Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Олимп, дэлхийн алдартнууд “Эрүүл Монгол хүүхэд”-ийн төлөө өөрсдийн гар утасны дугаараа дуудлагаар худалдаíà

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын спортын алдартнууд хүүхдийн эрүүл мэндийн төлөө дуу хоолой, сэтгэлийн тусаа зориулахаар шийджээ. Олимп, дэлхийн алдартнууд “Эрүүл Монгол хүүхэд”-ийн төлөө өөрсдийн гар утасны дугаараа дуудлагаар худалдаж, олсон орлогыг нэгэн хүүгийн эмчилгээнд хандивлахаар болсон байна. Энэ талаараа тэд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэл бага хурал хийн, мэдээлэл өглөө.

Дэлхийн бахархал болсон Монголын алдарт тамирчдыг манай урлаг соёлын залуус дэмжин, хамтарч байгаа аж. Өнөөдөр болсон хэвлэлийн хуралд жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар, Номин талст хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, Чоно хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээ нар оролцсон юм.

Урлаг, спортын сор болсон залуус энэ удаа хүнд өвчнөөр шаналсан Д.Амарбаясгалан хүүд туслахаар сэтгэл нэгджээ. Д.Амарбаясгалан хүү 11 настай. Нийслэлийн Сант сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг энэ хүү аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. 2009 оны хоёрдугаар сараас эхлэн зүүн хөлийн эрээн булчин, өвдөг орчмоор  нь өвдөж, гишгэхэд хөндүүрлэх болсон бяцхан хүүгийнхөө төлөө аав, ээж нь Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Халдвар судлалын үндэсний төв, Нэгдсэн  I, II эмнэлэг, Монголын Реваматалогийн холбоо зэрэгт хандан эмчлэгдэх арга зам хайсан боловч энэ өвчин Монголд эмчлэгдэх байтугай оношлох боломжгүй байжээ. Ингээд 2009 оны наймдугаар сард БНХАУ-ын хүүхдийн нэгдсэн эмнэлэгт HLA-B27 шинжилгээ өгснөөр JAS-juvenile ancelosing spondylitis гэсэн ховор тохиолддог өвчин болох нь тогтоогдож, АНУ-ын үйлдвэрлэсэн дөрвөн төрлийн тариаг яаралтай хийлгэх шаардлагатай болсон юм. Хүүгийн эмчилгээний зардалд 70 гаруй мянган ам.доллар хэрэгтэй байгаа учир олны хүч оломгүй далай хэмээн олимп, дэлхийн аваргууд, урлаг соёлын одод нэгдэн, аав, ээждээ аз жаргал бэлэглэж яваа бяцхан хүүд амьдрал бэлэглэхэд туслахаар шийдсэн нь энэ аж.

 Амжилтын төлөө хамтдаа төрийн бус байгууллага, Монголын тамирчдын санаачилж буй сайхан сэтгэлийн аяныг Монгол Улсын гарьд  Н.Ганбаатар, Монгол Улсын заан Д.Рагчаа, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Номин талст хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, Чоно хамтлагийн ахлагч дуучин Дэрмээ, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай нарын олон хүмүүс дэмжихээ илэрхийлснийг дашрамд тэмдэглэх хэрэгтэй байх.

Хүүг эмчлүүлэхийн тулд хүн бүхэн чадах, мэдэхээрээ тусалж байгаа сайхан сэтгэлийн тус олимп, дэлхийн аваргуудын хэрэглэж байсан алтан дугаарыг дуудлагаар худалдахаас эхлэх юм байна.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр 9900-1111, Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар өөрийн 9900-0099,  Олимпийн аварга Э.Бадар-Ууган 9900-2222, Гавьяат тамирчин Б.Наранбаатар 9900-3333 гэх “Мобиком” компаниас тэдний амжилтыг үнэлэн, бэлэглэж байсан  азын алтан дугаараа дуудлага худалдаанд санал болгож байна.

Дуудлага худалдаа энэ сарын 25-нд буюу ирэх лхагва гаригт СУИС-ийн баруун талд байрлах Records Center-т 19.00 цагаас эхлэх аж. Дуудлага худалдааны талаар мэдээлэл авч, үнэ санал болгохыг хүсвэл 91919174 дугаарын утсанд хандаж болох нь ээ.

Урлаг, спортын оддын тус үүгээр дуусахгүй ээ. Өвчин шаналал тээсэн олон хүүхдэд, олон хүнд сэтгэлийн тус дэмээ харамгүй зориулж ирсэн Монголын рок, поп, нийтийн дуучид, хошин урлагийн уран бүтээлчид ирэх зургадугаар сарын сарын эхээр Д.Амарбаясгалан хүүд зориулсан хандивын тоглолтыг зохион байгуулах гэнэ. Уншигч та ч мөн энэхүү сайхан сэтгэлийн үйлсэд нэгдэж, бяцхан хүүгийн төлөө сайхан сэтгэл зориулахыг хүсвэл үүрэн телефоны бүх оператороос 151111 гэсэн тусгай дугаарт мессеж илгээн, хандив өргөх боломжтой. Таны бичсэн нэг мессеж 550 төгрөгөөр үнэлэгдэн, хүүгийн эмчилгээнд далайн чинээ тус болон очих болно.

 Хандивын данс: Голомт банк 1805004649 төгрөгийн данс  

Хэвлэлийн бага хурлын үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 

-Манай тамирчид өнөөдөр нэгэн сайхан хүүд амьдрал бэлэглэхийн төлөө сэтгэлээсээ туслахыг хичээж байна. Эхний ээлжинд бид өөрсдийн гар утасны дугаараа Д.Амарбаясгалан хүүгийн эмчилгээний зардалд зориулан дуудлага худалдаагаар зарахаар боллоо. Дуудлага худалдаанд маань иргэдийг идэвхтэй оролцоорой гэж хүсэх байна. Монголчууд сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Өнөөдөр бид нар үр хүүхдүүдээ ингэж олон арваараа өвчин зовлонд нэрвэгдэж байгааг зүгээр хараад сууж болохгүй гэж бодож байна. Нийгмийн байдал, байгалийн бохирдол гээд олон хүчин зүйлээс шалтгаалж хүүхдүүд маш олноороо өвчилж байна. Хүүхэд ээжийнхээ гэдсэнд ч эндэж байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө хүн бүхэн хөдлөх ёстой гэж бодсоны үндсэн дээр бид Монголын ард түмнийг “Эрүүл Монгол хүүхэд”-ийн төлөө нэгдээч ээ гэж уриалж байгаа юм.

Гавьяат тамирчин Б.Наранбаатар 

-Өнөөдрийн бид нарын хийж байгаа энэ үйл ажиллагаа хүүхдэд чиглэсэн анхны санаачилга биш юм. Бид өмнө нь Нялхсын клиникийн төв-д очиж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив, тусламж хүргэж байлаа. Мөн өөрсдөө лекц уншиж, түүнийхээ орлогыг “Хавдаргүй Монгол” үндэсний санд хандивлаж байлаа. НХХЯ-наас хэрэгжүүлж байгаа “Гэртээ харих замд” нэвтрүүлгийг бид маш их дэмждэг. Тэр нэвтрүүлгийн дүү нартайгаа байнга уулзаж, сэтгэлийн дэм өгөхийг хичээдэг. “Амжилтын төлөө хамтдаа” байгууллага спортын салбарт үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн сайн сайхны төлөө гэсэн ажилд хамтрахыг зорьж ажилладаг юм. Тийм ч учраас бид өнөөдөр Д.Амарбаясгалан дүүдээ туслахыг хүсч, өөрсдийнхөө боломж, хийж чадах зүйлээр энэ хүүг дэмжин, хөл дээр нь босгож ирэхийг хүсч байна. Хоёр гурван жил эмчилгээ хийлгээд сайжрахгүй байгаа юм билээ. Эмчилгээ хийлгэхийн тулд 70 гаруй мянган ам.доллар шаардлагатай гэсэн. Аав, ээж нь залуу хүмүүс. Залуус бидэнд хурааж хуримтлуулсан мөнгө гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор залуучууд бид үе тэнгийнхэндээ юу чаддагаараа тусалж, нэгнийгээ дэмжих хэрэгтэй байх аа гэж бодож байна.

-“Номин талст хамтлагийн ахлагч Д.Батсүх:

-Миний хувьд Хүүхдийн төлөө за гэж хэлье уриан дор удаа дараа нэгдэж байсан. Хүнд туслах надад сайхан байдаг. Тэр утгаараа Д.Амарбаясгалан хүүд тусалъя, дэмжье гэж зорьсон урлаг, спортын төлөөлөл болсон энэ залуустайгаа хамтраад явж байна. Спортынхон маань дуудлага худалдааны орлогоо хүүгийн эмчилгээнд хандивлахаар болсон байгаа. Урлагийнхан бидний хувьд ирэх зургадугаар сард хандивын тоглолт хийх төлөвлөгөө гаргаад явж байна.

 Чоно хамтлагийн ахлагч Д.Дэрмээ  

-Чоно хамтлаг маш олон хандивын үйл ажиллагаанд оролцож ирсэн байдаг. Энэ удаад бид 11 настай Д.Амарбаясгалан хүүд туслахыг хүссэн залуустайгаа нэгдэж байна. Энэ хүү маань гурван жил орчим хугацаанд үе хоорондын зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл гэх ховор тохиолддог өвчнөөр шаналж байна. Бид бүгдээрээ зүтгээд энэ хүүд сайхан амьдрал бэлэглэмээр байна. Өвчин, зовлон хэнд ч ирдэг. Ирэхдээ хэлж ирдэггүй гэж бид ярьдаг шүү дээ. Би сайхан сэтгэлтэй ард түмнээ  энэ үйлсийг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Нийслэлийн хэмжээнд халуун усны хязгаарлалт хийж эхэллээ

"Улаанбаатар дулааны шугам сүлжээ" компаниас зуны засвар үйлчилгээ эхэлж, авто замын засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан өчигдрөөс долдугаар сарын 1- нийг хүртэл халуун усны хязгаарлалт хийж эхэллээ. Хязгаарлалт хийх хуваарийг дараах байдлаар гаргажээ.

Тавдугаар сарын 16-наас долдугаар сарын 1 -ний хооронд.

Хүүхдийн урлан бүтээх төв, 4-р дэлгүүрийн орчмын орон сууц ,аж ахуйн нэгжүүд, гуравдугаар сургуулийн орчим, Зүү тариурын dulaanүйлдвэрийн орчмын орон сууц ,аж ахуйн нэгжүүд , Авто плаза төв, Дашчойлон хийдийн орчим, МУИС-ийн Гадаад оюутны байр, Гаалийн ерөнхий газар, Ардын эрх сонины орчмын хэрэглэгчид.

Тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 20-ны хооронд.

Монро импекс компанийн орон сууц, Куба ЭСЯ, Герман ЭСЯам орчмын орон сууцнууд.Түшээ дээд сургууль,Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг.Сүхбаатар дүүрэг, Байгалийн түүхийн музей, Бага тойруу 47 дугаар байр орчмын хэрэглэгчид, Бага тойруугийн есдүгээр байр.

Тавдугаар сарын 15-наас долдугаар сарын 1-ний хооронд.

Ган зам зочид буудал, Ханбүргэдэй, ТЗ-ын Наран их дэлгүүрийн орчим , Богда Ар хороолол болон ТЗ-ын хорооллын бүх орон сууц болон тухайн орчмын хэрэглэгчид, /ОСНАА-н Симс ХХК-ийн ТЗ-ын ДДТ-4, Батбаян бүрд ХХК-ийн ТЗ-ын ДДТ-9 байр, Ганга-Өргөө ХХК-ийн ТЗ-ын ДДТ-12, шуудын байрууд хамаарна.

Тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 26-ны хооронд.

Бага тойруугийн хэрэглэгчид буюу Цэцэг төвөөс Ус цаг уурын хүрээлэн, Соёл урлагийн их сургууль, Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Залуучууд зочид буудал, Хятад ЭСЯ , МУШУТИ Сургууль, Спортын төв ордон, Улаанбаатар зочид буудал орчмын хэрэглэгчид.

Тавдугаар сарын 15-наас тавдугаар сарын 30-ны хооронд.

Баруун өмнөд үйлдвэрийн дүүргийн бүх хэрэглэгч, Цэцгийн хүлэмжүүд, БУК-2 , Байгууламж , Хэт бүрд, Улаанбаатар менежмент , Фада ХХК, Говь-2 үйлдвэр, Нийслэл өргөө, Хөсөг компани, ЧММ ХХК, БХТН-ийн авто сургууль, ЦЭХБУ трест, Витафит ундааны үйлдвэр, Комит компани, МЗМ ХХК, Хасу Мегаватт ХХК, Хан-Уул дүүргийн үйлдвэр албан газрууд, Хуучнаар СОТ-3 буюу Зарубежстрой, Вагнер Ази, Говь-1, Материал импекс.Төмөр замын вокзал, Вербист халамжийн төв, Соёмбо клуб, Баянгол дүүргийн тамгын газар, цагдаа, УБТЗ-ын эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд, /Орон сууцны СИМС компани , Ганга өргөө компанийн ЦТП-6 , УБТЗ-ын барилга орон сууцны хоёдугаар ангийн орон сууцнууд /

Тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 2-ны хооронд.

Нисэхийн орон сууцны барилгууд,"Чингис хаан" онгоцны буудал, Бөөний худалдаа ХК, 10-н буудал Толгойт дүүргийн орон сууцнууд, Цэвэрлэх байгууламж, Цэргийн хотхон , Автобус-2 , Дэвшил трейд ХХК, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Улаанбаатар импекс ХХК, Нефть бааз орчмын хэрэглэгчид, / Толгойт-Инк компанийн орон сууцнууд /

Зургадугаар сарын 2-ноос зургадугаар сарын 20-ны хооронд.

ТЗ-ын дээд сургууль , БГДүүргийн цагдаагийн хэлтэс, УБ палас, Бэгдү ХХК, 10-р хорооллын замын хойд хэсэг, Техник импорт, гуравдугаар эмнэлэг орчмын орон сууцнууд, Гэмтлийн эмнэлэг, "Эко констракшн"ХХК-ийн орон сууцны барилгууд, нэгдүгээр хороолол ЦТП-1,2,3,4,5, Сүлжээ, Талх чихэр компани, Москва хороолол, нэгдүгээр хорооллын ЦТП-6 орчмын хэрэглэгчид, Цахилгаан тээвэр, Сонгино хайрхан дүүргийн тамгын газар, 21 дүгээр хороолол, Ар жанар, Ханын материалын орон сууцнууд.Толгойтын таван шар, Алтан тариа, Нефть бааз орчмын орон сууц албан газрууд /ОСНАА-н Ашид Ундрах, Ганга өргөө, Санни Хаус ЦТП-11 ,Хөх Асар ЦТП-10,Өнөр горхи, Өнөр хотхон , Толгойт инкХХК-ийн орон сууцны барилгууд /

Зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 1-ний хооронд.

Болгарын ЭСЯам, Тэнгэрийн цаг ХХК.Солонгосын ЭСЯ,21-р сургууль, 13 дугаар хорооллын ЦТП-1,2, СЭЗДСургууль, ХХААХҮЯам.Баянзүрх хүнсний зах, 12 дугаар хороолол ЦТП-1, хоёрдугаар эмнэлэг', Английн ЭСЯам, "Хаан палас"зочид буудал, Жуковын музей, Цэргийн музей, ХЦУГазар орчмын 15 дугаар хорооллын орон сууцнууд/ЦТП-6,7/, ЭнхүүдХХК, Монгол шуудан транс,БЗД-ийн эмнэлэг.ШУАкадемын хотхон орчмын хэрэглэгчид, Эко констракшн ХХК-ийн "Баянзүрх" хороолол, БХЯам орчмын орон сууц албан газрууд /ОСНАА-н ГМ компани.Хаусинг сервис, Сансар Өргөө компанийн орон сууцнууд/

Улаанбаатар Дулааны Сүлжээ ХК Холбоо барих утас 343047 , 344095 ,342392, 343030

“ИРГЭН БҮР 1 М.КВ ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ” аян

Сүүлийн жилүүдэд төвлөрсөн газруудын ногоон орчны тохижилтийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар ярьж хэлж шүүмжилж байгаа ч иргэд бид өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийхгүй байсаар тоос, шороо, хог, тортогондоо дарагдсан бүүдгэр саарал гудамж талбай Монгол улсын хаа сайгүй харагдах энгийн дүр төрх боллоо. Бид хөгжил дэвшил ярихаасаа илүүтэйгээр байгаль орчиндоо хэрхэн зүй зохистой амьдарч өөрсдийн оршин суугаа орчноо хэрхэн ногоон болгох талаар санаа тавих ёстойгоо хэдийн мартжээ. Эрс тэсийн орны иргэд бид богихон ч хамаагүй дэлгэрхэн болдог зуны улиралдаа ядаж ногоон зүлгэн дээр хөрвөөж, алаг цэцэгсээр нүдээ баясгаж, найган ганхах модны сүүдэртээ амран суух боломж бий. Энэ бол ямар ч хөгжил дэвшлээс илүү хүний сэтгэлийн баяр баясал, тайвшрал юм. Үүнийг зөвхөн бид өөрсдөө л бий болгох ёстой.
Монгол улсад амьдарч, үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бид эргэн тойрноо, өдөр бүр алхан өнгөрдөг гудамж талбайнхаа өнөөгийн дүр төрхийг дахин эргэн нэг хараарай. Тоос, шороо, тортог, хог энэ бол өнөөгийн бидний амьдран суугаа орчны бидний өөрсдөө бий болгосон нөхцөл байдлын үнэн дүр төрх. Гэвч үүнийг бид богино хугацаанд багахаан зардлаар өөрчилж ногоон орчныг бүрдүүлж чадах боломж байна. Үүнд ганц байгууллага , иргэд та бүхний чин сэтгэл, санаачилга, идэвх оролцоо л хэрэгтэй.
Үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлье уриан дор хэрэгжиж буй ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД БОЛОН ДЭМЖИГЧ НАРААС БАЙГАЛЬ ОРЧИНОО ХАМГААЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮССЭН ХҮН БҮРИЙГ 5.1-9.1-НЫГ ХҮРТЭЛ ДЭЛГЭР ЗУНЫ ХУГАЦААНД “ИРГЭН БҮР 1 М.КВ ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛАН ДУУДАЖ БАЙНА.
Монгол улсын хөдөлмөрийн насны иргэн бүр өөрийн амьдран суугаа газрын эргэн тойрондоо 1 м.кв талбайд, 1 м.кв –ын талбайн тарилтын зардал 8500₮ зарцуулан ОЛОН НАСТ НОГООН ЗҮЛЭГ тарьж, байнга усалж тордож ургуулж чадвал МОНГОЛ ОРНЫ 2 САЯ ХАВТГАЙ ДӨРВӨЛЖИН МЕТР КВАДРАТ ТАЛБАЙ БОГИНОХООН ХУГАЦААНД ногоон дэвсэг болж бид байгаль орчин, тэр дундаа өнөөгийн бидэнд нүүрлээд байгаа цөлжилтийн эсрэг үнэлж баршгүй их хувь нэмэр оруулна. Эх орныхоо ногоон хөгжлийн төлөө зарцуулах 8500₮ цаашид өөрсдийн маань үр хүүхдийн маань эрүүл мэндэд ирээдүйд үүнээс илүүтэйгээр хөрөнгө оруулалт хийх юм.
Албан байгууллага, хувь хүн, иргэд, БИД БҮГД өөрсдийнхөө үр хойчынхоо ногоон ирээдүйд хувь нэмрээ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН оруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ногоон орчныг бүрдүүлэх ёстой. Энэ бол та бидний эх орны иргэн болсны журамт үүрэг билээ.
ХЭРЭВ ТА ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТИЙН АЯНД НЭГДЭН ӨӨРСДИЙН ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭ ҮЛГЭРЛЭН ХАРУУЛАХЫГ ХҮСВЭЛ БИДЭНД 55 25 35 33 УТСААР ХАНДААРАЙ.
БИД ТА БҮХНИЙ ХИЙСЭН БҮТЭЭСЭН НОГООН ҮЙЛСИЙН ҮР ДҮНГ ХӨТӨЛБӨРИЙН НЭВТРҮҮЛГЭЭР ДАМЖУУЛАН БҮХ НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ БОЛНО.


Мэдээллийн эх сурвалж: www.organicmongol.mn
3a6dea4c86e9a585529a9f7f748a624a

Aмины орон сууц барихад "Цэвэр агаар" төслөөс таван сая төгрөгийн тусламж олгоно

Барууны кинонуудад өөрийн гэсэн эдлэн газартаа хүссэн загвараараа байшингаа барьж, орчноо цэцэрлэгжүүлсэн, атаархмаар амар амгалан амьдрал харагддаг даа. Өдгөө монголчууд, тэр дундаа нийслэлийнхэн нийтийн орон сууц гэхээсээ илүү амины сууцыг сонирхох болжээ. Энэ боломжийг олгодог газрууд ч олширсон байна. Нэгэнт төрөөс олгосон үнэгүй газартаа хүссэн загвар, шийдлээрээ орон сууц барьж амьдрах нь нийтийн байрнаас хавьгүй ашигтай гэдгийг хүмүүс ойлгох болсон байна.Тиймээс хямд өртгөөр, хурдан хугацаанд хэрхэн амины орон сууцтай болох боломжийн талаар сурвалжиллаа.

 

Амины орон сууцанд олгох таван сая төгрөг хоёр  давхар байшинд хамаарахгүй

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЗТБХБЯ хамтран барилгын эрчим хүч хэмнэлтийн төслийг хэрэгжүүлж байгаа.Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг хүмүүст барьж өгөх аж. Энэхүү төслийн хүлэмжийн хийг бууруулах зорилготой, байгальд ээлтэй талыг нь үнэлж, Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төсөл хамтран ажиллахаар болжээ.Тиймээс амины орон сууц барьж байгаа хүмүүст "Цэвэр агаар" төслөөс таван сая төгрөгийн amini-oron-suustтатаас олгохоор болсон аж. Нэг ёсондоо санхүүгийн хүндрэлтэй иргэдэд барилга барих эхний санхүүжилтийг нь олгож байгаа гэсэн үг. Энэ талаарх мэдээллийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Барилга эрчим хүч, хэмнэлтийн төслийн техник хөгжил, сургалт хариуцсан ажилтан Ц.Баттөртэй ярилцлаа.

-Танай төслийн шугамаар амины орон сууц бариулъя гэвэл ямар ч хүн хандаж болох уу?

-Энэ төслөөр гурван төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Нэгд нь Монгол Улсын барилгын салбарт дагаж мөрддөг барилгын эрчим хүч, хэмнэлтийн норм дүрмийг шинэчлэн сайжруулах, шинээр бий болгох зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хоёрт эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологийг зах зээлд нэвтрүүлж, иргэдэд таниулах ажил хийж байна.Тэгэхдээ аман яриа юм уу, цаасан хэлбэрээр таниулахаас гадна хашаанд нь барьж өгч байгаа. Гуравт, орон сууцыг барихад иргэдэд санхүүгийн хүндрэл үүсэх юм бол түүнийг шийдвэрлэх тал дээр хамтарч ажилладаг. Энэ төсөл нийслэлийн зургаан дүүргийн хоёр, гуравдугаар бүсэд үйлчилнэ. Газарт орох магадлал өндөр учраас хотын нэгдүгээр бүсэд хамаарахгүй байна.Тиймээс манай төсөлд хамрагдаж байгаа хүмүүс тухайн дүүргийнхээ газрын албанаас аль бүсийнх гэдгээ тодорхойлуулах шаардлагатай.

-Өртгийн хувьд энгийн орон сууцнаас өндөр үү. Зээлийн нөхцөл ямар байх вэ?

-Манайх "Хас" банктай хамтран ажилладаг. Энэ банкнаас амины орон сууцны зээлийг тусгайлан өгч байгаа. Зээлийн хүү сарын 1.4-1.5 хувь, арав хүртэлх жилийн хугацаатай. "Хас" банк манай төсөлтэй хамтарч ажилладгийн хувьд хөнгөлөлт үзүүлсэн хэд хэдэн нөхцөл бий. Жишээ нь, аль ч банкнаас зээл авах гээд очихоор барьцаа хөрөнгө шаарддаг шүү дээ. Харин "Хас" банк барьж байгаа байшинг нь барьцаа болгож байгаа. Мөн өндөр настай, тэтгэврийн хүнийг зээлд хамруулдаггүй юм билээ. "Хас" банк бол хамруулъя гэж байгаа. Мэдээж, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц уламжлалт сууцнаас илүү үнэтэй. Нэгж талбайн үнэ одоогийн байдлаар 250-390 мянган төгрөг байна.Тиймээс манайхны орлогын төвшнөөс даваад байна гээд Мянганы сорилтын санд хандсан юм.Тэд манай зураг төсөл, барилгын материалын чанар, үйлдвэрлэл зэрэг бүхий л зүйлийг судалж үзээд, баригдаж байгаа байшингуудад таван сая төгрөгийн урамшуулал олгохоор болж байгаа юм. Гэхдээ хүнд нь биш, байшинд нь олгож байгаа мөнгө гэдгийг ялгах хэрэгтэй. 65 метр квадрат хүртэлх байшингуудад энэ татаасыг өгч байгаа. Гэхдээ энэ нь хоёр давхар байшинд хамаарахгүй.

-Хэдэн төрлийн барилгын материалаар амины орон сууц барьж байгаа юм бэ. Хүмүүс модон материалыг илүү сонирхох юм?

-Эрчим хүчний хэмнэлттэй гээд цоо шинэ материалаар барилга барих гээд байгаа юм биш. Манайх төсөл учраас гадаадаас материал оруулж ирээд, борлуулах гээд байгаа юм байхгүй. Барилгын технологийг сайжруулж, дулааны алдагдал багатай байшинтай болгоход анхаарал хандуулж байгаа юм. Манайх гурван төрлийн барилгын технологийг санал болгож байна. Нэгд модон араг бүтээцтэй барилгын технологи. Үүнийг манайхан канад барилга гэдгээр нь мэддэг. Мөн тоосгон өрөгт бүтээцтэй болон хөнгөн бетон өрөгт бүтээцтэй барилга. Эдгээр барилгын технологи дээр ажлын зургийг нь хийсэн. Энэ нь хэдэн өрөөтэй, хаанаа гал тогоо, унтлагын өрөө байх вэ гэх мэт барихаас бусдыг нь тодорхой болгосон гэсэн үг. Барилгын зургаа гаргасны дараа тендер зарлачихсан байгаа.Тиймээс иргэд хүсэлтээ гаргахад тендерт ялсан компаниуд танай газар дээр очиж, амины орон сууцыг нь барьж өгнө гэсэн үг. Барилгын компаниудын хэлж байгаагаар бол дунджаар нэг сарын хугацаанд барих боломжтой.

-Гурван төрлийн материалаар байшинг барих юм байна. Харин загвар, шийдлийн хувьд ямар байх вэ?

-Нийт 21 төрлийн загварын зураг гарсан байгаа. Энэ жил бид хүмүүсийн хүсэлтийг харгалзаад хоёр давхар байшингийн зураг гаргасан. Энэ нь тоосго, хөнгөн бетон материалтай байгаа,

45 квадрат метр талбайтай амины орон сууц 22 сая төгрөгт багтана

 

ШУТИС, Канадын модон араг бүтээцтэй барилгын технологийн төсөл хамтран бас нэгэн амины орон сууц барих төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл нь канад загварын модон байшин барихад иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг юм байна. Тус төслийг манайд 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд богино хугацаанд барьдаг, байгальд ээлтэй зэрэг онцлогтой учраас Засгийн газраас энэ төрлийн барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм билээ.Тухайлбал, ЗТБХБЯ-наас "Сумын төв" төслийг таван аймагт хэрэгжүүлж, эмнэлэг, сургууль, захиргаа зэрэг сумын төвийн бүх барилгыг модон караказаар барих болсон байна. Канадын модон араг бүтээцтэй барилгын технологийн талаар төслийн менежер Т.Баясаагаас тодрууллаа.

-Модон араг бүтээцтэй байшин барихад танайх хэдэн төрлийн шийдэл санал болгож байгаа вэ?

-Канадын модон араг бүтээцтэй барилгын технологийг нэвтрүүлэх төслийг ЗТБХБЯ-ны захиал-гаар ШУТИС дээр хэрэгжүүлж байгаа. Баталсан норм дүрэм дээр үндэслэн, хоёр загварын байшин барьсан. Үүний нэг нь 45 метр квадрат 6х8-ийн хэмжээтэй, орон сууцны байраар бол хоёр өрөө байрны зохион байгуулалттай байшин. Нөгөө нь 45 метр квадрат байраа сунгаж, хоёр өрөө нэмээд дээр нь мансаарт хийсэн, хоёр давхар 112 метр.кв хоёр байшин байгаа.Тэгэхээр хүмүүс үүнийг ирж үзэж барилгын шийдлийг сонгож болно. Бидний хийдэг гол ажил бол сургалт. Амины байшин бариулах гэж байгаа юм уу, өөрсдөө барих гэж байгаа хүмүүст тэр талаарх мэдээлэл муу байдаг учраас хүссэн байшингаа барьж чаддаггүй. Манайх хувь хүнд төдийгүй модон араг бүтээцтэй технологиор амины орон сууцыг барьж байгаа компанийн ажилчдыг сургадаг. Учир нь, энэ бол шинэ технологи учраас заавал дадлагажих хэрэгтэй.

-Сургалт үнэгүй юу?

- Нэг өдрийн сургалт 10 мянган төгрөгийн төлбөртэй. Харин мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалт бол төлбөргүй.Тэр нь хувийн компаниуд Нийгмийн халамж үйлчилгээний газартай гэрээ хийгээд, манайд сургалтаа явуулдаг.

-Танай амины орон сууц нь модон гэдгээрээ онцлог байх. Гэхдээ модон материал бусдаас илүү үнэтэй юү?

-Модон материал өнөөгийн зах зээл дээр метр куб нь 600 мянга орчим төгрөгийн үнэтэй байгаа. Энэ бол тоосгон болоод паалкан барилгыг бодоход өртөг өндөртэй. Гэхдээ хүмүүс нийлээд хотхон маягаар барьж байгаа тохиолдолд үнэ нь харьцангуй буурч байна. Түүнээс биш захиалаад бариулахад тийм хямд биш. Гол нь агаарын бохирдол, хүлэмжийн хийг багасгахад давуу талтай.

-Хамгийн хямд гэхэд хэдэн төгрөгөөр барих боломжтой вэ?

-3-4 ам бүлтэй айл гэхэд 45 квадрат метр талбайтай байшин зах зээлийн үнээр 22 сая төгрөгт гарч байгаа шүү дээ. Илүү загварлаг байна гэвэл илүү үнэтэй болно гэсэн үг.

-Хувь хүнд ямар давуу талтай вэ?

-Модон байшинд амьдарсан хүн тоосгон, бетонон байшинд амьдарсан хүнээс таван насаар илүү насалдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Мөн газар хөдлөлт, хүчтэй салхи шуурганд илүү тэсвэртэй. Модон байшингууд нурахгүй, хөвөөд яваад байгаа нь Японы цунамигаар ч харагдсан шүү дээ.Тиймээс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг манайд илүү тохиромжтой орон сууц. Богино хугацаанд барьдаг, цөөн тооны ажиллах хүч шаарддаг, хүнд даацын техник шаарддаггүй, өвлийн улиралд ч барих боломжтой зэрэг олон талын давуу талтай.

-Танай сургалтаас мэдээлэл аваад өөрсдөө хувийн сууцаа барьсан хүн хэр олон байдаг вэ?

-Манай сургалтад хамрагдаад, өөрсдөө байшингаа барьсан хоёрхон айл байдаг юм. Бусад нь дандаа мэргэжлийн компаниудаар бариулсан. Мөн компаниар бариулсан ч гэсэн өөрсдөө сургалтад суугаад, хяналтаа тавиад явдаг хүмүүс бий. Дээрх төслүүдээс гадна амины орон сууц барьж өгөх санал тавьдаг хувийн хэд хэдэн компани байдаг юм байна. Тэдний ажилчдыг голдуу дээр дурдсан Канадын модон арга бүтээцтэй барилгын технологийн төслөөс сургажээ.Тухайлбал, "АТА трейд", "Канад хаус", "Ноnка", "Шинэст" зэрэг компанийн 10 хүнийг мэргэ-шүүлсэн байна.Тиймээс ямар нэг төсөлд хамрагдахгүйгээр амины орон сууцтай болъё гэвэл дээрх компаниудад хандаж болох нь.

Д.Пүрэвсүрэн

5 төрөлт уралдаанä èäýâõèòýé îðîëöîîðîé

”НОГООН ДЭЛХИЙ-НОГООН ЭХ ОРОН”
сэдэвт шүлэг, яруу найргийн уралдааны удирдамж

ҮНДЭСЛЭЛ

...Хүн төрөлхтөн бид амьдарч буй байгаль дэлхийгээ хайрлан энэрснээр гарч болох байгаль экологийн тэнцвэрт бус, сөрөг үр дагавараас байгаль ээжийгээ аврах боломж бүрэн байна. Бидний ногоон дэлхий өдрөөс өдөрт өнгө алдан гундаж, байгалийн асар олон гамшгууд ар араасаа цувран хүн төрөлхтөнд аюул учруулж байгааг бид мэдэх хэдий ч түүний эсрэг хүн нэг бүр чармайн ажиллахгүй байгаа нь үнэн. Иргэн бүрийн эрүүл амьдралын төлөө, хайртай бүхнээ ирээдэй хойчдоо өвлөн үлдээхийн төлөө өнөөгийн залуус бид өөрсдийнхээ хүчээр тэмцэх ёстой. Байгалийн сайхныг биширч, эх орныхоо онгон төрх байдлыг магтан дуулж, дэлхий нийтэд сурталчилж, бүхнийг уриалан дуудах эрч хүчийг эрэлхийлэн гаргах хүсэл, зориг бидэнд бий. “Ногоон эх орон-Ногоон дэлхий” сэдэвт шүлэг, яруу найргийн уралдаанд оролцож, байгаль хамгаалах их үйлс хувь нэмрээ оруулцгаая.

ЗОРИЛГО

Байгалийн сайхныг уран яруу шүлэг, найраглалын аргаар илэрхийлж, бусдад байгалиа хайрлах, хамгаалах сэтгэгдэлийг гүн гүнзгий төрүүлэх. Байгаль, экологийг хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог идэвхижүүлэх.

ХАМРАХ ХҮРЭЭ

15-аас дээш насны монгол улсын иргэд оролцоно.

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

“ЦОГЦ ШИЙДЭЛ – ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” Нийгэмлэг

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
- Нийслэлийн боловсролын газар
- ТМ телевиз

ШАГНАЛЫН САН

1-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
2-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
3-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
Тусгай байр 7, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

• Хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй байх,
• Бичлэг Arial, 12 хэмжээтэй шивсэн, мөр хоорондын зай 1,5 байх
• Оролцогч нь өөрийн овог нэр, албан байгууллагын нэр, эсхүл суралцдаг сургууль, нас, хүйс, харилцах утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байх.

ХУГАЦАА

1-р шатны шалгаруулалтанд оролцох бүтээлийг 2011 оны 06–р сарын 03
ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна.

ШАЛГАРУУЛАЛТ

1-р шатны шалгаруулалтыг бүтээл шалгаруулах комисст багтах олон улсын байгууллагын төлөөлөл, байгаль орчин, монгол хэл судлалын чиглэлээр мэргэшсэн багш, ТББ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 0-10 оноогоор үнэлж, шилдэг 10 бүтээлийг шалгаруулна.
2-р шалгаруулалтыг 5 төрөлт уралдаанаас шалгарсан нийт 50 шилдэг бүтээлийг “НОГООН ХИВС”-ний ёслолын бүтээлийн үзэсгэлэнд оролцуулж, үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан, оролцогч, сонирхогчдын саналаар 5 төрөлт уралдаан бүрээс шилдгийн шилдгийг тодруулна.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
- УБ хот, 13-р хороолол, Channel center 4 давхарын 407 тоот, мөн
- uchral1982@yahoo.de

Уралдааны талаар лавлах утас: 99188603, 93224722, 50116789
”НОГООН ДЭЛХИЙ-НОГООН ЭХ ОРОН”
сэдэвт эссэ, нийтлэлийн уралдааны удирдамж

ҮНДЭСЛЭЛ
Хүн төрөлхтөн бид амьдарч буй байгаль дэлхийгээ хайрлан энэрснээр гарч болох байгаль экологийн тэнцвэрт бус, сөрөг үр дагавараас байгаль ээжийгээ аврах боломж бүрэн байна. Бидний ногоон дэлхий өдрөөс өдөрт өнгө алдан гундаж, байгалийн асар олон гамшгууд ар араасаа цувран хүн төрөлхтөнд аюул учруулж байгааг бид мэдэх хэдий ч түүний эсрэг хүн нэг бүр чармайн ажиллахгүй байгаа нь үнэн. Иргэн бүрийн эрүүл амьдралын төлөө, хайртай бүхнээ ирээдэй хойчдоо өвлөн үлдээхийн төлөө өнөөгийн залуус бид өөрсдийнхээ хүчээр тэмцэх ёстой. Байгалийн сайхныг биширч, эх орныхоо онгон төрх байдлыг магтан дуулж, дэлхий нийтэд сурталчилж, бүхнийг уриалан дуудах эрч хүчийг эрэлхийлэн гаргах хүсэл, зориг бидэнд бий. “Ногоон эх орон-Ногоон дэлхий” сэдэвт эссэ, нийтлэлийн уралдаанд оролцож, байгаль хамгаалах их үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулцгаая. Эссэ, нийтлэл бичигч Та засаг төр, хувийн хэвшил, байгууллага, хувь хүний байгальд сөрөг үйл ажиллагааг ил тодоор, хурцаар шүүмжилж, байгальд ээлтэй бүхнийг уран сэтгэмжээр илэрхийлж чадах авъяастан, мөнхүү гавъяатан билээ.

ЗОРИЛГО
Байгаль хамгаалах үйл хэргийг иргэн бүрт хандуулж, байгаль хамгаалалд хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлага хэрэгтэйг ухамсарлуулах, экологийн гүнзгий мэдлэг олгоход идэвхитэн бичигч, хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч, оюутан, сурагчдыг аль болох идэвхитэй оролцуулж, улмаар байгаль, экологид сөрөг үр нөлөөг багасгах, хайрлан гамнах, бүтээн байгуулах үйл хэргийг дэмжин оролцоход оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ
18-аас дээш насны монгол улсын иргэд оролцоно.

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
“ЦОГЦ ШИЙДЭЛ – ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” Нийгэмлэг

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
- Нийслэлийн боловсролын газар
- ТМ телевиз

ШАГНАЛЫН САН
1-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
2-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
3-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
Тусгай байр 7, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Бичлэг Arial, 12 хэмжээтэй шивсэн, мөр хоорондын зай 1,0 байх,
• Эссе, нийтлэл нь 500-аас дээш үгтэй, хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй байх,
• Эссе бичигч нь өөрийн овог нэр, ажлын газар, эсхүл суралцдаг сургууль, нас, хүйс, харилцах утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байх,
• Бичлэг цэгцтэй, аливаад шүүмжлэлтэй, хурц тод байх,
• Өгөгдсөн сэдвийн хүрээнд судалгаа хийж, баримтад тулгуурласан байх,
• Байгалийн нөөцийг хамгаалах талаар иргэдийн зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгсөн байх,
• Бусад оронд амжилттай хэрэгжүүлж буй арга ажиллагаанаас санал болгосон байх,
• Байгаль хамгааллын уламжлалт арга ухаан, ёс заншлаас таниулан тайлбарласан байх,
• Байгалийн нөөц-экологийн тогтвортой хөгжил хоорондын уялдааг илэрхийлсэн байх,

ХУГАЦАА
1-р шатны шалгаруулалтанд оролцох бүтээлийг 2011 оны 06–р сарын 03
ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна.

ШАЛГАРУУЛАЛТ
1-р шатны шалгаруулалтыг бүтээл шалгаруулах комисст багтах олон улсын байгууллагын төлөөлөл, байгаль орчин, монгол хэл судлалын чиглэлээр мэргэшсэн багш, ТББ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 0-10 оноогоор үнэлж, шилдэг 10 бүтээлийг шалгаруулна.
2-р шалгаруулалтыг 5 төрөлт уралдаанаас шалгарсан нийт 50 шилдэг бүтээлийг “НОГООН ХИВС”-ний ёслолын бүтээлийн үзэсгэлэнд оролцуулж, үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан, оролцогч, сонирхогчдын саналаар 5 төрөлт уралдаан бүрээс шилдгийн шилдгийг тодруулна.
“НОГООН ЭХ ОРОН-НОГООН ДЭЛХИЙ”
сэдэвт гар зургийн уралдааны удирдамж

ЗОРИЛГО
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 27 дугаар чуулганаас зарласан “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Иргэн бүр байгаль хамгаалагч” уриатайгаар ЕБС-ийн сурагчдын мэдлэгийг сорих, байгалиа хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор, “байгаль хамгаалал, бидний оролцоо” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг зарлаж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
- “ЦОГЦ ШИЙДЭЛ – ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” Нийгэмлэг
- Нийслэлийн боловсролын газар
- ТМ телевиз
- “МАСТЕР” бүлэг

ХАМРАХ ХҮРЭЭ
Гар зургийн уралдаанд нийслэлийн бүх ЕБС-ийн 1-6 дугаар ангийн сурагчид оролцоно.

ТАВИГДАХ ШААРДЛАГА
Гар зургийг өөрийн гараар усан будаг, тосон будаг, өнгийн харандаагаар цаасан дээр зурна.
Цаасны хэмжээ багадаа А4 байна.
Сэдвийн хүрээнд сонирхолтой санааг өвөрмөц байдлаар зурсан байх.
Гар зургийг буцаан олгохгүй бөгөөд бүтээл ирүүлэгч нь өөрийн овог нэр, и-мэйл хаяг, холбоо барих утас, сургуулийн нэр, хаягийг тодорхой бичсэн байна.

ХУГАЦАА
1-р шатны шалгаруулалтранд оролцох бүтээлийг 2011 оны 06 –р сарын 03
ны өдөр 18.00 цаг хүртэл хүлээн авна.

ШАГНАЛЫН САН
1-р байр 2 сурагч, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
2-р байр 2 сурагч, өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал
3-р байр 2 сурагч, өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал
Тусгай байр бүтээлээр нь 4 сурагчийг шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

ШАЛГАРУУЛАЛТ
1-р шалгаруулалтыг бүтээл шалгаруулах комисст багтах олон улсын байгууллагын төлөөлөл, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн багш, ТББ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 0-10 оноогоор үнэлж, шилдэг 10 бүтээлийг шалгаруулна.
2-р шалгаруулалтыг 5 төрөлт уралдаанаас шалгарсан 50 бүтээлийн үзэсгэлэн гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан, нийт оролцогч, сонирхогчдын саналаар шилдгийн шилдгийг тодруулна.

БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
- УБ хот, 13-р хороолол, Channel center 4 давхарын 407 тоот
- Сургууль тус бүрийн нийгмийн ажилтнууд
Утас : 99188603, 99012458

”НОГООН ДЭЛХИЙ-НОГООН ЭХ ОРОН”
фото зургийн уралдааны удирдамж

Хүн төрөлхтөн бид амьдарч буй байгаль дэлхийгээ хайрлан энэрснээр, хайрлах сэтгэгдэлийг бусдад төрүүлж, уриалга гаргаснаар байгаль ээжийгээ аврах боломж бүрэн байна. Бидний ногоон дэлхийн өнгө өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгалийн асар олон гамшгууд ар араасаа болж байгаа нь байгаль орчины төлөө дуу нэгтэйгээр дуугарч, бас түүнийг хайрлан хамгаалах цаг болсоныг сануулж байна гэлтэй. Энэ ажлыг залуус бид өөрөөсөө эхлүүлэх ёстой. Байгалийн сайханыг бишрэнгээ өөрийн хоббигоороо тэр бүх нандин уялдаа холбоог гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээх сонирхолтой залуус бидний дунд олон бий. Тэгвэл гэрэл зураг сонирхогчдын дунд “Иргэн бүр байгаль хамгаалагч” уриан дор “Ногоон эх орон-Ногоон дэлхий” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна.
Уралдааны зорилго: Байгалийн сайханыг гэрэл зургаар хэрхэн илэрхийлж, бусдад байгалиа хайрлах сэтгэгдэлийг төрүүлэх. Байгаль, экологийг хайрлан хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог идэвхжүүлэх.

Хамрах хүрээ: 18-аас дээш насныхан гэрэл зураг авах сонирхолтой хүмүүсийн дунд зохион байгуулах.
Бүтээлийг хүлээн авах хугацаа: 2011 оны 6 сарын 3-ны 18.00 цаг
Тавигдах шаардлага:
• Зургийн хэмжээ 40*50-аас доошгүй байна. /Босоо болон, хэвтээ урт загвартай байж болно/
• Photo shop программ ашиглаагүй байх
• Өнгө будагийн чанарыг хангасан байх
• Иргэдийг байгалиа хайрлах сэтгэлгээнд уриалсан өнгө аястай байх

Бусад: Уралдаанд ирсэн бүтээлүүдийг 2 үе шатанд шалгаруулах бөгөөд түрүүлсэн бүтээлүүдийг үзэсгэлэнд байршуулах, сэтгүүлд байршуулах зэргээр олны хүртээл болгож мөнгөн шагналаар шагнана. Мөн удаах байруудын бүтээлийг олон нийтийн хүртээл болгож ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнана.

Хүлээн авах хаяг: УБ хот, 13-р хороолол, Channel center-ийн 4 давхарт 407 тоот
Зохион байгуулагч: “Цогц шийдэл-Залуусын оролцоо” нийгэмлэг

Дэлгэрэнгүй мэдээллийг: 96016226


БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
- УБ хот, 13-р хороолол, Channel center 4 давхарын 407 тоот
- Файлаар бол uchral1982@yahoo.de хаягаар хүлээн авна.

Холбоо барих:

Уралдааны талаар лавлах утас: 93224722, 95958989, 99030702


"НОГООН ЭХ ОРОН-НОГООН ДЭЛХИЙ”
сэдэвт бүтээлийн уралдааны удирдамж

ЗОРИЛГО
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 27 дугаар чуулганаас зарласан “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Иргэн бүр байгаль хамгаалагч” уриатайгаар байгалиа хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор, “байгаль хамгаалал, бидний оролцоо” сэдвийн хүрээнд бүтээлийн уралдааныг зарлаж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
- “ЦОГЦ ШИЙДЭЛ – ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” Нийгэмлэг
- www.avtomarket.mn
- ТМ телевиз
- “МАСТЕР” бүлэг
- Баянгол дүүргийн14-р хороо

ХАМРАХ ХҮРЭЭ
Бүх насны хүмүүс оролцох боломжтой
Сургуулийн нас-6-14
Залуучууд-16-30
Дунд нас болон ахмадууд 31 ээс дээш

ТАВИГДАХ ШААРДЛАГА
Бүтээлийг өөрийн гараар байгальд хаягддаг хуванцар сав, шил, гялгар уут болон бусад байгаль орчинд сөрөг нөлөөтэй зүйлсээр хийнэ.

Сэдвийн хүрээнд сонирхолтой санааг өвөрмөц байдлаар илэрхийлсэн байх.
Бүтээлийг буцаан олгохгүй бөгөөд бүтээл ирүүлэгч нь өөрийн овог нэр, и-мэйл хаяг, холбоо барих утас, сургуулийн нэр, хаягийг тодорхой бичсэн байна.

ХУГАЦАА
1-р шатны шалгаруулалтанд оролцох бүтээлийг 2011 оны 06 –р сарын 03
ны өдөр 18.00 цаг хүртэл хүлээн авна.

ШАГНАЛЫН САН
Ангилал бүрээс :
1-р байр өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
2-р байр өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал
3-р байр өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал
Тусгай байр бүтээлээр нь 1оролцогчийг шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

ШАЛГАРУУЛАЛТ
1-р шалгаруулалтыг бүтээл шалгаруулах комисст багтах олон улсын байгууллагын төлөөлөл, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн багш, ТББ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 0-10 оноогоор үнэлж, шилдэг 10 бүтээлийг шалгаруулна.
2-р шалгаруулалтыг 5 төрөлт уралдаанаас шалгарсан 50 бүтээлийн үзэсгэлэн гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан, нийт оролцогч, сонирхогчдын саналаар шилдгийн шилдгийг тодруулна.

БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
- УБ хот, 13-р хороолол, Channel center 4 давхарын 407 тоот
-
Утас : 99188603, 99012458

Үндэсний үйлдвэр бидний ирээдүйн баталгаа

40 өөс дээш насныханд зориулсан клубт бүртгэж байна

40+ club шинээр байгуулагдах гэж байгаа тул 40 болон түүнээс дээш насны бүх хүмүүсийг урьж байна.Танд бизнесийн түнш хэрэгтэй бол, эсвэл тантай сэтгэлээ хуваалцах найз хэрэгтэй бол, мөн гадаад хэл сурах, урлаг спортоор хичээллэх, сонирхолтой сэдвүүдээр ярилцах , гадаад дотооддоо жуулчлалаар хамтран аялах, ижил сонирхол , үзэл бодолтой хүн бүхэн холбоо барина уу.
ndsuren@yahoo.com, tel: 9585-6239

www.automarket.mn