ийн эзэн, “Би чамд хайртай-2”, “Ми-15” дэлгэцийн бүтээлийн зохиолч Х.Болор-Эр­дэнэ “Хишигт” нэртэй шинэ туужаа хэвлүүлжээ. Тэрбээр “Газар дэлхий, байгаль, ан амьт­наа хайрладаг хүн бүхэнд зориулав” хэмээн эхлүүлсэн уг дурсамжит тууждаа найман настай балчир охин, түүний бага насны үнэнч анд болох Хишигт хэмээх но­хойны тухай маш энгийн хэлээр би­чжээ. Зөвхөн хүүхэд гэлтгүй том­чууд ч уншиж бо­лохоор бичигдсэн туужийн сэтгэл та­тах увидас нь эн­гийн хэллэг бөгөөд зохиолд хүүхдийн гэнэн ертөнц, бус­дыг хайрлах сэт­гэл, амьдрал хий­гээд хүмүүстэй та­нилцсан түүхийг тод томруунаар дүрслэн үзүүлжээ. Зохиолч Х.Болор-Эрдэнийн “Диваа­жингийн хоригдол” цахим хуудаст анх хэвлэгдсэн энэхүү туужийг зохиогч бодит амьдралаас сэдэвлэн бичжээ.

 

  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    उ. Намуран 5 цагийн өмнө бичсэн.
    Дараачийн удаа бид Бадамлянхуа төвд очихоор төлөвлөөд байна. Ирэх сардаа багтаах бодолтой. Энэ төвийн талаар товч ойлголт өгье.
    Бадамлянхуа төвийн зорилго:
    * Төвийн бүх хүүхдийг хамгийн наад захын хэрэгцээ болох хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, хувцас, орон байраар хангах
    * Хүүхдийн хөгжилд хандсан үйл ажиллагаа явуулснаар тэднийг ядуурлаас гарахад нь туслах. Хүүхэд бүрт чанартай боловрол олгох, зөвлөгөө өгөх, өөртөө итгэлтэй болох болон амьдрах ур чадварт суралцахад нь туслах
    * Хүүхэд Бадамлянхуа төвөөс гараад ч төвтэйгөө байнга холбоотой байж ажил эрхлэх, боловрол эзэмшихэд нь туслах

    Зураг дээр Диди Ананда Калика балчир хүүхдийг арчилж байна.

    “Цагдаагийн хараа хяналтгүй хүүхдийн хаяг тогтоох төвд очиход яг л эзэнгүй нохдыг тэжээх газарт очсон мэт сэтгэгдэл төрдөг. Хүүхэд болгон л намайг аваад яваач, намайг сонгооч гээд байдаг. Даанч бүгдийг нь авах боломжгүй юм даа”.
    Бадамлянхуа хүүхдийн төвийг үүсгэн байгуулагч, захирал Диди Ананда Калика

    Йогийн багш Диди Ананда Калика анх 1993 онд Улаанбаатарт ирээд нийслэл хотын гудамжаар хараа хяналтгүй хэсэх хүүхдүүдийг хараад Бадамлянхуа төвийг байгуулахаар шийджээ. Анхандаа хүүхдүүдийг хоол, орон байраар хангадаг байснаа тэдний амьдралд бодитоор нөлөөхийн тулд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал болохыг ойлгожээ. Ийнхүү 1995 онд хотын захын амжиргааны түвшин доогуур гэр хорооллын нэг болох Яармагт хуучин байшин худалдан авсан гэдэг. Асран хамгаалагчгүй хүүхдүүдийг бөөнөөр нь дотуур байрны маягаар өсгөж хүүхэд нэг бүрт тавих анхаарал сул байдаг хуучин үеийн туршлагаас зайлсхийсэн шинэ маягийн халамжийн анхны төвүүдийн нэг нь Бадамлянхуа төв болжээ.

    Тус төвийн хүүхдүүдийг гэр бүлийн хэв маягийг бүрдүүлж чадсан цөөн хүүхэдтэй бүлэгт хуваадаг. 2004 онд тус төв нь хуучин агуулахын байрыг шинэчлэн засварлаж цэцэрлэг, бага сургуулийн байр болгосон. Ингэснээр тус төвийн хүүхэд бүрт 5-р анги хүртэлх боловсролыг олгоход чухал алхам болсон юм. Учир нь төвийн хүүхдүүдийн ихэнхи нь төрсний гэрчилгээ ба бусад холбогдох бичиг баримтгүй байдаг болон өмнө нь сургуульд хамрагдаж байгаагүй зэргээс шалтгаалаад ерөнхий боловсролын сургуульд элсэх боломжгүй байдаг. Бадамлянхуа төвийн одоогийн байрлаж буй Яармаг нь бусад захын хорооллын нэгэн адил төвийн халаалт, усан хангамжийн системд холбогдоогүй, хог хаа сайгүй хаягдсан, гэмт хэрэг элбэг гардаг газар бөгөөд оршин суугчдын эрүүл мэнд тийм ч сайнгүй байдаг.

    Олон жилийн туршид Бадамлянхуа төвийн хамт олон хуучин обьектуудыг сэргээн засварлаж хүүхдэд тохирсон өнгөлөг гэр, сургууль болгосоор ирсэн. Гэвч Яармаг орчим нь хүүхдийн эрүүл мэндэд тун сөрөг нөлөөтэй газар юм. Байшингийн галлагаанд хэрэглэх нүүрс болон хуучин бойлуурын үнэ өссөөр байна. Түүнчлэн тус гэр хорооллын бvх айлууд нүүрс түлдгээс гадна 2,3,4-р цахилгаан станцын ойролцоо байдаг тул өвлийн улиралд тус төвийн орчмоор нүүрсний хорт утаан хөшиг татдаг.
    Иймээс Бадамлянхуа төвийг шинэ байртай болгох төсөл явагдаж байгаа бөгөөд уг төслийн хэтийн зорилго нь:
    Өнчин, гэр оронгүй хүүхдүүд амьдарч, ажиллаж, сурч боловсрон нийгэмд биеэ даасан иргэн болон төлөвшиж, хүмүүждэг өсч дэвжсэн төвийг бий болгох явдал юм. Энэхүү төвийн үйл ажиллагаа болон барилгын загвар шийдэл нь байгаль орчинд ээлтэй, хамгийн шилдэг арга технологийн нэвтрүүлсэн байна. Мөн хүүхдүүд хоорондоо болоод өв соёл, байгаль орчинтойгоо ойрын холбоотой байх нөхцлийг бүрдүүлнэ гэжээ.

  • Thumb_up+2 Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    उ. Намуран 5 цагийн өмнө бичсэн.
    Энэ төвийн хүүхдүүдэд зориулан бидний цуглуулж буй хандив:
    1. Болор-Эрдэнийн ном 5 ширхэг \Намуран худалдан авсан\
    2. Төгсбаясгалантын хандив 5000 иен

    3. Д. Мөнгөнцэцэг:
    50 евро хүнээр явууллаа. Тийм их биш ч далайд дусал нэмэр. Хол байгаа болохоор та нарын зохиож байгаа сайхан ажилд оролцож чадахгүй юм аа.
    Мөнгөө валютын зах дээр солиулбал арай ахиу болж мэднэ шүү. Түүнийгээ дараачийн сайн үйлсийн ажиллагаандаа хэрэглээрэй. Манай бүлгийнхэнд бүгдэд нь мэнд хүргээрэй. Хүндэтгэсэн Мөнгөнцэцэг
    гэсэн зурвас ирлээ. 50 еврог очиж авлаа. Мөнгө нь бүхэл байсан тул монгол төгрөгөөр 86 000 төгрөгийг хүлээн авсан болно. Баярлалаа, Мөнгөнцэцэг ээ.
    4. Бамбукийн явуулсан 100 000 төгрөг
    5. Нямсүрэн 50 000 төгрөг
    6. Ганаа 5000 төгрөг
    7. Цэцгээ 5000 төгрөг
    8. Энхжаргал 5000 төгрөг
    9. Чөдөрөө 5000 төгрөг
    10. Нэко 5000 төгрөг
    11. Цацрал 5000 төгрөг
    12. Намара 5000 төгрөг
    15. Сүхжий 5000 төгрөг
    16. Т.Байгал 20 000 төгрөг болоод байна.
    Увдист цэцэгс бүжих ертөнц бүлгийн гишүүн таныг нэгдэнэ хэмээн итгэж байгаа тул санал бодлоо харамгүй хуваалцана уу.
  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    उ. Намуран 4 цагийн өмнө бичсэн.
    Өнөөдөр ийм өнгө бүрийн улстай нийлж байгаад энх тайвны төлөө тэмцчихээд ирлээ.

    Хамгийн гол нь тэнд Дидитэй уулзаад Лотус төвийн тухай жаал зугаа мэдээлэл авлаа. 90 хүүхэдтэй юм байна. Бага насны цөөн хүүхэд, тэгээд дунд сургуулийн хүүхдүүд байна. Лотус сургуульд нь 5 дугаар анги хүртэл сургалт явуулдаг. Тэр насны хүүхдүүд ихэнх нь байдаг бололтой. Энэ арга хэмжээн дээр тэдэнтэй уулзаад йогийн төв дээр очиж жаахан ярилцлаа.

    Энэ охиныг би жилийн өмнөөс мэдэх юм. Жаахан охин сүрхий бүжиглэж байгааг нь анх харж билээ. Энхзул охиныг урлагийн авьяастай болохоор энэ чиглэлээр нь явуулахыг хүсдэг тухайгаа Диди ярьж байсан юм. Охин одоо хүүхдийн ордны бүжгийн дугуйланд суралцахын зэрэгцээ Грандплаза гэв үү дээ тэнд балетаар хичээллэдэг тухайгаа ярилаа. Түүнчлэн ятга тоглодог, дуу дуулдаг гэж сонирхууллаа. Хөөрхөн цовоо охин.

    Бид хэд энхтайвны төлөө хамтран тэмцэв.

    Үе тэнгийнхэн энх тайвны төлөө хамтран тэмцэж байгаагаа сайн ухаарахгүй л байна, одоохондоо.

    Улаан цамцтай бүсгүйг Далай гэнэ. Төвийн хамгийн бяцхан нь болохоор Дидигээс зүүгдээд салахгүй. Эрх шинжийн нөхөр дөө.

    Байнга л тэврүүлэх гээд сарвайнаа.

    Далай охин хэдхэн сартайдаа Бадамлянхуа төвд ирсэн бололтой байсан.
    Дидид манайхан мөнгө төгрөг цуглуулсан болон хүүхдүүдийн сургалт хүмүүжилд хэрэгцээтэй зүйл авч өгөх гэж байгаа бас тасалгааны цэцгүүд хандивлах бодолтой байгаагаа дуулгалаа. Ихэд баярлаж байна билээ. Төвийн хүүхдүүдийн хоол хүнс, хувцас хунар, ном дэвтэр, байр сууц, сургуулийн байр, багш, сурах бичиг гээд бүхий л зүйлийг энэ эмэгтэй ганцаараа зохицуулдаг гээд бод доо. Улаанбаатарт төдийгүй Эрдэнэтэд бас нэг салбар нээсэн юм билээ. Тийшээ бас байнга явдгийг мэдэх юм байна.
    Хүүхдүүдэд сэтгэхүй хөгжүүлэх, плэйграунд маягийн номууд байвал зүгээр гэж байна. Гадуур дэлгүүрүүдээр тийм номууд монгол хэл дээр бий гэж хэлнэ лээ. Нэгэн охиноос чи ямар ном унших дуртай вэ гэж асуухад Барби гэж байсан. Тэр чинь ном юм уу гэж асуухад хүрлээ би
    Тэндхийн хүмүүжүүлэгч багш охиноос асуухад Далай мэтийн бага насны хүүхдүүд 10 аад байгаа юм шиг байна лээ. Тэр охин бас Бадамлянхуа төвд хүмүүжиж байгаад насанд хүрээд тэндээ ажиллаж байгаа юм байна.
  • Delete Thumb_up_voted+3 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    Ц. Шийрэв pingwin 4 цагийн өмнө бичсэн.
    IIm saihan ajil zohion baiguulj baigaa bulgiin udirdagchdaa bayrlalaa.Udahgui huuhdiin chiglel groupuudad ymar neg uil ajillagaa bolohod biy biyniigee demjin hamtarch arai dalaitstai ajluudiig hiih talaar sanal tavihaar zehej baina. Bugdiig n tsugluulj baigaad neg zuvluguun hiih bodoltoi baigaa. Unuudur bolohoor neg group chiher jims avaachij uguud garahad margaash n bas neg uur buleg yg adilhan um avaad ochih jisheetei.
  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    उ. Намуран 4 цагийн өмнө бичсэн.
    Баярлалаа, Шийрэв ээ. Бид аль болох чихэр жимснээс зайлсхийж байгаа. Уриа лозундаа гол нь биш, хүүхдийн урам зоригийг дэмжих, тэдний халамжилж буй хүмүүст тус нэмэр болох зорилготой.
  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    स. Төгсбаясгалант 4 цагийн өмнө бичсэн.
    Би Улаан цамцат Далай охины фэн болло
    Эндээс оригами бас бус сэтгэхүйн хүүхдүүд зориулсан номнууд авч явдагын билүү би маргааш дэлгүүрээр шогшихоос Бага насны энэ жаахан 10 хүүхдүүд юу байвал зүгээр болоо ?? Би ноднин ирэхдээ баахан оригами-н номнууд аваачиж өгсөн бас зориултынх нь цааснуудтай хамт аваачиж өгсөн хүүхдүүд төрөл бүрийн амитан бас янз бүрийн дүрс хийгээд их сонирхолтой зугаатай байсан Оригами бас тийм амар биш сэтгэхүй шаардсан зүйл болохоор зүгээр гэж бодогдсон энэ жил би хэдэн ном аваачвал ямар бэ

    http://thumbnail.image.rakuten.co.jp/@0_mall/handcraft/cabinet/hon/hon-lbs1521.jpg?_ex=250x250&s=2&r=1


  • Thumb_up+4 Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    उ. Намуран 4 цагийн өмнө бичсэн.
    Баярлалаа, Баясаа. Тэр холоос онгоцоор ном авчирна гэдэг яггүй шүү. Тиймээс олон ном авах хэрэггүй ээ. Тэгээд ч чи оюутан хүн. Өөрийнхөө боломжоор цөөхөөн ном юм уу эсвэл хүүхдийн сэтгэлгээ хөгжүүлдэг эвлүүлдэг юм байвал зүгээр юм болов уу.
  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    उ. Намуран 4 цагийн өмнө бичсэн.
    Бүлгийн гишүүн Г. Энхтөгс, П. Ганболд нар Бадамлянхуа төвийн хүүхдүүдэд мөнгөн хандивыг дараах дансанд шилжүүлье гэлээ:
    Хаан банк
    Төмөрхуягийн Байгалмаа
    Дансны дугаар 500649930-3
  • Thumb_up+4 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    Баярлалаа, Ари. 1/1 उ. Намуран
    Z. Arimgl3 4 цагийн өмнө бичсэн.
    за би нь 3 ширхэг шатар хандивлья аа. Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд хэрэгтэй байх гэж бодлоо.
  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    B. аагий 4 цагийн өмнө бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    10 сард 1/1 उ. Намуран
    B. аагий 4 цагийн өмнө бичсэн.
    манайхан хэзээ очиху аан
  • Thumb_up+4 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    Жаа, хүлээн авлаа. 1/1 उ. Намуран
    D. Tsetsegee 2 цагийн өмнө бичсэн.
    би цэцэг өгнөө
  • Thumb_up+2 Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    Ц. Халиун 10 минутын өмнө бичсэн.
    сайхан буян хийж байгаа юм байна. хеерхен хүүхдүүд байна.

www.automarket.mn