Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Хүүхдийн хөгжил ба уламжлал шинэчлэл

УДИРТГАЛ

Монгол улс маань зах зээлийн эзийн засагт шилжиснээс хойш чамгүй хугацааг үдсэн ч  одоог хүртэл хүүхдийн эрх, хөгжил хамгааллын талаар нэгдсэн бодлого боловсруулаагүй урсгалаараа явж байгаа гэх хэлж болно. Нүүдлийн соёл иргэншлээс, суурин соёлруу шилжих энэ явцад хүүхдийн эрх ихээр зөрчигдөж, өөрийн хууль ёсны үндсэн эрхээ ч эдлэж чадахгүйл хүрээд байна. Нарны хаан хүүхэд, Нэгдүгээрт хүүхэд гэхчилэн чихэр шиг сайхан үгийг томчууд бид хэлдэг ч тэр бүр хүүхэддээ анхаарал хандуулж тэдний эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Манай орон НҮБ-д 1969 онд элсэн орж, улмаар хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн ч одоо хирнээ хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байгаа нь нэгийг хэлж хоёрыг сануулах бизээ. Нийгмийн байдал өөрчлөгдөн сайжрахыг хүлээвэл одоо гудамжинд байгаа багачууд эрийн цээнд хүрч эх орны маань ирээдүй Африкийн дорой орнуудтай адил хэмжээнд очихоор барахгүй тэднээс дордож ч магадгүй юм.

            Өнөөлөр монгол улсын хэмжээгээр албан ёсны бүртгэлтэй 68 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн талаас илүү хувь нь буюу 35 орчим мянган хүүхэд хүнд хүчир ажилд нухлагдаж байна гэсэн тоог энэ оны эхний улирлын статистк тоо мэдээнд дурьдсан байна. Тэгвэл албан ёсны бүртгэлгүй энд тэнд цагаар ажиллах, биеэ үнэлэх зэргээр шар нар бор хоногийг өнгөрөөж буй асар олон өсвөр насны охид, хөвгүүд байгаа нь ойлгомжтой.    Жоншны уурхай,  өлөн гэдэс боловсруулах цех, ундааны үйлдвэр, оёдлын үйлдвэрүүд, хувиараа алт олзворлох салбарт хүүхдүүдийг ажиллуулж хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин өгөх нь гадаад дотоодын хөрөнгө оруулалттай жижиг компанид хэрэгтэй байж болох юм. Гэвч өнөөдөр манай улс ажилгүйчүүдээр баяжиж, ид ажил хөдөлмөр эрхлэх насны залуус гадаадруу олноороо гаран ажиллаж байгаа нь хэнд ч ил асуудал.

            Монгол орны хөгжил дэвшлийн түлхүүр газар доорхи алт, эрднэсээ ухаж зарах,энд тэндхийн хөрөнгө оруулалтыг, зээл тусламжийг горилох зэргийн аль нь ч биш. Харин хүний хөгжил хамгийн чухал нөлөөтэй. Бид хүүхдүүддээ чанартай мэдлэг боловсрол, шударга үнэнийг ойлгох ухаан, амьдрах чадвар дадлыг суулгаж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг гүйцэж харах  оюуны хөгжлийг өгөх хэрэгтэй. Ингэж гэмээнэ монгол орон хөгжин дэвшнэ гэж би боддог.  

Бид асар баян түүхтэй өв соёлтой хэдий ч хүүхдийн хүмүүжил, амьдрах нөхцөл бололцоог түүхийн аль ч цаг үед хангаж чадаж байсан орон гэж үзэж болох болов уу? гэсэн хэдий ч мэдээлэл технологийн гэсэн тодотголтой энэ зуунд хүүхдийн эрх бүдүүлгээр зөрчигдөж байна. Хэн ч харсан энгийн ёс заншил мэт санагдах хурдан морины уралдаан хүртэл хүүхдүүдийн ирээдүйг  бүрхэг болгож байна гээд хэлчихвэл нэг их хатуудахгүй болов уу? Сүүлийн 3-4 жилийн хугацаанд хүүхдүүд өөрсдөө эвлэлдэн нэгдэж шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэхээр  мини парламент хуралдуулж, чуулга уулзалт, дугуй ширээний ярилцлага зэргийг нилээдгүй тоогоор зохион байгуулж төр засгийн түшээдтэй уулзаж зөвшилцсөний үр дүнд эмзэг бүлгийн хүүхдүүд тэдний дундаас хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд бага ч болов анхаарал хандуулж эхлээд байна. Мөн уламжлал гэж үзээд хэн ч тоодоггүй байсан хулдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийн асуудал сөхөгдөн бүгдээрээ биш хэдий ч ганц нэгээрээ үүнийг хүлээн зөвшөөрч үүнд бага боловч анхаарал хандуулж байгаад баяртай байна.

Зөвхөн анхаарал хандуулаад зогсохгүй шийдвэртэй алхам хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага амьдралаас гарч ирж байна. Нийгтийн хөгжлийн хурдын гүйцэхийн тулд, гүйцээд зогсохгүй түрүүлэхийн тулд хүний хөгжил чухал. Нэгдүгээрт хүүхэд гэсэн аян яг одоо буюу 4-р сарын 29-өөс 5-р сарын 9-ны хооронд улс дачар зохион байгуулагдаж байна. Энэ аянаас хүүхдүүд илүү ихийг хожих ёстой. Харин хүүхдийн нэр барьж шоудагчид, өөрийн нэр хүндээ өсгөх, эрх мэдлээ ахиулах тоглолт битгий болоосой. Хүүхдийн гэсэн тодотголоор шийдвэр гаргах түвшинд очитлоо ахисан эрх мэдэлтэн олон бий. Гэсэн ч тэд ямар замаар, хаанаас яаж өндөрлөгт хүрснээ шууд мартдаг гэж хэлж болно. Хүүхдийн байгууллагууд борооны дараах мөөг шиг олширч байна. Тэд харин ажлаа л сайн хийж үнэхээр хүүхдийн төлөө ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

 

ХҮҮХДИЙН ЭДЛЭХ  ЁСТОЙ  НААД  ЗАХЫН

ЭРХ  ХАНГАГДАЖ  ЧАДАЖ  БАЙНА УУ?

Зах  зээлийн эдийн засгийн тогтолцооруу орсноос шалтгаалан урьд өмнө байгаагүй олон нэр томъёо та бидэнд сонсогдож дуулдах болсон. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүнд нөхцөл дэхь хүүхдүүд, траншейны болон гэдамжны тэнэмэл хүүхдүүд гэсэн үгнүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа хэдий ч яаг юунд анхаарал хандуулах ёстой, юуг өөрчлөх, ямар чиг шугамыг баримтлах вэ гэдэг дээр нэгдмэл байр суурь байхгүй өдий хүрч өнөөдөр хүүхэд наад захын эрхээ эдлэж чадахгүй томчууд биднээс нүдэндээ нулимстай алгаа тосон аврал эрж байна.

Хүүхдийн амьдрах салшгүй эрх гэдэг нь эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас түүнд угаас заяасан салшгүй үндсэн эрх юм. Амьдрах эрх нь наад захын өлсгөлөнгөөс ангид байж, эрүүл саруул орчинд амьдрах эрхээр хангагдах ёстойг хэлх нь зөв болов уу? Гэвч өнөөдөр та бидний дунд хичнээн хүүхэд орох оронгүй тэнүүчилж, хог түүж, гуйлга гуйж, тэр ч бүү хэл хулгай дээрэм хүн амины гэмт хэрэгт холбогдож байгааг та бид телевиз радиогоор чихээ дөжиртөл сонсож байгаа билээ. Шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэлтэй хүмүүс нь Монгол улсын хөгжлийн гарцыг уул уурхай ашигт малтмал хэмээн хэрэлдэж суухад жинхэнэ хөгжлийн гарц, ирээдүй болсон үр хүүхэд маань боловсрол, мэдлэг, нийгмээс тусгаарлагдан цагаан давааны хогийн цэг, траншей, орц хонгилд нийгмээс гээгдэн үлдэж байна. Энэ байдал хэдийгээр хөдөө орон нутагт төвлөрсөн хот сууринг бодвол гайгүй байнаа гэж хэлж болохоор байгаа хэдий ч хөдөөнөөс хотруу чиглэсэн их нүүдлийн улмаас хотод орж ирсэн, харъяалал нь тодорхойгүй, шилжүүлэг байхгүй гэсэн аар саархан шалтгаанаас болж сургуульд суралцаж чадахгүй байгаа нь харамсалтай.

Монгол улс үндсэн хуулиндаа хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдарч, мэдлэг боловсрол олж авах эрхтэй гэж заасан хирнээ амьдралын мөр хөөж хот хүрээ бараадсан нэгэндээ ийн хандаж байгаа нь хүний эрх, цаашлаад хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байгааг та бид бэлхнээ ухамсарлаж ойлгох цаг ирсэн. Налайхын уурхай, энд тэндхийн алтны нинжа гэгдээл байгаа хүмүүсийн тал илүү хувийг нь хүүхэд эзэлж, гэр орныхоо амьдралд хувь нэмэр оруулахаар бяцхан нуруун дээрээ томоос том ачааг үүрээд нийгмийн хөгжлийн араас аврал эрэн алхаж байна.

Өнөөдөр гэр орноо тэжээхээр олон зуун хүүхэд сургуулий хаяж томчууд, эцэг эхийнхээ хоногийн хоолыг залгуулж байгаа нь хөдлөшгүй үнэн. Тэр үнэнтэй бид аль хэдийнээ эвлэрч өнөөдөр тэднийг ярих хэлэх хүнгүй болоод байна уу даа гэсэн эмзэглэл төрдгөө нуух юун. Хүүхэд гэр бүлийн бүх гишүүдийн адил тэгш эрхтэй гэж гэр бүлийн тухай хуульд заасан хэдий ч хуучин ёс заншил, болон бусад хүмззсийн хандлагаас шалтгаалан өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, орчин нөхцөлгүй байна. Хотоос алслагдсан дүүрэг гэгддэг Багануур одоогоор 20 гаруй мянган хүн амтай. Тэдгээрийн 13000 орчим нь 0-18 хүртэлх насны хүүхэд. Тал орчим хувийг хүүхэд эзэлж байгаа хэдий ч тэднийг чиглэсэн дорвитой зүйл нэг ч хийгдэхгүй байгаа гэж хэлж болно.ажилгүйдэл ядуурал газар авлаа гэж ярих нь ихэссэн ч түүний цаана байгаа хүүхдийн асуудал хойш тавигдсаар байна уу даа гэсэн эмзэглэл төрдөг.

            Сэтгэл зовоосон олон асуудлууд үүгээр зогсохгүй. Насанд хүрээгүйчүүдийг хил давуулан зарах, хүний хууль бус наймаа млнголд цэцэглээд байна. Саяхны нэгэн жишээ дурдъя. Хятад эрчүүдтэй ханилан тэдний нутгийг зорьсон хэсэг бүсгүйчүүл эрээн хотын консул дээр аврал эрэн ирээд эх орондоо эргэн ирснийг санаж байгаа байх. Тэдний дунд өөрийн үр хүүхдээ хужаа хүнтэй хүчээр суулгасан, нөхөр нт хүүхдийг нь зарчихсан гэсэн зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байсан. Амьдралын эрхээр гээд өмгөөлж болох хэлий ч эцэг эхийн болчимгүй алдаанаас болж хүүхдүүд бэлгийн мөлжлөг, боолчлол дунд амьдрах ёсгүй.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлээс хамгаалах гэх мэтчилэн хүүхдийн гэсэн тодотголтой төрийн болон төрийн бус олон байгуллага бий болж байгаа нь сайшаалтай хэдий ч хүүхдийн нэрээр бизнес хийх, хандив тусламж цуглуулах байдал нилээдгүй байгаа гэж би өөрийн хувьд дүгнэдэг.    Энэ бүгдийг нийгмийн хөгжлийн байдаг л нэг үзэгдэл мэтээр тайлбарлагсад олон. Манай орон дагуулж биш дагаж хөгжиж байгаа орон. Бусдын алдааг давтах биш, харин суралцах хэрэгтэй. Гэсэн ч энэ бүгдийг түр орхиод та бүхний анхаарлыг өөр тийш шилжүүлье. C                        

 

УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ

Манайхан сүүлийн  жилүүдэд  хурдан морь унаач хүүхдүүдийн эрх, түүнийаюулгүй байдлын талаар санаа зовниж эхлээд байгаа. Энгийн, эцэг өвгөдийн уламжлал мэт боловч угтаа хамгийн ихээр энд л хүүхдийн эрх зөрчигдөөд байна уу даа гэж боддог. Уламжлалаа дээдлэх нь бидний эрхэм үүрэг. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг.  Уламжлалаа сайжруулан шинэчлэх бус харин хүүхдийн эрхийг ихээр зөрчиж байгаа зүйл бол яах аргагүй хурдан морины уралдаан юм. Эрт дээр цагаас үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, хурдан морь, бөх, сэр харваагаар наадаж ирсэн уламжлалыг үгүйсгэж болохгүй хэдий ч одоо цагт уламжилж ирсэн соёлыг гажуудуулах нь ихсээд байна уу даа гэсэн эмзэглэлийн хүмүүст ихээр төрүүлэх болоод байгаатай та ч бас санал нэгдэх болов уу? Гэхдээ өвөг дээдэс маань наадмыг зуны дэлгэр цагаар хийж баярладаг байсан бол одоо жилийн дөрвөн улирал алгасалгүй шахам наадам хийж байгаа бөгөөд энэ явдал нь хүүхдийн эрхийг хөндөхөөс өөр өргөгүйд хүргэж байна. Юуны түрүүнд өвлийн тэсгим хүйтэнд хүүхдийг хурдан морь унуулж байгаад анхаарал тавих хэрэгтэй болсныг тэмдэглэх хэрэгтэй. Гэсэн ч дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй хорм хормоор урагшилж, тэр хирээр хүний эрх, эрх чөлөөний асуудал яригддаг болсон компътержсэн, мэдээллийн эрин зуунд бид амьдарч байгаагаа мартах учиргүй.

Сайхан дээл өмсөж, ганган эмээл тохсон мөнгөтэй хүмүүсийн зугаа нь морин уралдаан болсон гээд хэлчихэд нэг их хэтрүүлэг болохгүй байх. Унаач хүүхдүүдийн эрх ашгийн талаар яриад ирэхээр цалин хөлс өгдөг, эцэг өвгөдийн уламжлал гээд олон зүйлийн тайлбар тавьдаг. Гэвч зун өвлийн зургаан сардаа халуунд халж, хүйтэнд хөрж ажилгүй арчаагүй эцэг эхээ тэжээдэг хуруун чинээ хүүхдүүд олон байгааг нуух хэрэггүй. Хурдан морь унаач хүүхдийн сарын цалин 40-50 мянган төгрөг байдаг. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хавьгүй бага байгаа бөгөөд тэднийэрүүл мэнд, аюулгүй байдал дэээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад амь нас нь үнэгүйдэж байгаагийн томоос том илрэл болж байна.

Дундажхан хэмжээний нэг наадамд зөвхөн их насны 400-500 орчим морь уралддаг гэж үзвэл түүний цаана төдий тооны хүүхдийн хувь заяа яригдах учиртай. Миний мэдэхийн л Багануур дүүргийн сүүлийн хоёр жилийн наадмаар 3 хүүхэд амь насаа алдсан. Борооноор уралдаж явсан хүүхэд аянганд ниргүүлж унаж явсан морьтойгоо газар дээрээ амь үрэгдсэн. Мориноосоо унаж бэртэж гэмтсэн хүүхдийн тоо тоймоо алдсан. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар 2005 онд "Үндэсний баяр наадмын" тухай хууль батлагдсан ч энэ хуулинд тэдэн морь нь түрүүлбэл уяачид тийм цол өгнө, тэд давбал бөхөд тийм бай өгнө гэхчилэн зааснаас бус хатуухан хэлбэл амиа золиосолж байгаа хүүхдийн тухай тийм ч тод томруун заагаагүй юм шиг. Өвлийн уралдаанаар хүүхдүүд хацар, гар, хөлөө хөлдөөх нь бүр хэвийн үзэгдэл. 

Ингэхэд улс орны маань хөгжил хаашаа яваад байнаа. Хүүхэдгүй ирээдүй гэж лав үгүй. Баярлаж цэнгэхийн тулд бяцхан иргэдийнхээ ирээдүйгээр дэнчин тавихаа зогсоовол яасан юм бэ? Уламжлалаа дагаад зунд нь ядаж морио уралдуулъя. Өвлийн уралдааныг хориглож, зуны морин уралдаанд оролцож байгаа хүүхдүүдийг хамгаалалтын малгай, иж бүрэн хувцастай болговол яасан юм бэ? Жилийн жилд уралдах моридын тоо нэмэгдэж улсын их баяр наадмаар нэг насанд 500-600 морь уралдаж байгаа бөгөөд моридыг холын аймгуудаас тээвэрлэн авчирч уралдуулдаг болсноор тоо улам их өсөж байна. Олон морь уралдах тусам хүүхдэд учрах эрсдэл ихсэж байна гэж ойлгож болох юм. Аймаг, сумын наадамд цөөхөн тооны морь уралддаг болохоор хүнээс хамаарах эрсдэл багасаж, байгаль цаг уур сайхан байвал наадам сайхан болдог. Харин улсын гэдэг утгаараа цол, чимэг өгч хөдөлмөрөө үнэлүүлдэг учраас олон арван уяач хотыг зорьж наадах болсныг үгүйсгэж болохгүй хэдий ч морь дагасан олон машин, олон хүний хөл үймээн гээд хүний хүчин зүйлээс шууд хамаарах эрсдэл ихсэж байна гэж ойлгож байна. Бид хүүхдийн амь насаар дэнчин тавьж наадах эрхгүй. Бооцоотой бооцоогүй олон уралдаан хаа сайгүй жалга дов болгонд дөртөн цагийн эргэлтэнд болж тэр хирээр унаач хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх болоод байна.

Гэмтэл бэртлээс гадна өтөл хөврын уралдаанд оролцохын тулд хүүхдүүд хичээлээсээ түр болон бүр мөсөн завсардаж байгаа билээ. Эцэг өвгөд маань өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэлцдэг. Хурдан морио унуулах гэж үр хүүхдээ сургуулиас завсардуулж, эсвэл таван төгрөгний цалин горилж хүүхдээ морь унуулж байгаа хүмүүс энэ үгийг санахад илүүдэхгүй. Сүүлийн хоёр жил хүүхдийн эрхийг хамгаалах сайн дурын олон байгууллагууд хамтран тэмцсэнээр унаач хүүхдүүдийн эрх ашиг бага ч болов яригдаж байгаа нь талархууштай. Хамгаалалтын малгай өмсгөж уралдана гэсэн дүрэм байдаг хэдий ч одоо болтол монголын хууль гурав хоног гэдгийн үлгэрийг үзүүлж байна. Зовлон тоочихоос түр орхиод шийдвэрлэх арга зам байгаа эсэхийг яръя.

 

ҮҮНИЙГ ЯАЖ ШИЙДЭХ ВЭ?

ХЭНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ ВЭ?

Шийдэгдэхгүй асуудал гэж ер байхгүй. Ямар арга замаар яаж шийдэх вэ гэдэг л хамгийн чухал Өөрийнхөө сайн сайхны төлөө, өөрийн эрхээ хамгаалахынтулд юуны өмнө унаач хүүхдүүдийн оролцоо хамгийн чухал болов уу? Өөрсдийгөө эрсдэлгүй байлгахын тулд морины эзэнтэй аюулгүй байдлын гэрээ байгуулах, хувцас хэрэглэлийг ном журмын дагуу өмсөж уралдахыг санал болгох, даатгуулах, хичээлд явах цагийг тусгайлан гаргаж өгөх, цаашилбал суралцах таатай нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсэх хэрэгтэй.

Томчууд ч бас өөрийн гэсэн ухамсартай хандаж унаач хүүхдүүдийн нийгмийн байдал, тэдлэг боловсролд нь анхаарал тавьж үүнийгээ нэр төрийн хэрэг хэмээн бодууштай. Яагаад гэвэл манлай уяач, гарамгай уяач гэсэн сайхан нэрнээс гадна морио унаж байгаа хүүхндийн аюулгүй байдлыг хангаж шинэ залуу уяачиддаа үлгэр дууриал үзүүлбэл яасан юм бэ? Гоё дээл ганган эмээлээрээ бус хэн эрүүл саруул ухаанаар хүүхдээ, хүлгээ хайрлаж байгаагаар нь наадмын өнгийг тодорхойлохсон.

Төр засаг маань баяр наадмын тухай хуулиа илүү ойлгомжтой нарийн болгож унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар нарийн дүрэм журам гаргах нь зүйд нийцнэ. Зөвхөн үүгээр зогсохгүй өвлийн болон хаврын уралдааныг хэрхэн яаж зохион байгуулах, ямар тохиолдолд хориглох зэрэг стандартыг тогтоож түүндээ хяналт тавьдаг байх хэрэгтэй. Ер нь уралдаан, наадмын зэрэглэлийг тогтоож тухай бүрт нь тохирсон нарийн стандарт тогтоож өгөх шаардлага амьдралаас урган гарч байгаа юм.

Уралдаан зохион байгуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хүүхдийн хамгаалалтын хувцас, даатгал зэргийг уяачаас шаардаж тухай бүрт нь аюулгүй байдлыг хангуулж байх нь зүйтэй мэт. Тэгвэл энэ асуудал эерэгээр шийдэгдэж наадам маань сайхан болох болв уу? Үүний тулд бүгдээрээ эрвийж дэрвийхээрээ зүтгэх хэрэгтэй юм шиг. Ер нь энэ асуудал нь уяач болон наадам зохион байгуулж буй хүмүүсийн ёс зүйгээс шууд хамаарах бөгөөд хичээлээс хоцогдуулахгүй байх үүргийг уяач нарт өөрт нь шууд ноогдуулбал зохино. Шийдэх асуудал тодорхой арга зам нь бас тийм ч их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардхааргүй байхад яагаад өдийг хүртэл бид хүүхдийн амиар наадсаар байгаа юм бэ? Сайхан наадахын тулд тал бүрийн үүрэг оролцоо нэн чухал юм.

 

ДҮГНЭЛТ

Монгол орон маань хэдийгээр мал аж ахуйн орон боловч эрс тэс уур амьсгалтай, зун нь бүгчим халуун, өвөл нь тэсгим хүйтэн байдаг билээ. Байгаль цаг уурын онцлог, өнөөгийн хөгжил дэвшлийн хурдыг гүйцэж түрүүлэхийн тулд өв уламжлалаа хадгалахын дээр түүнийгээ хөгжүүлэн баяжуулах шаардлаг нэн тэргүүнд тавигдаж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж байгаа энэ зуунд бид ч бас энэ асуудлыг эн тэргүүнд тавьж хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд анхаарал хандуулах шаардлага тулгарч байгаа билээ.

Нэг үгээр хэлбэл өнөөдөр хот хөдөөгийн ялгаа асар их болж хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх байдал ч янз бүр байна. Хот суурин газрыэ хүүхдүүд интернет, техник технологийн хөгжлийг мэдрэн өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа бол хөдөөгийн хүүхдүүд их лсайндаа телевизээр хорвоог харж байна. Мэдээлэл олж авч байгаа хэмжээнийхээ хирээр өөрийн эрх үүргийг ухамсарлаж байна. Өнгөрөгч 2006 оны 3-р сард нийслэлийн 2-р дунд сургуулийн хэсэг хараагүй сурагчид өөрсдийн эрхийн иөлөө суулт хийсэн нь монголд анх удаа хүүхдүүд өөрсдийнхөө төлөө тэмцсэн тохиолдол юм.

Хүүхдүүд томчуудын үгийг хууль мэт биелүүлэх ёстой гэсэн хатуу байр суурь өнөө хирнээ нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд гэр бүлд эзлэх хүүхдийн байр суурь асар хангалтгүй байна. Үүнээс гадна сургууль, цэцэрлгийн багш сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн ёс зүйн шалгуур дорой байгаагаас амьдралын боломж тааруу, эсвэл ямар нэгэн буруу зуршилтай хүүхдүүд сургуулиа хаяж байгаа нь тэдний хувийн нууцтай байх, сурч боловсрох эрх зөрчигдөж байгаагийн тод илрэл гэж үзэхэд хүргэж байна.

Төрөөс хэдийгээр мөнгөн тэтгэлэг өгөх замаар зарим нэг асуудлыг шийдэх гэж оролдож байгаа хэдий ч энэ нь тийм ч оновчтой арга биш юм. Өнөөдөртөө болж байгаа ч маргааш гологдоход хргэх болов уу? Вакцинжуулалтанд хамрагдсан байх, сургууль завсардуулаагүй байх гэх мэтчилэн шаардлагуудыг тухайн мөнгийг өгөхөд тавьж байгаа хэдий ч энэ шалгууруудаас болж нөгөө л эмзэг бүлгийн халтар жаалууд нийгмийн халамжаас тусгаарлагдан хоосон хонож байна.

Манай орон 2005 онд явуулсан хүн амын тооллогоороо 2,4 сая хүн амтай байсан. Хүчирхэг гүрэн байхын тулд эрүүл саруул ирээдүйтэй байх хэрэгтэй. Ингээд эцэст нь өөрийн хөндсөн хурдан морь унаач хүүхдийн эрхийн талаар товчхон дахин сануулъя. Жилийн дөрвөн улиралд наадаж түүний улмаас хичнээн хүүхэд тахир дутуу болж, тэр бүү хэл амиа алдаж байгааг үзүүлэх тодорхой статистк тоо баримт байхгүй байна. Энэ нь өнөөдөр хүүхдийн амь яаж үнэгүйдэж байгааг бэлхнээ хэлээд өгнө. Бид  1 тэрбумуулаа биш, 10 саяулаа ч биш. Дөнгөж л 3-н саяын босгыг алхаж ядан байна. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулна гэсэн ч энэ нь хоосон үг болж байна.

Бид морины нуруун дээр дарцаглан өссөн, монгол хүнийг мориноос салгаж ойлгож болохгүй, юун хүүхдийн хамгаалалтын малгай, хэдэн жаран дамнаад ингээд болж байсан юм гэхчилэн эсэргүүцэх хүмүүс захаас аваад гарч ирнэ. Гэсэн хэдий ч өнөөдөр цаг үе, хөгжил дэвшил бидэнд өөр шаардлаг тавьж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 2006 оны тайланд дурдсанаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдтэй адилтган авч үзэх хэрэгтэй гэсний дээр тэдний эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Бид хүүхдийн эрхийг хүндэтгэн сайхан наадаж сайхан амьдарч болно гэж би боддог. Анхаарал тавьсанд баярлалаа.

http://puma1203.blogmn.net/4549/huuhdiin-hugjil-ba-ulamjlal-shinechlel.html

0 comments:

Post a Comment

www.automarket.mn