Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Таг дүлий хүүхдүүд сонсголтой болох боломжтой

Төрөлхийн болон олдмол шалтгаант дүлийрэлтийн үед сонсгол оруулах асуудал олон зууны туршид эрдэмтдийн анхаарлын төвд оршиж, эрдэм шинжилгээ , судалгааны асуудлын цөм нь байж ирсэн билээ. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр  олон аргууд анагаах ухааны  салбарт нэвтэрсэн бөгөөд үүний нэг нь дунгийн суулгац буюу имплант юм.

Дунгийн суулгац буюуу Кохлеар имплант  нь 1970 оноос чих судлалын салбарт нэвтэрч эхэлсэн бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд нилээдгүй амжилт олсон боловч цаашид улам боүловсронгуй болгохоор гадны эрдэмтэн судлаачид ажилласаар байна.

Манай оронд жил бүр 50-60 таг дүлий  хүүхэд төрж одоо дунгийн суулгац хайж ,сонсгол оруулж , хэл яриа үүсгэж  хэвийн сургуульд суралцуулах шаардлагатай хүүхдийн тоо 2000 орчим,нийт сонсголын бэрхшээлтэй  иргэд 220000 байдаг ажээ.

Чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэг  2007 оноос олон улсын мэргэжлийн  байгууллагатай хамтран таг дүлий хүүхэд болон насанд хүрэгсдэд сонсгол оруулах , дунгийн суулгацыг суулгах бэлтгэл ажлыг дуусган  мэргэжилтнээ гадаадад сургаж , олон улсын стандартын шаардлага хангасан нарийн багаж  төхөөрөмжөөр  тоноглон Австралийн Кохлеар фирмийн  албан ёсны  дистрибютер болж   эмчилгээний бүх  эрхийг авсан байна.

2009 онд   таг дүлий 2 хүүхдэд  дунгийн  суулгац  хийх мэс заслыг амжилттай хийж, сонсгол хэл яриа оруулж , оюун ухааныг нь хөгжүүлэн ердийн сургуульд оруулан эрүүл хүн болох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Тус эмнэлэг нь энэхүү нарийн мэргэжлийн мэс заслыг хариуцсан 15 хүнтэй эмч ,инженер, сувилагчийн баг ажиллаж жилд 50-100 хүүхдэд мэс засал хийж нөхцөл боломжыг бүрдүүлж ажиллаж байна.  

Дунгийн суулгац нь 25000-30000 долларын үнэтэй учраас дээрх олон хүүхдүүд уг дунгийн худалдан авч чадахгүйд хүрч насан туршдаа хэлгүй дүлий болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээг өргөжүүлэх байдал үүсэх юм.

Таг дүлий хүүхдүүдийн энэхүү тулгамдсан асуудлыг бага ч болов шийдвэрлэх, шийдвэр гаргагч нарт эдгээр хүүхдийн асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, хандивлагч байгуулагуудын анхаарлыг хандуулах зорилгоор хэсэг залуус нэгдэн  Кохлеар Монголиа Төв төрийн бус байгууллагыг байгууллаав Хамтарч ажиллах байгууллага хувь хүн байгуулага , гишүүнээр элсэх хүмүүст нээлттэй . Биднйи энэхүү ажлыг дэмжин хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.Кохлеар Монголиа Төрийн бус байгууллага ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэг дээр байрлаж байна.

“Тамын тогоонд чанагдах” гэж тэд газар доорх амьдралыг сонгоогvй

Хvмvvний тєрлийг олно гэдэг зvvний vзvvр дээр шар будаа тогтохтой адил гэдэг. Эхийн хvйгээс тасарч орчлонд шороо хєдєлгєх гэж ирчихээд газар дор тамд ирсэн юм шиг амьдрахыг хэн ч хvсэхгvй.

Алга эргvvлж урвуулахын дайтай хvний амьдрал эргэж хєрвєдєг гэдэг. Сайхан амьдрах замаасаа хазайн "траншейн" хэмээх газар доор амьдрагсад нийслэлд 1200-гаас хол давжээ. Тэдэнд "хvн гєрєєс" гэж хvртэл нэр хайрласан байх юм.

"Сайн явахад садан мундахгvй, саар явахад дайсан мундахгvй" гэдэг шиг траншейны хvмvvсээс садан тєрлєєс нь эхлээд хvн бvр зай барьж, нийгмийн хог шаар хэмээн vзэн ядна. Уг нь тэд бидний адил эхээс мэндэлж, ангир шар уурагаар амлуулсан. Гэсэн хэдий ч тэд хvний єртєнцєєс тэс єєр орчинд хорвоогийн бор шар хоногийг хэцvvхэн туулж явна. Єглєєний жавар тасхийж траншейны нvхнээс уур савсан байх. Тарвага ичээнээсээ гардаг шиг хvмvvс газар доороос цухуйж их хотын нvрэлгээнд замхран бэдчинэ. Траншейнд хvvхэд тєрж, тэнд бидний ирээдvй єсч байна. Vнэндээ уудам нутагтай, цєєн хvн амтай тvvхэн ард тvмэн газар доор хvнээ амьдруулна гэдэг хамгийн арчаагvй явдал.

Хvнээ байсан хvн гэж энэ хорвоод vгvй биз ээ. Аливаа хvмvvний сэтгэлийг уудалж зєв замд нь залах юм бол энэ хvмvvс эргээд газар дээр сайхан амьдрахын тєлєє хичээх нь гарцаагvй юм. Гол нь тэдний хєлдсєн сэтгэл зvрхийг гэсгээж хат суулгах юм бол амьдралын эрч хvч эдгээр хvмvvст бий гэдэгтэй эргэлзэхгvй байна.

Миний нэг танил урд нь явж байсан нэг євгєнийг гэнэт унахад нь босгожээ. Гэтэл тэр євєє "Ах нь нэг уначихаараа босч чаддаггvй юм. Баярлалаа хvv минь" хэмээн хоолой зангируулан хэлсэн гэдэг. Тэр хvн ноорхой хувцастай бидний нэрлэдэгээр траншейны хvн байжээ. Дараа нь найз минь "Ийм хvмvvст бид хэзээ ч хайр энэрэл илгээдэггvй юм байна. Дэмнээд босгоход л хоолой нь зангирч байгаа юм чинь тэр хvнтэй ярилцаж сэтгэлийг нь уудалбал их юм гарах байх даа" хэмээн хуучилж байсан. Vнэхээр бид тэднийг байнга л нvд vзvvрлэхээс биш хvн гэдэг утгаар нь хэзээ ч ханддаггvй. Ар гэрийнхэн нь хvртэл зугатааж аль болох єєрєєсєє холдуулна. Хэрэв тэднийг эхнээс нь нийгэм нь ч тэр, ар гэрийнхэн нь ч зєвєєр ойлгож, зєв замд нь залсан бол Монгол Улс юу гэж газар доорх хvн сvрэгтэй болох билээ дээ.

Траншейныхан хэн хvнээс эртлэн ажилдаа гарцгаадаг байна. Ноорхой хувцастай. Ойртоод очихын аргагvй эхvvн vнэр vнэртэх тэд лааз, шилээ цуглуулах гэж хvмvvсээс урьтан босцгоодог аж. Улаа эргэтэл явж пункер ухасныхаа эцэс єдєрт хоёроос гурван мянган тєгрєг олдог байна. Иддэг хоол нь бэлэн гоймон, хуурай идэх юм. Бид Хvмvvнлэгийн ухааны их сургуулийн гадаад оюутны байрны хашаан доторхи траншейнийг зорив. Тэндээс 50 гаруй насны эрэгтэй гарч ирлээ.

Ердєє 2-3 хvн багтах эл траншейны нvхэнд 13-лаа хоноглодог аж. Санаанд буумгvй зайнд ийм олуулаа багтана гэдэг арга ядсан хэрэг гэлтэй. Дээр vед "Зил-130" машины кабинд 10 гаруй хvн багтсан хэмээн ярьдаг шиг тийм жижигхэн зайнд 13 хvн багталцан хоног тєєрvvлдэг байна. Уг траншейнд нэг залуу унтаж байв. Дотор нь картонон цаас, навсархай дэвсгэр дэвсжээ. "Ерєєл"-ийн шил, бэлэн гоймонгийн сав гээд хог энд, тэндгvй хєглєрнє. Доторх хоолойноос халуун ус дусалж байв. Дусалж буй халуун усаар тэд бэлэн гоймонгоо бэлтгэдэг гэнэ. Уг хоолой задарвал энд хоргодох 13 хvн шалзарч vхэхгvй гэхийн баталгаа алга. Vнэхээр сэтгэл эмтрэм орчинд энэ хvмvvс амьдарч байна. Энд амьдардаг 13 хvнээс нэг нь эмэгтэй аж. Биднийг очиход эмэгтэй байсангvй. Тэрээр 22 настай гэнэ. Эдгээр хvмvvсийн ихэнх нь 2-3 жил энэ траншейнд амьдарчээ.

Муу муухай бvхний эхлэл хэмээн бусдад адлагдах траншейны хvмvvс баян айлын нохойноос хэд дахин дор орчинд амьдарч байна. Тэдэнд хэвтэх хэвтэр, ємсєх дулаан хувцас, идэх хоол гэж алга. Амь сєрєн инженерийн шугам сvлжээний худгуудад євлийн хvйтнийг єнгєрєєдєг аж. Энэ худгууд олон хvнийг тvлж алтан амийг нь авч одсон. Тэдний араас хэн ч эмгэнэж гашуудахгvй нь харамсалтай. Муу юм vхэж дээ гэж хvлээж авахаас биш хєєрхийдєє хэмээн халаглах хvн ховор. Ийм л хатуу нийгэмд бид амьдарч байна. Єнєєх монгол хvний мєс чанар хаана явна вэ. Тєр засаг нь эдгээр хvмvvсийг хvний тооноос хасчихсан. Гудамжинд траншейны хvн хэвтэж байгааг харсан хэний ч сэтгэл євддєггvй энэ цагт газар доор амьдрагсад "дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу"-хан амьдралын хvндхэн нугачааг амь сєрєн давж явна. Уг нь гадны улс орнууд ийм хvмvvстээ зориулан хоноглуулах дулаан байр барьж єгдєг юм билээ. Гэтэл манайд энэ тухай ярьж байгаа ч биелэлээ олсон нь vгvй юм. Тансаг хаусанд амьдрах эрхмvvд энэ хvмvvсийн амьдралтай хэзээ ч явж танилцдаггvй. Єєрсдийнхєє хаусын тоог л нэмэхээс биш газар доор хvний бус амьдралаар амьдарч яваа хvмvvст хонох дулаан гэр барьж єгнє гэдэг зангууны vлгэр.

Бvх юм нь тєрийн данснаас хасагдсан амьдаараа "булшлагдсан" эдгээр хvмvvсийн ирээдvй vнэхээр бvрхэг байна. Гэмт хэргийн уул уурхай хэмээн бурууг тохохдоо сайн хэрнээ энэ хvмvvсээ яаж нийгэмшvvлэх вэ гэдгээ тєр засаг умартдаг нь харамсалтай. Эдгээр хvмvvсийг ємєєрєх гэж би энэ сэдвийг хєндєєгvй юм. Монгол хvний уужуу сэтгэлээр цус нэгтэй ахан дvvсээ газар доороос газар дээр амьдруулах юмсан гэсэн vvднээс vзэг цаас нийлvvллээ. Vнэхээр энэ хvмvvс сэтгэлдээ хєл алдаж хэдэн удаа унаа бол. Наад зах нь бид гудамжинд гуйлга гуйх хэн нэгэнд мєнгє шидэж єгдєг. Ийм ёсон хаана байна. Тэр хvмvvст тийм харгис хандаж байхад бидэнд эргээд єс санах нь мэдээж. Хvн гэдэг сэтгэлийн амьтан. Газар доорх хvн сvрэгт жаахан л сэтгэлийн дэм хайрлан дэмнээд єгвєл хєл дээрээ зогсох байлгvй дээ тэд.
Тєр засаг нь хvнээ малаасаа дорд vздэг цєвvvн цаг хэзээ алсрах юм бол оо.

“Би амьд байна”

-Таныг хэн гэдэг вэ. Хэдэн настай вэ?
-Ахыг нь Сэргэлэнгийн Ганпvрэв гэдэг. Энэ жил 52 нас хvрч байна даа.

-Хэдэн жил траншейнд амьдарч байна вэ?
-Траншейны амьдралаар амьдраад 16 жилболж байна. Их олон траншейнаар явлаа. Харин энэ жилээс эхлэн энд суурьшиж байгаа юм. Ємнє нь амьдарч байсан траншейг маань гагначихсан.

-Та яагаад энэ замаар явах болов?
-Мэдээж миний, бидний буруу гэж байлгvй яахав. Гэхдээ иймэрхvv амьдралд орчихоод, єнєєдєр ингээд амьдарч байгаа цєєн тооны хvмvvсээ анхаарч тэдэнд ямар ч туслалцаа, дэмжлэг єгєхгvй байгаа тєрийн єндєрлєгvvдэд ч гэсэн зохих хэмжээний буруу байгаа. Ах нь Дорнод аймгийн хvн. Гэрийнхэнтэйгээ муудалцаад тэгээд хотод орж ирсэн юм. Гэхдээ намайг ийм амьдрал хvлээнэ гэж мэдсэнгvй. Одоо єєрийн гэсэн орон гэргvй учраас л траншейнд амьдарч байна. Тэгснээс биш энэ чинь хvн хvсээд байхаар сайхан газар биш шvv дээ. Дулааны шугамтай учраас их халуун. Ус алдана, тvлэгдэнэ гээд єчнєєн зовлон байна. Энд олон ч хvн тvлэгдсэн дээ. Ах нь хvртэл хєлєє тvлээд тайруулчихаад байна. Шагай орчмоор тайрах болов уу гэж бодож байтал, євдєгний доод хэсгээр тайрчихсан. Одоо таягтай. Ажил ч хийж болохгvй vнэхээр хэцvv байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газарт хатуу гэгчээр хорвоогийн шар хоногийг чадан ядан туулж явна.

-Таягтай учраас ажил хийхэд хэцvv гэлээ. Тэгээд єдєр хоногийг хэрхэн єнгєрvvлж байна?
-Таягтай би хаашаа холдох билээ дээ. Тэгээд ч гадаа хvйтэн байна. Би нимгэн хувцастай учраас гадуур хамаагvй явахаар хєлдчих гээд байдаг юм. Тиймээс хамт байдаг залуучууд маань шил, лааз тvvгээд олсон мєнгєєрєє хоол унд бэлтгэн гол зогоож байна. Тэд шил, лааз цуглуулаад єдєрт 2000-4000 мянган тєгрєг л олдог. Бид нэг траншейнд арван хэдvvлээ амьдардаг. Тийм болохоор хоол хvрэлцэхгvй байх тохиолдол их. Гэвч адилхан зовлонтой хvмvvс хэнийгээ тvлхэх вэ. Аль болох ойлголцоод л амьдарч байна. Ер нь хvний бие организмд нєлєєлєх шим тэжээлтэй хоол идэж чадахгvй, бэлэн гоймон, хуурай идэх юмаар л єдєр хоногийг єнгєрvvлж байна.

-Энд амьдарч буй залуучуудын насны хувьд?
-Ихэвчлэн 21-25 насны залуучууд л байна. Хамгийн бага нь 21 настай. Хамгийн хєгшин нь би. Тэд бvгдээрээ л янз бvрийн шалтгаанаар энд ирсэн. Єєрсдийнх нь буруу ч байна. Нийгмийн буруу ч байна. Монголын ирээдvй болсон олон сайхан залуу траншейгаар амьдарч байгаад сэтгэл их євддєг. Би ч яахав хадан гэртээ дєхєж яваа хvн. Эдгээр залуусыг харахад vнэхээр эмгэнэлтэй. Залуучуудыг ажил тєрлєєр хангахгvй, амьдрал ахуйг нь харж vзэхгvй байгаа тєрд л гомдох юм. Энд єрлєгчин, мужаанчин гээд тєрєл бvрийн ажил мэргэжилтэй сайхан залуус байна. Гэвч энэ залуучуудыг ажилд авах газар нэг ч алга. Нэг ёсондоо тvлхээд байна. Тэднийг ямар замруу тvлхээд байгаагаа тєр ойлгохгvйд л хамаг учир байгаа юм.

Эдгээр хvмvvс аргагvй эрхэнд, єлсєж цангахын цагт гэмт хэрэг vйлдэж байна. Залуу хvмvvс мэдээж хvн шиг хувцас ємсєж, хvн шиг хоол идэж, хvн шиг амьдрахыг хvсч л байгаа. Гэмт хэргийн эх vvсвэр эндээс гарч байна. Єнєєдєр энэ траншейгаар амьдарч байгаа залуус ирээдvйн алуурчид болохгvй гэх баталгаа алга. Эд чинь нохойн амьдралаар амьдарсныхаа тєлєєсєнд єс санаж байна. Тиймээс хvн гэсэн нэр тєрєнд нь жаахан ч гэсэн ойртуулж, эдгээр залуучуудад анхаарал тавиасай гэж хvсэх байна. Би ч яахав хийдгээ хийсэн хvн. Харин энэ залуучууд л хайран байна.

-Та єєрєє ямар ажил мэргэжилтэй вэ?
-Би ємнє нь хилийн цэргийн офицер хvн байлаа. Харин зах зээлийн нийгэмд сайн дураараа ажлаасаа гарчихсан юм. Энэ бол ёстой миний буруу. Хэрэв ажлаасаа гараагvй бол би ингэж амьдрахгvй ч байсан юм бил vv. Ажлаасаа гарсандаа vнэхээр харамсдаг юм.
-Гэр бvлийнхээ тухай ярихгvй юу?
-Би эхнэр, гурван хvvхдийн хамт амьдардаг байлаа. Хоёр хvv, нэг охинтой. Одоо тэд маань Дорнод аймагт байгаа. Гэхдээ тэдэнтэйгээ харилцаа, холбоо тасраад олон жил болж байна. Сураг сонсох нь ээ тэд их сайхан амьдарч байгаа гэсэн. Арга ч vгvй дээ би тийм сайхан амьдрах хэмжээнд нь хvргэж vлдээсэн. Тийм болохоор тэдэндээ нэг их санаа зовдоггvй юм.

-Та гэр бvлийнхэн дээрээ очих юмсан гэж боддог уу. Ер нь очвол таныг хvлээж авах болов уу?
-Одоо очоод яахав дээ. Иймэрхvv байдалтай амьдарч байгаагаа харуулмааргvй байна. Тэгээд ч намайг хvлээж авна гэдэг юу л бол. Би итгэхгvй байна.

-Хотод хамаатан садан чинь байдаг уу. Тэдэн дээрээ очиж vзсэн vv?
-Байдаг. Сая хэллээ ш дээ. Ийм болчихоод, ингэж амьдарч байгаагаа тэдэнд харуулмааргvй байна. Гэхдээ очиж vзээгvй. Ер нь одоо чинь зах зээлийн нийгэм. Энэ зах зээлийн нийгэм чинь "би vхэхээр чи vх" гэсэн уриатай болоод байна. Тэгэхээр ийм vед тэд надад тусална гэдэг юу л бол.

- Танд ямар нэг бичиг баримт байдаг уу? Хэрвээ євдвєл эмнэлгийн тусламж авч чаддаг уу?
- Надад ямар ч бичиг баримт байхгvй. Бас бидэнд євдєх эрх ч байхгvй. Учир нь ямар ч бичиг баримтгvй болохоор эмнэлгийн тусламж авна гэж байхгvй. Ер нь бид яг л нохой шиг амьдарч байна. Айлын тэжээвэр нохой хvртэл биднээс дээр амьдарч байгаа. Тэр иргэн бvрт тараагаад байдаг хvний хєгжлийн мєнгийг нь ч аваагvй л байна. Ингэж амьдарч байгаа цєєн тооны хvмvvс байна. Тиймээс энэ хvмvvсийг албан ёсоор бvгдийг нь цуглуулаад, бичиг баримтжуулж болдоггvй юм байх даа. Ажил хийгээд, сайхан амьдарья гэсэн бодолтой єчнєєн залуус байна. Тэдэнд жаахан ч гэсэн анхаарал хандуулмаар байна. Ийм бусармаг нийгэмд амьдарч байхаар vхэх юмсан гэж бодогдох л юм. Гэхдээ амиа хорлоод ч яахав дээ.

Хоолой задарвал бид “махан хуурга” болоод л vлдэх байх

(Тэрээр нэрээ нууцалсан юм)
-Хэдэн жил траншейгаар амьдарч байна вэ. Яагаад траншейны амьдрал сонгох болов?
-Би 2003 оноос хойш траншейнд амьдарч байна. Зундаа барилгын ажил хийгээд єдєр хоногийг єнгєрєєдєг. Би єєрєє засал чимэглэлийн мэргэжилтэй. Гэхдээ vнэмлэх байхгvй. Харин євєлдєє хєлдєж vхэхгvйн тулд траншейгаар гэр хийж амьдардаг. Манай гэр Баянзvрх дvvргийн 11 дvгээр хороонд байдаг. Гэхдээ 2003 оноос хойш нэг ч удаа очоогvй.

-Яагаад?
-2003 онд эмээ маань нас барчихсан. Би эмээдээ их хайртай байсан болохоор эмээгээ нас барсныг сонсоод их цочирдсон. Тэгээд сэтгэл санаагаар унаад нэг мэдсэн чинь ийм амьдралыг сонгочихсон.

-Тэгвэл гэртээ очвол гэрийнхэн чинь хvлээж авах нь ээ дээ?
-Тийм хvлээж авна. Гэхдээ хvн чинь нэгэнт л ийм амьдрал руу орчихоор эргэж гарч чаддаггvй юм байна. Уг нь би авгай хvvхэдтэй л дээ. Гэхдээ авгайтайгаа таарч, тохирохгvй байсаар байгаад салчихсан. Ер нь хvн гэдэг чинь эмзэг байх юм даа.

-Одоо авгай хvvхэд чинь хаана байдаг вэ. Холбоотой байдаг уу?
-Хааяа л нэг холбоо барьдаг юм. Харин єчигдєр санаандгvй тохиолдлоор тэр хоёртойгоо уулзсан. Хороололд амьдарч байгаа гэсэн. Авгай цагаан хаалганы тэнд айлын байр засаж байгаа гэнэ лээ.

-Чамд єєрийн гэсэн бичиг баримт байна уу?
-Надад одоо тєрсний гэрчилгээ, найман настайдаа, 16 настайдаа авахуулсан цээж зураг, мєн паспорт авч байгаагvй гэсэн лавлагаа, хуучны эрvvл мэндийн даатгал л байна. Уг нь оны ємнє дєрєвдvгээр дэлгvvрийн тэнд эмзэг бvлгийн хvмvvст хоол єгсєн юм. Тэр vед "Амьдрах ухаан" тєвийнхєн орон гэргvй, бичиг баримтгvй иргэдийг бvртгээд бичиг баримтжуулна гэж хэлсэн. Тэгсэн одоо бараг л бvтэхгvй шинжтэй болж байна.

-Тэгэхээр хvний хєгжлийн мєнгєє аваагvй гэсэн vг vv?
-Тэр чинь олддоггvй ш дээ. Бид єєрсдєє л шил, лааз цуглуулан, хоол ундаа зохицуулдаг. Хэн нэгнээс гуйлга гуйн, хvн дээрэмдэж, гэм хийхгvй амьдарч байна. Хvмvvс л биднийг харахдаа "Траншейныхан гээд гадуурхаж, айж зугтаагаад байдаг болохоос биш хэн ч анхаарал тавьдаггvй. Бид чинь амьдрахын эрхэнд уранхай, ноорхой хувцастай, шуудай vvрэн хог тvvж яваа болохоос биш хvн хаздаг нохой биш шvv дээ. Дулаан цагийг л хvлээж байна даа. Дулаан орвол ажил тєрєл хийгээд, амьдрал овоо л дээрддэг юм. Ядаж л траншейнд хоног тєєрvvлэхгvй байх боломжтой. Энд халуун гэж жигтэйхэн. Энэ халуун усны хоолой задарвал бид "махан хуурга" болоод л vлдэх байх. Аман дээр нь сууж байгаа хvн ч ууранд нь тvлэгдээд гарч амжихгvй. Ер нь энэ хоолойг энэ жилдээ багатаж, солихгvй бол задрах болчихоод байгаа. Одоо энэ хоолойноос нь дусаал дусаад бєєн чийг. Дусаал усаар нь цай чанаж уугаад л... Ер нь бид чинь амьдралгvй ертєнцєд л амьдарч байна. Баячууд нь ч яахав "Паартай байшин, Паалантай жорлондоо" сайхан амьдраад л... Харин ядуучууд, орон гэргvйчvvд ингэж л аж тєрж байна даа.

-Бичиг баримтгvй, vнэмлэхгvй гээд ажилд авахгvй байх тохиолдол байна уу?
-Нэг их тэгээд байдаггvй. Очоод шууд гэрээ байгуулаад ажилладаг юм.

-Хэрэгт орооцолдох нь хэр байдаг вэ?
-Угаасаа ийм газар амьдарч байгаа хvмvvс жаргалтай байна гэж байхгvй. Архи дарс, тамхи эргvvлж л таарна. Харин хэрэг тєвєгт орооцолдох нь бага. Гэхдээ байцаагдах тохиолдол гардаг ч айхтар том гэмт хэрэг хийнэ гэж байхгvй шvv. Ер нь нийгмээс бидэнд тавих анхаарал халамж гэж алга. Бид бусдын адил ажил хийгээд сайхан амьдармаар байна.

Тvvнтэй ярилцчихаад явах гэтэл тэрээр "Хєєе эгчээ... Та тэр 76-даа идэж уухаа багасгаад доор байгаа хvмvvсээ жаахан ч гэсэн хайрла" гэж хэлээрэй хэмээн хоцорсон юм.
оллоо.мн

АРХИНААС ТАТГАЛЗАХ ШАЛТГААНУУД

Архи хэрэглэдэг байсан олон хүн архинаас гарч байна. Бие махбодь болон сэтгэл зүйн хувьд архи хэрхэн хортой нөлөө үзүүлдэгийг ойлгосноор архийг бага хэрэглэдэг болсон. Олон залуучууд архигүй амьдралыг сонгож байна. Архинаас татгалзах шалтгаанууд:
Энэ бол хууль бус ажиллагаа: Монгол улсын бүх нутаг дэвсгэрт 21 нас хүрээгүй хүн архи хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг. Хуулинд захирагдсанаар таны болон бусдын аюулгүй байдал хангагдана.
Өөрийгөө завгүй байлгах: Өөрийгөө хөгжүүлэх, спортоор хичээллэх шинэ мэдээлэл олж мэдэх, найз нөхөддөө туслах гэх мэт аль болох завгүй байлгах хэрэгтэй.
Энэ бол баярлаж бахархмаар зүйл биш. Архи ууснаас болж, толгой болон гэдэс ходоод өвддөг. Архи ууснаас болж ичгэвтэр үйлдэл хийж болох юм. Маш олон залуучууд архи уухгүйгээр хөгжилтэй байж чадна гэдгийг харуулж чадахгүй.
Архи хэзээ ч сайхан амтагдахгүй. Пиво болон дарс нь аятайхан үнэртдэггүй. Энэ үнэрийг мэдсэнээр иймэрхүү амттай зүйл уухыг хүсэн шунахгүй.
Архи нь асуудлыг шийдэх арга зам биш. Ихэнх залуучууд архи нь асуудлыг шийдэж чаддаггүй. Харин ч асуудлыг улам хурцатгадаг гэдийг ойлгодог.
Архи нь хэрэглэсэн хүнээ буруутай юм шиг болгохоос гадна бусдыг эвгүй байдалд оруулдаг. Ийм учраас олон хүн архинаас хол байхыг эрхэмлэдэг.


АРХИНААС ТАТГАЛЗАХ АРГУУД
Ямар нэг ур чадвар шаардсан зүйлийг хийх: Хөзрөөр э
Архигүй сан бүрдүүлэх: Архинаас татгалзах "Үгүй" гэж хэлэх бүртээ болон өөр ямар нэг хорт зуршлаас татгалзах үедээ түүнээс хэмнэсэн мөнгөө хаа нэгтээ хадгалж болох бөгөөд үүнийгээ "Архигүй сан" гэж нэрлэж болно. Хэдэн сарын дараа хадгалсан мөнгөөрөө өөртөө бэлэг авах хэрэгтэй.
Архи хэрэглэдэггүй найз нөхөдтэйгөө цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрөөх. Архи уухын оронд спортоор хичээллэх, сагс, хөл бөмбөг тоглох, бүжиглэх, зэргээр архигүйгээр цагийг үрр бүтээлтэй хөгжилтэй өнгөрөөж болно.
Сайн дураараа бусдад туслах: Хэн нэгэн хүнд туслаж сайн үйлс хийж, үүнийгээ харуулах боломж олгох бюу тэд ямар нэг сонирхууштай өвөрмөц хөтөлбөр, төсөл боловсруулах, компанит ажил зохион байгуулж болох юм. Мөн эмнэлэг болон сувилалын газруудад очиж, өвчтэй хүмүүс болон ахмад настай хүмүүсийг асарч сувилан тэдэнд туслах санаачлага гаргаж болно.
Мэдээлэл дамжуулах: Өөрийн үеийнхэндээ болон өөрөөсөө дүү хүүхдүүд залууст архины хор холбогдлын талаар болон архинаас татгалзсанаар гарах ач тусын талаар ойлгуулах сурталчилгаа хийж болох юм.
Спортоор хичээллэх эсвэл баг бүрдүүлэх: Сагс, хөл бөмбөлгийн баг бүрдүүлэх эдгээр спортоор хичээллэж, авъяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.


Архидан согтууралтын өнөөгийн байдал
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. Үндэсний аюулгүй байдлын бүтэцэд хүн ам, удмын сангийн аюулгүй байдал хамаарагддаг. Тэгвэл МЦ-ын ҮБА-ын дотоодын аюул гэж хэлэхэд хүрээд байгаа архидан согтууралтын явдал хамгаас чухал байна. Сүүлийн хэдэн арван жил согтууруулах ундааны хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн дэлхийн хэмжээнд жил бүр 1.8 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байгаа нь өвчин, эмгэгийн улмаас нас барсан нийт тохиолдлын 3.2 %-ийг эзэлж байна
нийтлэгч Б. Мөнх-Алдар 2011.02.09 нд

Захиргааны хэргийн шүүхээр эрхээ хамгаалуулах тухай хуулийн асуулт хариулт

лыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг хамруулан ойлгоно.
2. ”Захиргааны албан тушаалтан” гэж хэн бэ?
Энэ нь Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд захирамжлах, зохион байгуулах бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлдэг төрийн жинхэнэ албан хаагч, түүнчлэн нийтийн эрх зүйн холбогдолтой асуудлаар бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн бус албан тушаалтан юм.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь ”иргэн” гэдэгт хэнийг хамруулан үздэг вэ?
үүнд Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг хамруулна.
4. ”Захиргааны акт” гэж юу вэ?
Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/ болон захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр /зарлиг, тогтоол, дүрэм, заавар, журам/-ийг захиргааны актад хамааруулна.
5. ”Эс үйлдэхүй” гэдэгт юуг ойлгох вэ?
Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.
6. ”Нэхэмжлэл” гэж юуг хэлэх вэ?
Иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ.
7. ”Гомдол” гэж юуг хэлэх вэ?
Захиргааны хууль бус актын талаар тухайн байгууллагын удирдах дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд болон шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээс бусад өргөдлийг хэлнэ.
8. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд юуг багтаах вэ?
Монгол Улсын Засгийн газрын гишүүн /Ерөнхий сайд, сайд/, Монгол Улсын яам, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн албаны Зөвлөл, түүний салбар байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг, түүнтэй адилтгах газар, зөвлөл, товчоо, төв, сан зэрэг байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг /хэлтэс, газар/, улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч, цагдаагийн, тагнуулын, хилийн цэргийн байгууллага, түүний захиргааны таслан зогсоох болон шийтгэлийн арга хэмжээ авах эрх бүхий бүх албан тушаалтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид, төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа зэрэг үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага, сүм хийдийн захиргаа, шийдвэр, үйл ажиллагааг нь захиргааны хэргийн шүүхэд давж гомдол гаргаж байхаар хуульд тусгайлан заасан нийтийн эрх зүйн субъект болох бусад байгууллага, албан тушаалтны зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна.
Харин шүүх, прокурорын байгууллага, түүнчлэн эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаан шийтгэх, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.
9. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хэдийд үүсэх вэ?
Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:
1.хуульд тусгайлан заасан;
2.дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн;
3.захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй;
4.шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй.
Түүнчлэн харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана.
10. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж юу вэ?
Иргэн захиргааны хэргийн шүүхэд хандахаас өмнө тухайн захиргааны байгууллага, албан тушаалтныг харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүйгээс бусад тохиолдолд заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргасан байна.
Ингэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана. Харин дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.
11. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх журам нь ямар байдаг вэ?
Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг урьдчилан шийдвэрлэх талаар дараахь ажиллагаа явуулна:
1.захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах;
2.гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд хэрэг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах. Хэрэв эдгээр этгээд хүрэлцэн ирээгүй бол тэдгээрийн оролцоогүйгээр хэргийг урьдчилан шийдвэрлэж болно.
3.Шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон дүгнэлт гаргуулна.
4.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд шийдвэр гаргаж байгаа байгууллагын нэр, хаяг, албан тушаалтны овог, эцгийн болон өөрийн нэр; шийдвэр гаргасан, хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан он, сар, өдөр, газар; гомдол гаргагч, хариуцагч, бусад оролцогчын овог, эцгийн болон өөрийн нэр; гомдлын агуулга, шаардлага; шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримт; тэмдэглэл хөтөлсөн болон гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтан, захиргааны байгууллагын эрх баригчийн гарын үсгийг тусгана.
Хамтын удирдлага бүхий захиргааны байгууллага гомдлыг хэлэлцсэн бол асуудал шийдвэрлэх ердийн журмыг баримтлан шийдвэр гаргана. Гомдлыг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан маргаантай захиргааны актын биелэлтийг гомдол бүхий хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж болно.
12. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг хянан үзээд ямар шийдвэр гаргах вэ?
1.захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх;
2.маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох;
3.захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах шийдвэрийн аль нэгийг гаргана.
Энэхүү дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.
13. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан ямар тохиолодолд захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах вэ?
1.захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;
2.бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй;
3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;
4.захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус;
5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;
6.нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн;
7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;
8.захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;
9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана.
Түүнчлэн захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно.
14. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан ямар тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох вэ?
Маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан уг актыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана.
15. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан ямар тохиолдолд захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргах вэ?
1.захиргааны акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгож, захиргааны акт гаргах;
2. захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгана.
Түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтан дээр дурдснаас бусад үйлдэл хийж гүйцэтгэхийг даалгасан шийдвэр гаргаж болно.
16. Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэхдээ ямар зарчим баримтлах вэ?
1. Шүүхийн өмнө эрх тэгш байх
2. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх
3. Мэтгэлцэх зарчим
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг
5. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах
6. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах
7. Хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх
8. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх
17. Захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал гэдэгт юуг ойлгох вэ?
Энэ нь нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргах явдал мөн.
18. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал ямар байдаг вэ?
Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх энэ хуульд заасны дагуу үүсгэсэн захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим:
1.аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны журмаар;
2.Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Монгол Улсын дээд шүүх шаардлагатай гэж үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрхтэй.
19. Захиргааны хэргийн оролцогч гэдэгт хэнийг ойлгох вэ?
Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ. Харин нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж буй этгээд байдаг.
20. Нэхэмжлэгч гэж хэнийг хэлэх вэ?
Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд мэдүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа иргэн, хуулийн этгээдийг нэхэмжлэгч гэнэ.
21. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад эрх зүйн чадвар, чадамжтай байх явдлыг юу гэж ойлгох вэ?
Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно. Иргэний эрх зүйн чадвар гэдэгт иргэн эрх зүйн харилцаанд оролцож эрх эдэлж, үүрэг хүлээх ерөнхий боломжийг ойлгох бөгөөд бүх иргэд энэ боломжийг тэгш эдэлнэ. Иргэний эрх зүйн чадварыг хязгаарлахыг хориглоно. Захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд иргэн, хуулийн этгээд оролцох эрхтэй. Хуулийн этгээдийн эрхгүй боловч тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай холбоо, сан зэрэг нэгтгэлийг шүүгч захирамж гаргаж уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж болно.
Харин иргэний эрх зүйн чадамж гэдэг бол иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар юм. Иргэний эрх зүйн бүрэн чадамж насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно. Шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг зохих журмын дагуу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно. Захиргааны хэргийн шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх буюу төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ.
Иргэний эрх зүйн зарим чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний, мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэгийн улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаалана.
Хуулийн этгээдийн эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.
22. Хариуцагч гэж хэнийг хэлэх вэ?
Захиргааны хууль бус акт гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.
23. Гуравдагч этгээд гэж хэнийг хэлэх вэ?
Бусад иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүх дээр үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ. Гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байдлаар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэж хоёр хэсэгт хуваан үздэг.
Гуравдагч этгээд нь нэхэмжлэгч, хариуцагчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
24. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ямар эрх, үүрэгтэй оролцох вэ?
Нэхэмжлэгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо:
1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх;
2.захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;
3.нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;
4.шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахыг шаардах;
5.шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;
6.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах;
7. хуульд заасан бусад эрх эдэлнэ.
Нэхэмжлэгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо:
1.захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;
2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих;
3.захиргааны хэргийн шүүхийн тавьсан шаардлага, шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээнэ.
25. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч ямар эрх, үүрэгтэй оролцох вэ?
Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:
1.захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;
2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх;
3.захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх;
4. гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, нэмэлт нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;
5. .шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахыг шаардах;
6. шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;
7. захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах;
8. хуульд заасан бусад эрх эдэлнэ.
Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо:
1.нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, захиргааны хэргийн шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх;
2. захиргааны хэргийн шүүхээс тавьсан шаардлага, шийдвэрийг биелүүлэх, шүүх хуралдаанд оролцох;
3.захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээнэ.
26. Захиргааны хэргийн шүүхэд хэд хэдэн этгээд хамтран нэхэмжлэл гаргаж болох уу?
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон итгэмжлэл буюу бүрэн эрх олгож, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй. Нэхэмжлэлийг 20 буюу түүнээс дээш этгээд хамтран гаргасан тохиолдолд шүүгч тэдэнд төлөөлөгчөө захиргааны хэрэг үүсгэснээс хойш 14 хоногийн дотор томилон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг санал болгоно. Энэ хугацаанд нэхэмжлэгчид төлөөлөгчөө томилоогүй бол шүүгч тэдний дундаас төлөөлөгчийг нь томилно. Төлөөлөгчийн тоо 3-аас илүүгүй байх ба энэ тохиолдолд шүүгч төлөөлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй.
27. Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байгаа тохиолдолд яах вэ?
Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй. Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно.
28. Хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш байвал ямар ажиллагаа хийгдэх вэ?
Хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино. Хариуцагчийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол уг этгээдийг шүүгч хамтран хариуцагчаар татан оролцуулна. Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих бөгөөд хэрэв тийнхүү цуглуулсны дараа солиход хүрвэл шинээр тогтоогдсон хариуцагч буюу хамтран хариуцагч уг хэргийн нотлох баримтыг шинээр цуглуулж үнэлүүлэхийг шаардах эрхтэй.
29. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авч болох уу?
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг залгамжлан авч болно.
Эрх залгамжлан авах гэдэгт маргаантай эрх зүйн харилцааны нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү нэхэмжлэгч, хариуцагчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээрэрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно. Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
30. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлж болох уу?
Иргэний эрх зүйн чадамж бүхий иргэн мэргэжлийн хувьд шаардлагатай гэж үзвэл хяналтын шатны шүүхэд захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулна. Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын эрх баригч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн төлөөлөгчөөр оролцох байгууллагын эрх баригч нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ гэрчилсэн баримт бичиг, бусад ажилтан олгогдсон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд үзүүлнэ.
Бичгээр олгосон итгэмжлэл нь:
1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;
3. олгосон он, сар, өдрийг заах;
4.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;
5. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах шаардлагыг хангасан байвал зохино.
31. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэн, хуулийн этгээдийн төлөөлөгчийн ямар бүрэн эрхтэй байдаг вэ?
Төлөөлөгч нь төлөөлүүлж буй этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.
Төлөөлөгч нь төлөөлүүлж буй этгээдээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд:
1. нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах;
2. нэхэмжлэлийг хүлээн авах;
3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн буюу хэсэгчлэн татгалзах;
4.нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх;
5.эвлэрэх;
6.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах;
7.төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх;
8.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах эрх эдэлнэ.
32. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг хэн төлөөлөн оролцож болохгүй вэ?
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг 18 насанд хүрээгүй болон эрх зүйн зарим буюу бүрэн чадамжгүй этгээд төлөөлөн оролцож болохгүй. Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч төлөөлөн оролцож болохгүй.
33. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хэрхэн оролцох вэ?
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг төлөөлөн оролцож болно. Талууд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчийн туслалцаа авч болно. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн бүрэн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно. Өмгөөлөгч нь захиргааны хэрэг хянан хэлэлцэхэд гэрээгээр оролцохдоо Өмгөөллийн тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
34. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох баримт гэж юу вэ?
Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодитнөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Хэргийн нотлох баримт нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.
35. Захиргааны хэргийг нотлох үүргийг хэн хүлээх вэ?
Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ. Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд уг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нотлох баримт гаргаж өгөх, үнэлэхийг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй. Төрийн байгууллага, хуулийн этгээд, хувь хүний гаргаж өгсөн бичмэл нотлох баримтыг уг хэргийн талаар захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа анх гаргаж өгсөн этгээдийн хүсэлтээр буцааж өгч болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл хуулбарыг хэрэгт хавсаргана.
36. Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримтын үр дагавар нь юу вэ?
Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд тийм баримтыг шаардан гаргуулж болохгүй.
37. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг хэрхэн гаргах, нэхэмжлэлийн хэлбэр ямар байх вэ?
Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн болон Монгол Улсын яамны эсрэг нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд нэхэмжлэлийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гаргана.
38. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж юу вэ?
Нэхэмжлэлд:
1.нэхэмжлэлийг захиргааны хэргийн ямар шүүхэд гаргаж байгаа;
2.нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцгийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
3.нэхэмжлэлийн шаардлагын агуулга;
4.хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг тусгах бөгөөд үүнийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэнэ.
Нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэл буюу гэрээг хавсаргана. Нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл төлөөлөгч гарын үсэг зурж, нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримт бичгийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.
39. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн агуулга нь ямар байх ёстой вэ?
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга гэдэгт:
1.захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг нотолж чадах бол тухайн актыг хүчингүй болгуулах;
2.захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх;
3.маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон түүнээс үүдэн гарах хохирлын тухай;
4.захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, түүний үр дагаврыг арилгах тухай зааж, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа зэрэг шаардлагыг хамруулан үзэж болно.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь дээр дурдсан 4 зүйлийн аль нэг байна.
40. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэл хэрхэн хүлээн авах вэ?
Нэхэмжлэлийг тухайн захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг, минутыг нэхэмжлэлд тэмдэглэн, нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэж баримтжуулна. Нэхэмжлэл нь хуульд заасан шаардлага буюу бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно. Нэхэмжлэгч шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг буцаана.
41. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч ямар тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах вэ?
Захиргааны хэргийн шүүхийн шүүгч тухайн нэхэмжлэлд дурдсан маргаан нь:
1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ;
2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ;
3.захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;
4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй;
5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамж байгаа;
7.нэхэмжлэгч болох иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
8.захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан бол;
9.захиргааны акт нь эрүүгийн эрх зүйн маргаан бол;
10.захиргааны акт нь иргэний эрх зүйн маргаан байгаа тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа захиргааны хэргийн шүүх тогтоол, шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй; нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид буцаах бөгөөд бусад тохиолдолд холбогдох байгууллагад нь шилжүүлнэ.
42. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг өөр шүүхэд ямар тохиолдолд шилжүүлэх вэ?
Нэхэмжлэлд дурдсан маргаан нь
1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
3.захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан бол;
4.захиргааны акт нь иргэний эрх зүйн маргаан байгаа зэрэг үндэслэл байвал нэхэмжлэлийг харьяалагдах шүүхэд буюу Үндсэн хуулийн цэцэд тус тус шилжүүлнэ.
Харин тухайн маргаан нь захиргааны акт нь эрүүгийн эрх зүйн маргаан болох үндэслэл байвал прокурорт шилжүүлнэ
Нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа шилжүүлнэ. Тухайн хэргийн шүүхийн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн шийдвэрлэнэ.
43. Ямар тохиолдолд захиргааны хэрэг үүсгэх вэ?
Шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.
44. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгч ямар ажиллагаа явуулах вэ?
Нэхэмжлэл хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч:
1.хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хувийг гардуулж, энэ тухайгаа баталгаажуулах;
2.хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах;
3.хэргийн оролцогчид эрх, үүргийг нь амаар тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд бичиж, гарын үсэг зуруулах;
4.шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах;
5.талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авах;
6.нэхэмжлэлийн үнэ, захиргааны хэргийн шүүхийн зардлын тухай шийдвэрлэх зэрэг ажиллагаа явуулна.
45. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хариуцагчид хэд хоногт, хэрхэн гардуулах вэ?
Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд 7, орон нутагт 14 хоногийн дотор шүүгч нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ. Дурдсан хугацаа болон шаардлагын дагуу тайлбараа гаргаж өгөөгүй гэм буруутай албан тушаалтанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
46. Сөрөг нэхэмжлэл гэж юу вэ?
Хариуцагч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад үндсэн нэхэмжлэлтэй хамруулан хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах нийтлэг журмыг баримтална. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах болон захиргааны акт гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахыг хориглоно.
47. Иргэн, албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд хэрхэн дуудан ирүүлэх вэ?
Шүүгч хэргийн оролцогч, гэрчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар захиргааны хэргийн шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ.
Шүүхийн мэдэгдэх хуудсыг хэргийн оролцогчдын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна.
Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргэсэн бол шүүх хүлээн авагчийн нэр , хаяг, явуулж буй он, сар, өдрийг тэмдэглэж, шүүхийн болон шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна. Газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болно.
Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч,гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ.
үргэлжлэл бий...........
Нийтлэгч Б.Мөнх-Алдар

www.automarket.mn