Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Шинэ. ном

berhsheel%20ba%20bolomj_poster1[1].pdf Download this file

Баянгол дүүргийн иргэдэд гэр олголоо


Өнөөдөр буюу зургадугаар сарын 10-ны баасан гарагт Баянгол дүүргийн 80 орчим иргэнд гэр олголоо. Амьдралын бололцоогүй иргэд удаа дараа дүүргийн Засаг даргад гэр олгох өргөдөл гаргаж хүсэлт тавьж байсан нь ийнхүү шийдэгдлээ. Энэ асуудлыг шийдэхэд УИХ-д Баянгол дүүргээс сонгогдсон гишүүн Ц.Мөнх-Оргил голлох үүрэг гүйцэтгэж улсын төсөвт төсөв хөрөнгийг нь суулгаж өгсөн юм байна.

Иргэд Ц.Мөнх-Оргил болон Засаг дарга Л.Амгалан нарт талархалж илэрхийлж байсан. Нийтдээ энэ он 169 иргэнд гэр олгох юм. Дараагийн ээлжийн иргэд тун удахгүй өргөө цагаан гэрээ хүлээн авах юм байна.

Блогч таны зориулсан 3 минутаар ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БҮТЭЭН БОСГОНО

Блогч таны зориулсан 3 минутаар ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БҮТЭЭН БОСГОНО

 The New Media Marketing Agency хамт олон бизнес шийдэл боловсруулахаас гадна шинэ тутам хөгжиж буй мэдээлэл харилцааны хэрэгцээ шаардлагыг хангахуйц өөрсдийн бүтээлүүдээ танилцуулахаар бэлтгэж байна. Бидний хамгийн түрүүнд олон нийтэд хүргэж байгаа бүтээл бол ЗАРЛИГ- ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН билээ. 

Яагаад ЗАРЛИГ хөдөлгөөнийг ЭХлүүлсэн бэ?
1. Монголд өдөр бүр л ямар нэг хүүхэд монголдоо эмчлэх боломжгүй өвчин тусаад хандив тусламж гуйсан өрөвдөлтэй дүр зураг харагддаг.
2. Судалгаагаар манай улсаас жилд 130-200 тэрбум төгрөг гадаадад эмчлүүлэх зорилгоор гадагшаа урсдаг гэсэн тооцоо байдаг. Голдуу Бээжин, Хөх хот, Америк, Солонгос, арай боломжтой нь Япон руу явж эмчлүүлдэг.
3. Би нэг хүүхдэд хандив өргөнө, 2 удаа өргөнө. Гэхдээ өдөр бүр хандив өргөж чадахгүй. Тэгээд ч бидний өргөсөн хандив асуудлыг шийдэж чадахгүй, 10 жилийн дараа ч эмчилэгдэхгзй боломжгүй хүүхдүүд хандив гуйсаар байх болно. Хогийн ургамалын ишийг мянгантаа таславч дахин ургахын адил асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийн тулд бид яах ёстой вэ. Би тэр хүүхдүүдийг эмчлэх эмнэлэгийг барих ёстой. 

ЗАРЛИГт хэрхэн НЭГДЭХ вэ?
3 минут л хангалттай, Зарлиг хөдөлгөөний баннерийг өөрийн блогтоо нэг удаа л хуулж тавьна. Эхлээд http://launchpad.newmediamarketingagency.com/-д  бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа доорх зааврыг (видео 2) ашиглана.

Яагаад ЗАРЛИГ гэж НЭРлэсэн бэ?
Монголчууд бид нэгдэж нягтарч, ойлголцсон үедээ илүү хүчирхэг байдаг. Манжийн үед "Гурван монгол нийлвэл цэрэг болно" гэсэн хэлц үг үүсэж монголчуудыг аль болох хагалан бутаргах бодлого барьж олон аймаг хошуудад хувааж, албан тушаал, отго жинс, тогосны өдний ялгаагаар хооронд алалцуулж байв. Тэгвэл өнөөдөр бид цахим орон зайд өөрсдийн эв нэгдлийг илэрхийлж монгол хүнийхээ санаачилгыг дэмжиж чадсанаар нэг ч болтугай асуудлыг шийдвэрлэж чадах юм. Энэ бол бидэнд ирж буй эв нэгдлийн ЗАРЛИГ юм.

ЗАРЛИГийн нэгдэл ямар ҮР дүнд хүрэх вэ?
Хөдөлгөөнд нэгдсэн блогч таны блог дахь баннер захиалагчийн хүсэлтээр тодорхой хугацаанд шинэчлэгдэнэ. Шинэчлэгдэх бүрт Зарлиг хөдөлгөөний санд мөнгөн хуримтлал бий болох юм. Бидний төлөвлөгөөгөөр 2015 он гэхэд монголд эмчлэгддэггүй өвчнийг эмчлэх боломжтой хүүхдийн эмнэлэг байгуулах хэмжээний хуримтлал бий болох юм. Тухайн хуримтлалаар Хүүхдийн эмнэлэг байгуулж, хүндэтгэлийн хананд хөдөлгөөнд нэгдсэн блогч бүрийн нэр бичигдэх юм. Ингээд монгол хүүхдүүдийн тодорхой хэсэг нь эх орондоо эмчлэгдэх юм. Магадгүй таны хүүхэд ч байж магадгүй шүү дээ.

www.automarket.mn